Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 129/ШШ2024/00528

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 129/ШШ2024/00528

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А овогт С.У

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч С.У нь “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

Хүсэлт гаргагч С.У шүүхэд гаргасан хүсэлтдээ А овгийн С.У миний бие нь 1969 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. 55 настай. 2024 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болоод байна. Би 1985 онд дунд сургуулиа, 1988 оны 6 сард А аймгийн ХААТМС-ийг төгссөн. 1988 оны 08-р сарын 30 өдрөөс Ө сумын ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны жижүүрээр ажилд ороод одоог хүртэл тасралтгүй туслах тогооч, үйлчлэгч, жижүүрийн ажил хийж байна. Өндөр насны тэтгэвэрт гарах нас болоод ажилласан жилээ тооцуулахад нийгмийн даатгалын газарт хандахад ажилд орсон гарсан тушаал байхгүй тул шүүхэд ханд гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд А аймгийн архивын тасгаас авсан лавлагаа хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Ө сумын ЕБС1988 оны 08 сарын 30 өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах тогооч, үйлчлэгч, жижүүрээр ажилласан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

1.2 Хүсэлт гаргагч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би 1985 онд 8 дугаар анги төгссөн. 1985 оноос 1988 он хүртэл 3 жил А аймгийн КТМС сурсан. 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуульд орж ажиллаж эхэлсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1988 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан талаар баримт архиваас гарахгүй байгаа. Тэгээд шүүхэд хүсэлт гаргасан. Ажилласан жил нь гүйцэд байгаа хэр нь Архиваас ажиллаж байсан байдалтай холбоотой зарим тушаал нь гарахгүй байгаа. Уг нь би боловсролын байгууллагад 36 жил ажилласан. Гэтэл нягтлангийн бүртгэл дээр 31 гэж гараад байгаа ” гэв.

           

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

 

2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

 

            -Хүсэлт гаргагчийн иргэний үнэмжлэхийн хуулбар,

            -Үүргээ онц биелүүлэгч гэрчилгээний хуулбарт “Хүндэт нөхөр У социалист өмчийн улсын үзлэгт бэлтгэх үеэр сургууль дээр зохиогдсон олон талт ажилд идэвхи зүтгэлээ дайчлан ажилласныг талархаж “Үүргээ онц биелүүлэгч” гэрчилгээ олгов” гэх,

            -С.Уийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “...Сургуулийн захирлын 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу тус сургуульд үйлчлэгчээр авч ажиллуулав” гэх,

            -Сайшаалын үнэмлэхийн хуулбарт “С.У-т Боловсролын салбарыг шинэчилж өөрчлөх, өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг, хүч бололцоогоо дайчлан ажиллаж байгаа танд олон улсын эмэгтэйчүүдийн баяр “МАРТЫН 8”-ны өдрийг тохиолдуулан “Сайшаалын үнэмлэх” үнэ бүхий зүйлээр дурсгав” гэх,

            -А аймгийн  Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар тушаалд “...1. Үйлчлэгч С.У нь өвчний улмаас жилийн чөлөө авсан тул үйлчлэгчээр Б.Дуламсүрэнг авч ажиллуулсугай” гэх,

            -Сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тушаалд “...Ээлжийн амралт олгох тухай, Нэг.Тус сургуулийн ажилчдын 1989 оны ээлжийн амралтыг хавсралтанд тогтоогдсон өдрөөс эхлэн олгосугай..., ...У, үйлчлэгч...” гэх,

            - Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаар тушаалд “...хоёр. Дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан С.У-ийг 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн туслах тогоочоор томилон ажиллуулсугай” гэх,

            - Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаар тушаалд “...1. С.У-ийг туслах тогоочийн ажлаас чөлөөлж гал зуухны туслах ажилчнаар томилон ажиллуулсугай” гэх,

            -А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалд “...Сургуулийн болон дотуур байрны ажилчдын сарын үндсэн цалинг 1991.11.01-ний өдрөөс эхлэн 700 төгрөгөөр тогтоон баталсугай..., ...С.У 730 төгрөг” гэх,

            -А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тушаалд “...Үйлчлэгч ажилтай С.У-ийн 1992 оны ээлжийн амралтыг 1992.02.17-ны өдрөөс эхлэн үндсэн 21 ажлын өдрөөр тооцож олгосугай...” гэх,

            -А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар тушаалд “...1. Багш ажилчдын ээлжийн амралтыг 1993 оны Засгийн газрын 30 тогтоолын дагуу бодож олгохыг ня-бо Д.Г-т үүрэг болгосугай..., ...22. У” гэх,

            - А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 94/14 дугаар тушаалд“...Үйлчлэгч С.Ут 1994 оны ээлжийн амралтыг 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 24 хоногоор бодож олгосугай” гэх,

            - А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаар тушаалд “...Багш ажилчдын ээлжийн амралтыг хавсралт 1-р батлан эдлүүлсүгэй..., ...У” гэх,

           

 

 

2.2 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/776 дугаар албан бичиг, түүний хавсралтад “...С.У нь 1998 оны 08 дугаар сараас 2000 оны 08 дугаар сар дуустал “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно...” гэх,

            -Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03-01/5954 дугаар лавлагаанд “...1989 он, А аймаг, Ө сум, байршил: хөдөө, С.У, 19 настай, эмэгтэй...” гэх,

            -1989 оны хүн ам, орон сууцны тооллогын эх баримтад “...С.У,  дүү, сургуульд, бүртгэсэн: 1989.01.07” гэх,

            -С.Уийн ХААТР-15 маягтад “...Бүртгэсэн: А аймаг, Ө сум, 2007.04.20, эхнэр С.У, 10 жилийн сургуульд үйлчлэгч...” гэх,

            -С.Уийн ХААТР-1 маягтад “...А аймаг, Ө сум, С.У,  Ө сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилладаг, 1988 онд ажилд орсон, бүртгэсэн: 1988.11.19” гэх,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад       

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.У-гийн А аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд туслах тогооч, үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:

- -Үүргээ онц биелүүлэгч гэрчилгээний хуулбарт “Хүндэт нөхөр У-т социалист өмчийн улсын үзлэгт бэлтгэх үеэр сургууль дээр зохиогдсон олон талт ажилд идэвхи зүтгэлээ дайчлан ажилласныг талархаж “Үүргээ онц биелүүлэгч” гэрчилгээ олгов” гэх,

            -С.Уийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

            -Сайшаалын үнэмлэхийн хуулбар,

            -А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар тушаал,

            -Сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тушаал,

            - Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаар тушаал,

            - Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаар тушаал,

            -А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тушаал,

            -А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тушаал,

            -А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар тушаал,

            - А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 94/14 дугаар тушаал,

            - А аймгийн Ө сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаар тушаал

-Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03-01/5954 дугаар лавлагаа,

            -1989 оны хүн ам, орон сууцны тооллогын эх баримт,

            -С.Уийн ХААТР-15 маягт,

            -С.Уийн ХААТР-1 маягт зэрэг баримтаар хүсэлт гаргагч С.У нь А аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд туслах тогооч, үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

          2. Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч С.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.   

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А овогт С.У-гийн А аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд туслах тогооч, үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН