Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 129/ШШ2024/00530

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 129/ШШ2024/00530

Архангай аймаг

 

 

                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК,

Хариуцагч: Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: 816,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

Хариуцагч Б.А-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С хариуцагч Б.Аын эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан “816,611 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ. 

 

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “....Б.А нь М ББСБ-тай 2020 оны 11 сарын 03-ны өдөр ............... дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн М үүрэн телефоны дугаарын ............... дугаарыг ашиглан М-ын вэб сайтнаас зээл авч, төлж байсан болно. Б.А нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 10 сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр авч, 2021 оны 11 сарын 23-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй.Өнгөрсөн хугацаанд Б.Ааас зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан. Б.Аын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 265,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,704, нийт 816,611 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Ааас зээлийн гэрээний үүрэгт нийт 816,611 (найман зуун арван зургаан мянга зургаан зуун арван нэг) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хариуцагч Б.А нь “М ББСБ-тай  2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ..... тоот зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг 2.4% хүүтэй зээлээр авсан боловч зээлийн гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд  “М ББСБ-ын зүгээс хариуцагч Б.Ааас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээний үүрэг нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 265,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 50,700 төгрөг, нийт 816,611 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 816,611 төгрөгийн талаарх дэлгэнгүй хуулгыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Иймд зээлийн гэрээний үүрэг болох 816,611 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулж өгнө үү. ... Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй байсан. Иймд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

          2. Нэхэмжлэгчээс:

            -“М ББСБ” ХХК-ийн ........ регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, зээл зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 816,611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

“...Б.А нь М ББСБ-тай2020 оны 11 сарын 03-ны өдөр ............... дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн М үүрэн телефоны дугаарын ............... дугаарыг ашиглан М-ын вэб сайтнаас зээл авч, төлж байсан болно. Б.А нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 10 сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр авч, 2021 оны 11 сарын 23-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй.Өнгөрсөн хугацаанд Б.Ааас зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан. Б.Аын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 265,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,704, нийт 816,611 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Ааас зээлийн гэрээний үүрэгт нийт 816,611 /найман зуун арван зургаан мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ... Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй байсан. Иймд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн ............... дугаар зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээл зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

М ББСБ ХХК нь хариуцагч Б.Атай Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж 2020 оны 11 сарын 03-ны өдрийн ............... дугаар зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байх ба гэрээ бичгээр байгуулагдах Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний 2.3, 2.5, 2.6-д зээлийн хэмжээ, хүү, хугацаа,  нэмэгдүүлсэн хүү төлөх журам буюу зээлийн эрхийн нөхцлийг харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.2-т унасан хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.А нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан.

                                                                                                              

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Б.А гардан авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариуцагч Б.А шүүхийн дуудсанаар шүүхэд ирж тайлбар өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч Б.Ааас үндсэн зээл 500,000 төгрөг, хүү 265,906 төгрөг, нэмэгдүүлсэн 50,704 төгрөг, нийт 816,611 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 17 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас гэрийн хаягаар нь хүргүүлж хариуцагчийн гэр бүлийн гишүүн /төрсөн дүү н.Х / хүлээн авсан боловч хариуцагч Б.А шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,149 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Б.Ааас 24,149 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч Б.А-аас 816,611 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,149 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Б.Ааас 24,149 өгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.

 

             3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН