Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/546

 

 

 

 

 

   2023               5           25                                        2023/ДШМ/546                                  

 

Г.А-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.А-ад холбогдох эрүүгийн 2101000020321 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-, 1тоотод оршин суух, “Алтангадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгуудаар тус тус шагнагдаж байсан гэх, /РД: /;

 

Шүүгдэгч Г.А- нь “*****” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захиргааны худалдааны хэлтсийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар 2010 оноос 2013 оны хооронд ажиллаж байхдаа “*****” Хязгаарлагдмал хариуцлагатай компанитай зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан “*****” /*****/, ***** компаниудын ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7.1 “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”: 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж,

Уулын баяжуулах Эрдэнэ үйлдвэрийн гадаад худалдааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой санал боловсруулах, шийдвэр гаргахад оролцох, мэдээл тайлан гаргах гэснийг хэтрүүлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж буюу “*****” /*****/, ***** компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан *****-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг *****дугаартай дансаар “*****” /*****/, ***** компаниудын нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүд болох:

*****гэх компаниас:

2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 50.000 ам.доллар /58.250.000 төгрөг/,

2007 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 32.000 ам.доллар /37.248.000 төгрөг/,

2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 64.000 ам.доллар /74.609.280 төгрөг/,

*****гэх компаниас:

2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 51.475 ам.доллар /67.822.945,25 төгрөг/,

2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 36.975 ам.доллар /48.534.494,25 төгрөг/,

2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 109.975 ам.доллар /145.645.391,25 төгрөг/,

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 104.975 ам.доллар /138.688.771 төгрөг/,

*****гэх компаниас:

2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 54.975 ам.доллар /91.007.814 төгрөг/,

2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 79.975 ам.доллар /135.609.608,75 төгрөг/,

2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 49.975 ам.доллар /91.027.463,5 төгрөг/,

2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 43.807 ам.доллар /79.896.082,74 төгрөг/, нийт 678.132 ам.доллар /968.339.850,74 төгрөг/-ийн хахууль авсан гэмт хэрэгт,

 

мөн Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан *****-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг *****дугаартай дансанд орсон 678.132 ам.доллар /968.339.850,74 төгрөг/-ийг хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2014 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн эзэмшин, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд банканд ***** харилцах данс нээсэн, улмаар *****-ийн тус банканд эзэмшдэг *****дугаартай данснаас:

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 672.092 ам.доллар /1.226.453.644,36 төгрөг/,

2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 300 ам.доллар /711.648 төгрөг/, нийт 672.392 ам.доллар /1.227.165.292,36 төгрөг/-ийг шилжүүлэн байршуулж нуусан,

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дээрх Бүгд Найрамдах Латви улсын Ритуму банканд эзэмшдэг өөрийн хувийн *****дугаартай дансанд байсан 671.440 ам.долларыг 540.307.98 евро /1.603.644.890,79 төгрөг/-оор солиулан хэлбэр хэмжээг өөрчилсөн, тус дансанд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 540.307.98 евро буюу 1.759.988.407,89 төгрөгийн эзэмшиж, нуун далдлан мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-ыг Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг,

гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, нуун далдалж үргэлжилсэн үйлдлээр мөнгө угаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-ад оногдуулсан хоёр жилийн хорих ял, мөн нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.А-ад оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхий Прокурорын гүйцэтгэх ажиллагааны хяналт, олон улсын хамтын ажиллагааны газрын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Эрх зүйн туслалцаа хүсэх хүсэлтийн хариуг буулгасан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 31 дүгээр зүйлийн 1, 2, 46 дугаар зүйлийн 3, 51 дүгээр зүйлийн 1, 53 дугаар зүйл, 54 дүгээр зүйлийн 1, 2, 55, 57 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан:

Бүгд Найрамдах Латви Улсын Рига хот, Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх газрын ахлах байцаагч Санта Сиетниецегийн /S.Sietniece/, Рига хотын захын Видземе дүүргийн шүүхийн шүүгчийн шийдвэрээр битүүмжлэгдсэн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банк /Rietumu Bank/-нд данс эзэмшигч буюу 1955 оны 5 дугаар сарын 05-нд төрсөн, Е0586049 дугаартай гадаад паспорт эзэмшигч Монгол Улсын харьяат Гомбосүрэнгийн А-ын ***тоот дансан дахь 540.307.00 /таван зуун дөчин мянга гурван зуун долоо/ еврог хураан авч, улсын төсөвт шилжүүлэхийг, мөн шүүгдэгч Г.А-аас Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын данс болох Худалдаа хөгжлийн банк дахь Төрийн сангийн *************** дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирлын төлбөр гэсэн утгаар байршуулсан 6.125.000 /зургаан сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг албадан хураан авч, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон холбогдох эрх бүхий байгууллагад, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт хэрэгжүүлэхийг прокурорт тус тус даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал орчуулагчийн ажлын хөлс 7.490.000 /долоон сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулан Авлигатай тэмцэх газарт олгож, шүүгдэгч Г.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар ойлгож ухамсарлан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан. Өөрт холбогдуулан шалгаж буй хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлогыг улсын орлого болгох, тус хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Би 67 настай, өндөр насны тэтгэвэрт гарсан, эрүүл мэндийн хувьд байнгын эмчилгээ, сувилгаа, эмчийн хяналтад байж, тогтмол үзлэгт хамрагдаж эмчилгээ хийлгэдэг, Улаанбаатар хотод амьдардаг, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж ял шийтгүүлж байгаагүй бөгөөд өөрийн амьдралын ихэнх цаг хугацаанд буюу 33 жилийг ---- *****т ажиллаж, амьдарч ирсэн. Прокуророос надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч ял санал болгохдоо миний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Улаанбаатар хот, Орхон аймгийн нутаг дэвсгэр болон Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасанг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Г.А- нь Улаанбаатар хотод амьдардаг, өмнө нь Орхон аймагт 40-өөд жил ажиллаж, амьдарч байсан юм. Тэгэхээр нь Г.А-ыг Улаанбаатараас Орхон аймаг хүртэл явуулаад байвал энэ нь ял гэж үзэхгүй, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцэхгүй” гэж үзээд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзсан. Хэрэв үнэхээр Улаанбаатар хотод амьдарч байгаа юм чинь Орхон аймаг руу явуулахгүй гэж үзэж байгаа бол би Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан зорчих эрх хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тухайгаа шүүх хурал дээр ч хэлж байсан. Гэтэл шүүх энэ үндэслэлээр буюу зорчих эрхийг хязгаарлах ялын зорилтод нийцүүлээд бүр нутгийн хэмжээг нь Улаанбаатар хотоор хязгаарлана гэсэн атлаа өмнө нь прокуророос санал болгож, миний зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн торгох ялыг өөрчилж, хорих ял оногдуулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул давж заалдах шатны шүүхээс миний хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаангүй бөгөөд гагцхүү шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, прокурорын санал болгосноос хүнд ял шийтгэл оногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Г.А- нь тус хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргийн талаар үнэн бодитой мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлогыг улсын орлогод шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд гаргасан. Нийслэлийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Г.А-аас гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүний хувийн байдал, гэмт хэргийг илрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн, хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэн, хэргийн зүйлчлэл, ялын төрөл, хэмжээг танилцуулж, миний үйлчлүүлэгч Г.А- нь прокурорын ял, албадлагын арга хэмжээний саналыг зөвшөөрч тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын талаар хуульчлахдаа шүүх хуралдааны шатанд шүүх 1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, 2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, 3. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн эсэх, 4. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, 5. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх асуудлыг хянаж, дээрх нөхцөл байдлууд хангагдсан бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахаар хуульчилсан. Миний үйлчлүүлэгч Г.А- нь гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдож, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, гэм буруугийн асуудлыг шүүхээр тогтоолгох, прокурорын саналын хүрээнд шүүхээс тогтоосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээх талаар ойлгож ухамсарлан бөгөөд шүүх хуралдааны шатанд ч дээрх үйл баримтууд бүрэн тогтоогдсон. Гэтэл шүүхээс Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг шүүгдэгчид ашиггүй байдлаар буруу тайлбарлан хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзсан үндэслэлийг дурдахдаа: "...Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэл явахад хэд, хэдэн аймгийн нутаг дэвсгэр, харьяалах, сумдаар дамжин өнгөрч байх ба прокуророос Улаанбаатар, Орхон аймаг дотор, Улаанбаатараас Орхон аймаг хүртэлх маршрут хязгаарлалтын дотор гэсэн ялын санал тохиролцсон нь зорчих эрх хязгаарлах ялын агуулгад нийцээгүй, мөн Улаанбаатар хотоос Орхон аймаг руу ирэх, очих маршрутыг тохиролцоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалт хангагдсан гэж үзэхээргүй” байна гэж тусгасан нь шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хянах үндэслэлд хамаарахгүй, хуулийг шүүгдэгчид ашиггүй, төсөөтэй байдлаар хэрэглэсэн гэж үзэхээр байна. Г.А- нь прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байхад ялын агуулгатай холбоотой асуудлаар хийсвэр дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд прокурорт олгосон ял санал болгох эрхэнд халдаж, прокурорын санал болгосон ялын санал үндэслэлгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй гэж үзсэн нь шүүх өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас шалтгаалан зорчих эрхийг хязгаарлах ялаар хязгаарлах хязгаарлалтын бүс нь тухайн этгээдийн амьдарч буй сум, дүүрэг, аймаг, хотоор болон Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээгээр бүхэлд нь хамруулах тогтоох ч боломжтой байна. Гэтэл анхан шатны шүүхээс прокурорын санал болгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн эсэхийг бус, ялын саналын хүрээ, ялын зорилго зорилтыг хянасан гэх хуульд байхгүй үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзсан нь үндэслэлгүй юм. Анхан штаны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, эрүүгийн 2101000020321 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй боловч давж заалдах шатны шүүхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх олгогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос санал болгосон ялын хүрээнд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, миний үйлчлүүлэгч Г.А-ад оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокуророос уг хүсэлтийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөл журам хангагдсан гэж үзэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан буюу прокурортой тохирсон ялын арга хэмжээ хуульд нийцэхгүй, биелэгдэх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж шүүгдэгчид хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Учир нь, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч прокурорын санал болгосон ял хуульд нийцээгүй гэж үзэж анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Харин оногдуулсан ялын талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолтой холбогдуулан тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Г.А-ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Г.А-ыг “*****” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захиргааны худалдааны хэлтсийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар 2010 оноос 2013 оны хооронд ажиллаж байхдаа тус компанитай зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан “*****” /*****/, ***** компаниудын ашиг сонирхлын үүднээс тус компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан *****-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг *****дугаартай дансаар дээрх хоёр компанийн нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс /***************/ нийт 678.132 ам.доллар /968.339.850,74 төгрөг/-ийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

мөн Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан *****-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг *****дугаартай дансанд орсон 678.132 ам.доллар /968.339.850,74 төгрөг/-ийг хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2014 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн эзэмшин, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд банканд ***** харилцах данс нээсэн, улмаар *****-ийн тус банканд эзэмшдэг *****дугаартай данснаас 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 672.092 ам.доллар /1.226.453.644,36 төгрөг/, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 300 ам.доллар /711.648 төгрөг/, нийт 672.392 ам.доллар /1.227.165.292,36 төгрөг/-ийг шилжүүлэн байршуулж нуусан, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дээрх Бүгд Найрамдах Латви улсын Ритуму банканд эзэмшдэг өөрийн хувийн *****дугаартай дансанд байсан 671.440 ам.долларыг 540.307.98 евро /1.603.644.890,79 төгрөг/-оор солиулан хэлбэр хэмжээг өөрчилсөн, тус дансанд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 540.307.98 евро буюу 1.759.988.407,89 төгрөгийн эзэмшиж, нуун далдлан мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

 

Шүүгдэгч Г.А-ын зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /6хх 219-222/ Нийслэлийн прокурорын газраас хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулах талаар санал гаргасныг Г.А-ын зүгээс хүлээн зөвшөөрч, ял тохиролцож /6хх 223-245/, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэргийг хүлээн авч Г.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хязгаар буюу Улаанбаатар хот Орхон аймаг дотор, мөн Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэл хязгаарлалтын дотор зорчих эрхийг хязгаарлахаар тохиролцсон нь хуульд заасан шаардлага, нөхцөлийг хангаагүй гэж үзэн ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хянавал зохих 6 нөхцөл байдлыг тусгасан бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан дээрх нөхцөл байдлуудаас өөр үндэслэл зааж хэргийг ердийн журмаар шийдвэрлээхдээ прокурорын сонсгосон ялын хүрээнд бус тодруулбал, мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулах ялын талаар дүгнэлт хийсэн атлаа хахууль авах гэмт хэргийн ялын тохиролцооны талаар огт дүгнэлт хийлгүйгээр өөр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.”, 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална.” гэж заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журамд зааснаас мөн өөрөөр шийдвэрлэжээ.

 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүгдэгч Г.А-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Г.А-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН