Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0806

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ ” ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,

Гуравдагч этгээд: “ ” ХХК.

Тус шүүх хуралдаанаар: “, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/ дугаартай тендерт “” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны (цаашид “Тендерийн үнэлгээний хороо” гэх) 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар (тэмдэглэл)зөвлөмж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан НХААГ/ дугаар , УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, энэхүү тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгуулах” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б., Б., хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., А., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “ ” ХХК-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/ дугаартай тендерт “” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны (цаашид “Тендерийн үнэлгээний хороо” гэх) 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар (тэмдэглэл)зөвлөмж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан НХААГ/ дугаар , УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, энэхүү тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгуулах”-аар нэхэмжлэл гарган маргаж байна.

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 сарын 17-ны өдөр НХААГ/ дугаартай ажлыг гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтыг зарласан.

2.1. Тухайн тендер шалгаруулалтад “ ” ХХК, “” ХХК, “Эм ” ХХК-ууд оролцож тендерийг 2024 оны 02 сарын 08-ны өдөр нээж “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлсэн.

2.2. Монгол Улсын Сангийн яаманд тухайн тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг гаргаж, Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 02 сарын 19-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан.

2.3. Захиалагчаас тендерийг дахин 2024 оны 03 сарын 25-ны өдөр үнэлж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 сарын 25-ны өдрийн дугаар мэдэгдлээр “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар мэдэгдэлд заасан шалгараагүй тухай тайлбарт дурдсан үндэслэлийг дахин дурдсан.

2.4. Нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 сарын 17-ны өдөр НХААГ/ дугаартай, , УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтыг зарласан.

3.1. ΗΧΑΑΓ/ дугаартай тендер шалгаруулалтын баримт бичигтэй танилцаж манай компанийн зүгээс тухайн тендерт оролцох бүрэн боломжтой гэж үзэн тендерийн бичиг баримтаа бүрдүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар “ ” ХХК-ны зүгээс тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээсэн. Тухайн тендер шалгаруулалтад “ ” ХХК, “” ХХК, “Эм ” ХХК-ууд оролцож тендерийг 2024 оны 02 сарын 08-ны өдөр нээж “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлсэн.

3.2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 02 сарын 18-ны өдрийн дугаар мэдэгдэлд манай компанийг: ажлын даалгаврын дагуу ажлын тоо хэмжээг газар дээр нь шалгаж дутуу болон орхигдсон ажлын тоо хэмжээг төсөвт дутуу тооцож ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна, тухайн инженер, техникийн ажилтны ажлын туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хянан үзээд шалгаруулаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Сангийн Яаманд тухайн тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг гаргасан.

3.3. Монгол Улсын Сангийн Яам гомдлыг хянан үзээд 2024 оны 03 сарын 06-ны өдрийн дугаар гомдол хянасан тухай захиргааны актаар Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 02 сарын 19-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, цаашид захиалагч тендерийн шалгаруулалтын баримт бичгийг өгөгдлийн хүснэгтийг тендер шалгаруулалтын зааварчилгаанд нийцүүлж алдаагүй боловсруулахад анхаарч ажиллахыг даалгасан.

3.4. Захиалагчаас тендерийг дахин 2024 оны 03 сарын 25-ны өдөр үнэлж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 03426 дугаар мэдэгдлээр “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлж урьд буюу 2024 оны 02 сарын 19-ний өдрийн дугаар мэдэгдэлд заасан шалгараагүй тухай тайлбарт дурдсан үндэслэлийг дахин дурдсан байна.

3.5. Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 сарын 06-ны өдрийн дугаар гомдол хянасан тухай актын 7-д “” ХХК-ийн тендерт хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэлд “Нийслэлийн газар”-тай байгуулсан 2024 онд хүлээлгэн өгөх нийт 6 гэрээний мэдээллийг мөн тус гэрээний хэрэгжилтийн талаарх захиалагчийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн тоот тодорхойлолтыг ирүүлсэн байна. Тус тодорхойлолтод “” ХХК нь 6 гэрээний барилгын засварын ажлыг 80,85 хувьтай гүйцэтгэсэн гэж тусгасан байх бөгөөд “” ХХК-н тендерт тус ажлын явцыг баталгаажуулсан фото зургууд ирүүлээгүй байхад тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх тухайн 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй тусгай зөвшөөрлийн хүрээнд хийсэн ажил ба түүнээс дээших ажлын гэрээ, ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолт, ажлын явцыг баталгаажуулсан фото зургуудыг ирүүлэх шаардлагатай гэж заасныг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

3.6. Мөн 8-д “” ХХК-ны банканд хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэхийг тодруулж тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна гэж үзсэн. Гэвч Захиалагчаас тендерийг дахин 2024 оны 03 сарын 25-ны өдөр үнэлэхдээ Сангийн Яамны актад дурдагдсан дээрх 2 үндэслэл нь тендер шалгаруулахад гол, цөм үндэслэл бөгөөд “” ХХК нь дахин тендерийг дутуу бичиг баримт гаргаж өгөх нь Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хориглосон хязгаарлалт юм.

3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар захиалагч шийдвэр гаргахдаа мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасанчлан “” ХХК-ийн тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзээгүйд гомдолтой байна.

3.8. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 02 сарын 19-ны , 2024 оны 03 сарын 25-ны өдрийн дугаар мэдэгдэлд заасан тендерт манай компани шалгараагүй тухай тайлбарт дурдсан үндэслэлийн 1-д дурдсан үндэслэл нь үндэслэлгүй юм. Учир нь 2023 оны 09 сарын 06-ны өдрийн дугаар Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр тухайн ажлын зураг төсвийг “ констракшн” ХХК боловсруулж ажлын тоо хэмжээ, төсөвт өртгийг тооцсон байхад Гүйцэтгэгч нь ажлын тоо, төсвийг дур мэдэн гаргах эрхгүй, боломжгүй, хориглосон хязгаарлалт бөгөөд ажлын тоо хэмжээг төсөвт дутуу тооцож ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэсэн буруу юм.

3.9. Мөн 2-т дурьдсан инженер, техникийн ажилтны нийгмийн даатгал төлсөн тодорхойлолт ирүүлээгүй байна гэжээ. Цахим тендер нь төрийн байгууллагын мэдээлэл нь цахим шууд байрласан учир захиалагч талаас шууд татан авах боломжтой бөгөөд манай компанийн зүгээс өөрийн үндсэн инженер, техникийн ажилтан нарын нийгмийн даатгалын лавлагааг авч хавсаргасан бөгөөд Б., А. нартай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан тендерийг бичиг баримтдаа өгсөн байдаг бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 сарын 06-ны дугаар албан бичигт цаашид захиалагч тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийг хүснэгтийг тендер шалгаруулалтын зааварчилгаанд нийцүүлж алдаагүй боловсруулахад анхаарч ажиллана уу гэдэгт тендерийн хишиг баримт бичигт лавлагаа, тодорхойлолт ирүүлэхийг шаардахгүй гэсэн зохицуулалт байгаа учир энэхүү үндэслэл нь мөн адил буруу юм.

3.10. Тус тендерт шалгарсан “” ХХК-ийн бичиг баримттай танилцахад ТШЗ 18.1-д Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх Төрийн банкны тодорхойлолт ирүүлсэн байна. Тус компанийн ижил төстэй жилд ирүүлсэн “ үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлж 11,8 км /Е-2 сувгийн ПК2+50-ПКВ+73/ ажлын хугацаа сунгах гэрээн дээр “*******” ХХК-ийн банк дахь тоот данс бичээтэй байна. Иймд харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй тодорхойлолтыг бүрэн ирүүлээгүй байна.

3.11. Инженер, техникийн ажилтнуудыг томилсон захирлын тушаал нь Албан бичгийн стандарт, бүрдлүүдэд тавигдах үндсэн шаардлага хангаагүй байна. “ үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлж /Е-2 сувгийн / ажлын хугацаа сунгах гэрээ, Улсын комиссын актын хамт “Нийслэлийн Хөрөнгө газар” ОНӨААТҮГ-ын 2022 оны тодорхойлолтыг ирүүлсэн байна. Захиалагчийн тодорхойлолтыг тендер зарласан өдрөөс хойш авч ирүүлээгүй.

3.12. “Нийслэлийн газар”-ын 2024.02.07-ны өдрийн тоот дугаартай тамга гарын үсгээр баталгаажаагүй тодорхойлолтод тус газартай гэрээтэй 2023 онд дуусгаж хүлээлгэн өгөх нөхцөлтэй тендерт шалгарч гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй 7 ажилтай байна. Тус компанид нь “, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугам” ΗΧΑΑΓ/ дугаартай ажилд шалгарч гүйцэтгэх инженер техникийн ажилтан, техник тоног төхөөрөмжийн шаардлагыг хангахгүй байна.

3.13. “Нийслэлийн газар” ОНӨАΑΤΥΓ-aac 2024.02.07-ны өдөр тоот дугаартай тодорхойлолт нь гарын үсэг тамгагүй байхад тодорхойлолт ирүүлсэнд тооцож байгаа нь шударга бус байна. Төрийн байгууллагын албан бланк ашиглаж тодорхойлолт ирүүлсэн нь хуурамч материал санаатай үүлдсэн байх магадлалтай байна. Хүнс хөдөө аж ахуйн ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай 2022-2023 онд гүйцэтгэхээр 2,*******,*******,******* төгрөгийн дүнтэй “ газар систем” гэрээг байгуулаад гэрээт хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөөгүй байна. Тус гэрээт ажлын мэдээлэл цахим системд нээлттэй байхад мэргэжлийн байгууллага дуусаагүй ажилд тооцохгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил харагдаж байна. Иймд шүүх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү.” гэв.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх ΗΧΑΑΓ/ дугаартай тендерт "**************” ХХК-нийг шалгаруулсан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, ", УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх ΗΧΑΑΓ/ дугаартай тендерийн дахин үнэлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дахин үнэлэхийг даалгахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагаан газраас ", УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх ΗΧΑΑΓ/ дугаартай тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж тендерийг зарласан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороонд Худалдан авах ажиллагааны газар болон бусад байгууллагаас төлөөлөл оролцож Үнэлгээний хороог байгуулсан.

4.2. Үнэлгээний хороо 2024 оны 03 сарын 25-ны өдөр “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 05 дугаар зөвлөмжийг хүргүүлсэн. Үнэлгээний хороо нь тендерийн үнэлгээг дахин хийхэд” хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах, эрх олгож буйг энэхүү зөвлөмж, тэмдэглэлээр хүргүүлж үнэлгээний хорооны 5 гишүүн гарын үсэг зурсан. Энэхүү Үнэлгээний хорооны зөвлөмж нь Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 сарын 06-ны өдрийн дугаар гомдол хянасан тухай албан бичигт дурьдсан үндэслэлүүдийг дахин хянаж үзэлгүйгээр “” ХХК-ийг дахин шалгаруулсанд нь гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан Тендрийг хянан үзэх үүргээ биелүүлээгүй.

4.3. Улмаар Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 03 сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Энэхүү Үнэлгээний хорооны зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны дугаар шийдвэр нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтэд дурьдсан үндэслэлүүдийг хангаагүй "” ХХК-ыг шалгаруулж, Өгөгдлийн хүснэгтийн 19.2-н 8-д заасан Өгөгдлийн хүснэгтэд шаардсан материалуудыг дутуу болон аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тухайн тендерээс татгаллзах үндэслэл болно гэсэн Тендерийг хянаж үзэх үүргээ аль аль нь биелүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулж Үнэлгээний хорооны 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 05 дугаар “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж, тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүсэж байгаа болно. Үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны газар нь Сангийн яамны 2024 оны 03 сарын 06-ны өдрийн дугаар гомдол хянасан тухай албан бичиг, Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтэд дурьдсан үндэслэлүүдийг зөрчсөн талаар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд дахин мэтгэлцэх зарчмын үүднээс тайлбарлах болно.

4.4. Үнэлгээний хорооны /тэмдэглэл/зөвлөмж, Худалдан авах ажиллагааны газрыг шийдвэр буюу мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа бөгөөд захирамжилсан үйл ажиллагаа гэж зөвшөөрсөн үйлдэл, эс үйлдэхүй юм. Иймд Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж, тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны дугаар шийдвэр нь захиргааны акт юм.

5. Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

5.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар “, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилгабайгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугам ” ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжүүлсний дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар, байгуулсан. Нийслэлийн Хөрөнгө газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр албан бичгээр ажлын даалгавар, ажлын зураг, магадлалын дүгнэлт, төсөв ирүүлсэн.

5.2. Тус төсөл арга, хэмжээний давтамж:

 

Урилга нийтэлсэн

сонины нэр, дугаар, цахим холбоос

Зарласан огноо

 

Нээсэн огноо

ТШ-ын журам

 

 

Тайлбар

 

1

https: //user.

 

2024.01.17

 

2024.02.08

 

НТШ

Гурван оролцогч тендерийн материал ирүүлсэн.

“” ХХК-д 2024.02.19-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Сангийн яаманд гомдол гарч, гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу дахин үнэлгээг хийж 2024.03.25-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Гэрээ 2024.04.11-ний өдөр байгуулагдсан.

5.3. Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (Цаашид “ТБОНӨХБАҮХАТХ” гэх) 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан.

5.4. Тендерийн урилгыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн. Тендерийн нээлтийг товлосон хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч 10 цаг 30 минутад нээхэд уг тендерт нийт 3 оролцогч материал ирүүлсэн. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ” гэсэн заалтыг үндэслэж дор дурдсан мэдээллийг зарласан.

5.5. Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн ирцтэй тендерийн үнэлгээг хийж, хуралдан “ ”; ХХК, ”Эм ” ХХК-ийн ирүүлсэн Тендерийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, өгөгдлийн хүснэгтийн ТЭШ 19.2 дахь заалтад шаардсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учир ирүүлсэн тендерээс татгалзсан. Харин “” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзээд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэснийг үндэслэн хамгийн сайн тендер гэж үнэлгээний хороо үнэлж “” ХХК-ийн тендерийг шалгаруулж, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн “” ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3/204 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүргүүлсэн.

5.6. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасныг үндэслэн шалгарсан болно.

5.7. Нэхэмжлэгч “ ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа дараах 2 шаардлагыг тусгасан байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч “ Буянт” ХХК нь тус төсөл арга, хэмжээний тендер шалгаруулалтад оролцохдоо ТБОНӨХБАҮХАТХ, ТШЗ-д заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн тус оролцогчид тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд:

5.7.1. “ ” ХХК нь Барилга угсралтын ажилтан овогтой , овогтой нарын ажлын туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолтыг ирүүлэгүй. Мөн зарим инженер техникийн ажилчдын ажилласан жилийн туршлагыг нотлох нийгмийн даатгалын тодорхойлолт шаардсан жилийг хангаагүй.

5.7.2. “ ” ХХК ажлын төсвийг тооцохдоо ажлын даалгаварт заасан нэмэлт ажлын тоог хэмжээг тооцож ирүүлээгүй байна.

5.8. Сангийн яамнаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичгээр шаардсан баримт бичгийг хүргүүлсэн, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр албан бичгээр гомдол хянасан тухай шийдвэр ирүүлсэн. Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, дахин үнэлгээ хийсэн. Үнэлгээний хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр банкнаас тодорхойлолт авахаар дугаар албан бичиг хүргүүлсэн.

5.9. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу шийдвэр ирүүлсэн, шийдвэр гаргахад холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулга авах шаардлага үүссэн зэргийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр захиалагчид Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг үндэслэн захиалагчийн шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгуулах хүсэлт гаргасан Үнэлгээний хорооноос гаргасан хүсэлтийг үндэслэн захиалагч 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гаргах хугацааг ажлын 15 өдрөөр сунгасан.

5.10. Мөн өдөр тендерт оролцогч 3 аж ахуйн нэгжид захиалагчийн шийдвэр гаргах хугацааг ажлын 15 өдрөөр сунгасан болохыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 03/381 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Тодорхойлолт хүссэн албан бичгийн дагуу банкнаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “ ” ХХК (РД:)-ийн тус банканд зээл болон зээлийн хүүгийн өр төлбөргүй болохыг тодорхойлсон албан бичиг ирүүлсэн. Тендерт оролцогч 3 аж ахуйн нэгжээс 2024 оны 03 дугаар сарын 21, 25-ны өдрүүдэд тус тус хугацаа сунгасан мэдэгдлийг хүлээн авсан талаарх албан бичиг ирүүлсэн.

5.11. Тендер шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох дүрэм, журмын дагуу явагдсан бөгөөд ” ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ЗХШХШТХ-ийн 21.1.1, 28.2.3 дахь заалтад заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “" " ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон "" ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №НХААГ/ дугаартай , УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулахаар дурдсан байна.

6.1. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд захиргааны гэрээ илт хууль бус байх үндэслэлийг заасан бөгөөд маргаан бүхий гэрээ нь энэхүү үндэслэлд хамаарахгүй болно. Мөн нэхэмжлэгч нь Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг дахин хянан үзээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байна. Гэвч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт дахин хуралдсан бөгөөд тус өдрийн хурлын тэмдэглэлээс харвал Сангийн яамны дээр дурдсан албан бичигт дурдсаны дагуу дахин үнэлгээг хийсний эцэст "" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6.2. Энэхүү зөвлөмжийн дагуу захиалагч буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь "" ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №НХААГ/ дугаартай . УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5, 28.1.1 дэх заалтын дагуу гэрээ байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээд “ ” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нарт холбогдох захиргааны хэрэгт гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

7.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ "2024 оны 01 сарын 17-ны өдрийн НХААГ/ дугаартай тендерт оролцсон, " " ХХК шалгарсан, сангийн яаманд гомдол гаргахад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2024.02.19-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгосон, дахин үнэлж даалгаж, " " ХХК нь 6 гэрээний засварын ажлыг 80, 85 хувьтай гүйцэтгэсэн боловч фото зураг ирүүлээгүй байхад хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, банканд хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэхийг тодруулж тендер шалгаруулалтыг баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн эсэх нь нягтлан үзэх нь зүйтэй гэж үзсэн.

7.2. " " ХХК-ийн тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзээгүйд гомдолтой байна" гэж тус тус үндэслэлээ тодорхойлсон байх ба дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны шүүхэд гаргасан өргөдлийг" хэлнэ гэж заасан байх ба үүнээс харахад нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд үүсэн маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах эрхтэй байна.

7.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл байхгүй байх ба нэхэмжлэгч өөрөө шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байна. Тодруулбал, Захиалагчийн тавьсан шаардлага ТШЗ 19.2-ийн 3 болон ТШЗ 19.2-ийн Ажил гүйцэтгэх хүний нөөцийн мэдээлэл нотлох баримт бичиг, тухайн инженер, техникийн ажилтны ажлын туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ гэж заасныг тус тус хангаагүй учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

7.4. Мөн дахин үнэлгээ хийлгэхийг даалгах гэж шаардлагаа тодорхойлсон байх ба хариуцагч Худалдан авах ажиллагааны газраас хуульд заасны дагуу тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийгээд 2024 03.25-ны өдрийн дугаартай өгсөн байдаг. “ ” ХХК-ийн ирүүлсэн тендер хууль болон захиалагчийн шаардсан баримт бичигт заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээс илүүтэйгээр фото зураг ирүүлээгүй, банкнаас өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт ирүүлээгүй гэдэг дээр илүү тодруулж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан байх тул тус үндэслэлд нь холбогдох тайлбарыг гаргаж байна учир нь бусад шаардлагыг " " ХХК-ийн хүргүүлсэн тендер шаардлага хангаж байгаа болно.

7.5. банкнаас өр, зээлтэй эсэх талаар тодорхойлолт ирүүлээгүй гэх боловч Сангийн яамнаас тодруулах нь зүйтэй байна гэсэн бөгөөд Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооноос “ банк” ХК-аас тодорхойлолтыг өөрсдөө хүсэлт гарган авсан байдаг. Фото зургийн тухайд Захиалагчаас ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээллийг ирүүлэхийг шаардсан бөгөөд " " ХХК нь тус шаардлагад " үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2 ээлж Е-2 сувгийн ******* ажлын гэрээ бөгөөд уг ажлын 2022 оны 07 сарын 25-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан учир фото зураг шаардлагагүй юм.

7.6. Өөрөөр хэлбэл, шаардлагад нийцсэн гэрээний ажил нь бодит байдал дээр хэрэгжиж дуусаад ашиглалтад орсон байгаа нь фото зураг шаардлагагүй юм. Мөн нэхэмжлэгчээс 6 гэрээний асуудлыг дурьддаг ч энэхүү гэрээнүүд нь ижил төстэй ажил гүйцэтгэх шаардлагад хамаарахгүй, шаардсан баримт бичгээс илүү материал ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй юм. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны гаргасан шийдвэр үндэслэлтэй бөгөөд гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн.Иймд " " ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8.  " " ХХК-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан

8.1. “, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/ дугаартай тендерт “” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны (цаашид “Тендерийн үнэлгээний хороо” гэх) 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар (тэмдэглэл)зөвлөмж,

8.2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл,

8.3. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан НХААГ/ дугаар , УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах,

8.4. Энэхүү тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.  Нэхэмжлэгчээс “...хариуцагч нь Монгол Улсын Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт дурдсан үндэслэлүүдийг дахин хянан үзэж хуульд заасны дагуу дүгнэж татгалзаагүй, тендерийн оролцогч нарт шударга бусаар хандаж гуравдагч этгээдийн дутуу ирүүлсэн банкны тодорхойлолтыг хууль бусаар авсан, тус компанийн хэрэгжүүлж байгаа гэрээний мэдээллийн фото зургуудыг ирүүлээгүй, 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байх шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан нь буруу, манай компанийн хүргүүлсэн тендерээс татгалзсан татгалзал нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй, ...эрх бүхий байгууллагаас тодруулга авах шаардлага үүссэн мөн Сангийн яамнаас тодруулахыг даалгасан учир банкнаас гуравдагч этгээдийн өр төлбөртэй эсэх лавлагаа авсан нь хууль зөрчөөгүй...”, гуравдагчаас “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл байхгүй ба нэхэмжлэгч өөрөө шаардлага хангаагүй тендер ирүүлсэн, ...ижил төстэй ажлын 6 гэрээний баримт нь ижил төстэй ажлын шаардлагад хамаарахгүй, шаардсан баримт бичгээс илүү материал өгсөн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.

10.  Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид “Тендерийн хууль” гэх) 50 дугаар зүйлийн 50.2.3-д зааснаар Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын (тэмдэглэл) зөвлөмж хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байх тул Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар (тэмдэглэл)зөвлөмж захиргааны акт гэж үзсэн болно.

11.  Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын дугаар “Гомдлыг хянасан тухай” албан бичигт заасны дагуу тендерийг дахин үнэлсэн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар (тэмдэглэл)зөвлөмжөөр , УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлын гүйцэтгэгчээр “” ХХК-г шалгаруулж, зөвлөмжөө захиалагчид хүргүүлэх, шалгарсан болон шалгараагүй компанийн мэдэгдлийг нэгэн зэрэг хүргүүлэх, Тендер шалгаруулалтын үр дүнг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна гэж дараах үндэслэлүүдээр үзлээ.

12.  Учир нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн гол үндэслэл болгож буй “... банкны өр, зээлийн үлдэгдэлгүй тодорхойлолт ирүүлээгүй байхад татгалзалгүйгээр түүнийг авсан нь хууль бус, туршлагын шаардлага дээр 6 гэрээний ажлын явцыг харуулсан фото зураг ирүүлээгүй байхад 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй тусгай зөвшөөрлийн хүрээнд хийсэн ажил ба түүнээс дээш ажлын гэрээ, ажлын явцын фото зургуудыг ирүүлэх шаардлагыг хангасан гэж үзсэн нь хууль бус...” гэх үндэслэлүүдийн тухайд эхлээд дүгнэхэд.

13.  Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянаж гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын дугаар албан бичигт “...Гомдлыг хянасан тухай” албан бичигт “” ХХК-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэлд ирүүлсэн “ үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2 ээлж км, Е-2 сувгийн” гэрээнд тус компанийн банкны “” дансны мэдээлэл тусгагдсан байх тул банкнаас тодруулж, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна” гэж заасны дагуу хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр банканд хандан тус банкны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр зээл болон зээлийн өр төлбөргүй гэх тодорхойлолтыг ирүүлсэн байгаагаас үзэхэд дур мэдэн, тендерийн хугацаа дууссан үед хууль бусаар “” ХХК-ийн тендерт дутуу ирүүлсэн баримтыг авсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

14.  Тодруулбал, “” ХХК нь тендерийн баримт бичигтээ, Төрийн банк, Хас банкны зээл болон зээлийн өр төлбөргүй тухай тодорхойлолтыг хүргүүлсэн, харин банкнаас уг тодорхойлолт ирүүлээгүй байдлыг Сангийн яамнаас тодруулга авах байдлаар нягтлан шалгах үүргийг өгч тендерийг дахин үнэлэхийг даалгасан үйл баримт тогтоогдож байна.

15.  Тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т “Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэрийг гаргана”, 59.10.1-т “тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах” гэж заасныг үндэслэн Сангийн яамнаас захиалагчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан ажиллагааг хийн тендерийг дахин үнэлэхийг даалгасан уг хуулийн хэрэгжилтийг хангаж Сангийн яамны даалгасан шаардлагыг хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн байна.

16.  Туршлагын шаардлага  хангаагүй үндэслэлийн тухайд: Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1, 19.2, өгөгдлийн хүснэгтэд заасан туршлагын шаардлагыг “” ХХК хангасан эсэхийг хариуцагчаас шалгахдаа 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангасан гэж тайлбарладаг ба уг тайлбар нь хэрэгт авагдсан “” ХХК-ийн тендерийн баримт бичгийн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /маягт 4/-д “ үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2 ээлж  сая төгрөг, хугацаа 2018-2022, Нийслэлийн газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар “...тус ажлыг 2022.07.25-ны өдөр комиссын дүгнэлтээр баталгаажсан, ...ашиглагч байгууллагаас санал гомдол гаргаагүй” гэх тодорхойлолт, комиссын дүгнэлт, гэрээ” зэрэг баримтуудаас үзэхэд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан болох нь тогтоогдож байх тул тендер шалгаруулалтын зааварчилгаа, өгөгдлийн хүснэгтэд заасан туршлагын шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

17.  Харин дуусаагүй ажлын явц нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй ажлыг ижил төстэй ажилд тооцон үзэж болно гэсэн шаардлага нь заавал биелүүлэх бус тендерт оролцогч нарт боломж олгосон буюу 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангаж чадаагүй, тендерт оролцох үед гүйцэтгэж байгаа ижил төстэй дуусаагүй ажлын явц нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байх юм бол гэрээ, ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолт, ажлын явцыг баталгаажуулсан фото зургуудыг ирүүлсэн тохиолдолд туршлагын шаардлагыг хангасанд тооцох өөр нэг боломжийг тендерт оролцогч нарт олгосон байдлаар уг шалгуурыг оруулсан гэж үзэхээр байна.

18.  Өөрөөр хэлбэл дээр дурдсан шаардлагуудын аль нэгийг тендерт оролцогч хангаж байх тохиолдолд туршлагын шаардлагыг хангасан гэж үзэхээр байхад нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үндэслэлээр фото зургийг дутуу ирүүлсэн үндэслэлээр хариуцагчийг хууль зөрчсөн, тавьсан шаардлагыг нь хангаагүй байхад ХХК-ийг шалгаруулсан гэж үзэхгүй.

19.  Түүнчлэн, Нийслэлийн газраас 6 гэрээг тодорхойлсон албан бичиг хуурамч, цахим гарын үсэг байхгүй баримтыг үндэслэж туршлагын шаардлага хангасан нь гэж үнэлсэн нь буруу гэх нэхэмжлэгчийн тайлбарууд нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.

20.  Нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлийн тухайд: Хэдийгээр нэхэмжлэгч нь тусгайлан өгсөн мэдэгдэлтэй маргаагүй боловч, Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл зөвлөмжтэй маргасан, уг зөвлөмжөөр татгалзсан үндэслэлийг хэлэлцэж шийдвэрлэсэн ба шүүх хуралдааны явцад ч тухайн үндэслэлүүдийг хууль бус бидэнд тэгш боломж олгоогүй, Барилгын хөгжлийн төвөөс Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр тухайн ажлын зураг төсвийг ажлын төсөв, төсөвт өртгийг тооцсон байхад гүйцэтгэгч нь ажлын тоо, төсвийг дур мэдэн гаргах эрхгүй байхад уг шаардлагыг хангаагүй, 2 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтыг цахимаар авч хянах ёстой байсан боловч үүнийгээ хариуцагч хийгээгүй гэж маргадаг.

21.  Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, тендерийн өгөгдлийн хүснэгт, тендер шалгаруулалтын зааварчилгаанд маш тодорхой байдлаар буюу ТШЗ 19.2.3-т “...гүйцэтгэгч өгөгдсөн тоо хэмжээг газар дээр нь шалгаж дутуу болон орхигдсон ажлын тоо хэмжээг нэмж оруулж төсөвт тусгаж саналаа ирүүлэх, өөрчлөлтийн зураг төсвийн үнэ 8,000,000 төгрөгийг төсөвт тусгах”, 19.1, 19.2-т “барилга угсралтын ажилтан нь 1 болон түүнээс дээг жил ажилласан туршлагатай байх, шаардсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд тендерт оролцогч дээрх шаардлагуудыг хангасан байдлаар баримт бичгээ боловсруулан ирэх ёстой байсан уг үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бичгээр авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдсон тул нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзээд 2 шаардлагыг хангаагүй гэж татгалзсан хариуцагчийн (тэмдэглэл) зөвлөмж нь Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасантай нийсэн байна.

22.  Иймд дээрх үндэслэлүүдээр “, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/ дугаартай тендерт “” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны (цаашид “Тендерийн үнэлгээний хороо” гэх) 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар (тэмдэглэл)зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмуудыг хангасан, Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 50 дугаар зүйлийн 50.2.3 “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу гарсан байна.

23.  Нэхэмжлэгчээс тодорхойлсон үлдэх 3 шаардлага болох “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан НХААГ/ дугаар , УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, энэхүү тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгуулах” шаардлагуудыг тус бүрт нь дүгнэх шаардлагагүй ба дээрх Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр нь хуульд нийцсэн байдлаар гарсан болох нь тогтоогдсон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерт шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгож мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн зөвлөмжийг үндэслэсэн, мөн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан байх тул шүүхээс эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгах үндэслэлгүй гэж үзлээ.

24.  Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн өр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 50 дугаар зүйлийн 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/ дугаартай тендерт “” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны (цаашид “Тендерийн үнэлгээний хороо” гэх) 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар (тэмдэглэл)зөвлөмж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан НХААГ/ дугаар , УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХ-ӨЛЗИЙ