Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 31

 

 

 

     2023          05           09                                      2023/ДШМ/31

 

Д.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч Х., түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч С.*******ийг өмгөөлөгч Б.Мөнхзаяа, шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Г.ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Х., Б. тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.******* нарт холбогдох эрүүгийн 2236002060221 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 24 айлын 2-20 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж , Алаг адуут ургийн овогт ******* ******* , *******/

 

1.2 Монгол Улсын иргэн, 1974 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн түүхийн багш ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 24 айлын 2-20 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Зуутраг ургийн овогт ******* *******, *******,

 

1.3 Монгол Улсын иргэн, 1967 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, ам бүл 2, 1 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд үйлчлэгч ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 4-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ханд ургийн овогт ******* *******, ******* регистрийн дугаартай.

 

1.4 Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-39 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Дархад ургийн овогт , регистрийн дугаартай.

1.5 Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, ам бүл 2, 1 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-17 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Чойрод ургийн овогт , регистрийн дугаартай.

 

1.6 Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Баажийнхан ургийн овогт , регистрийн дугаартай.

 

2.1 Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаал эрхэлж байхдаа тус 3 дугаар сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн Х.ийн ашиг сонирхлын үүднээс өөрийн эхнэр болох тус сургуулийн багш С.*******ээр дамжуулан 2019 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд 500.000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн дансаар, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн охин Г.Намууны ХААН банкны .... тоот дансаар 2.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард бэлнээр 200.000 төгрөг тус сургуулийн үйлчлэгч гаар дамжуулж нийт 3,700,000 төгрөгийг,

Мөн 2019 оны 12 дугаар сард тус сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа технологийн багшийн сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад зарлаж, уг сонгон шалгаруулалтад нэгдүгээр байраар шалгарсан Б.ыг ажилд авах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс хахууль өгөхийг шаардаж, өөрийн эхнэр С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 3,000,000 төгрөгийг бэлнээр авч бусдаас нийт 6.700.000 төгрөгийн хахууль авсан,

 

2.2. Шүүгдэгч С.******* нь өөрийн нөхөр болох Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал ажилтай Д.*******той бүлэглэн иргэн Х.ийн Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургуульд үйлчлэгчийн ажилд орох гэсэн ашиг сонирхлын үүднээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр, 2021 оны 03-аас 05-р сард 500.000 төгрөгийг комиссын дэлгүүр ажиллуулдаг Ж.Нарантуяагийн эзэмшлийн ХААН банкны ..... тоот дансаар, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн охин болох Г.Намууны ХААН банкны 58...... тоот дансаар, 2021 оны 10 дугаар сард200,000 төгрөгийг бэлнээр уг сургуулийн үйлчлэгч ажилтай д дамжуулж нийт 3,700,000 төгрөгийн хахууль авсан, Мөн 2019 оны 12 дугаар сард технологийн багшийн сонгон шалгаруулалтанд нэгдүгээр байраар сонгон шалгарсан Б.ыг ажилд оруулахаар шаардаж 2019 оны 12 дугаар сард 3.000.000 төгрөгийг бэлнээр өөрийн нөхөр ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Д.*******той нийлж бусдаас нийт 6.700,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,

 

2.3 Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн Х.ийн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд нь түүнд давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль өгөхөд урьдчилан амлаж, бусдад хахууль өгөхөд санаатай дэмжлэг үзүүлсэн,

 

2.4 Шүүгдэгч Х. нь ерөнхий боловсролын 3-р сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн өөрийн санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тус сургуулийн үйлчлэгч ажилтай Д.*******ээр дамжуулан 3-р сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, гэх бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн багш ажилтай С.*******т 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр, Д.*******д 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 50.000 төгрөг бэлнээр, 2021 оны 03-аас 05-р сард 500.000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн ХААН банкны 58... тоот дансаар, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг Д.*******гийн төрсөн охин болох Г.Намууны ХААН банкны 58....... тоот дансаар, 2021 оны 10 дугаар сард 200.000 төгрөгийг бэлнээр уг сургуулийн үйлчлэгч ажилтай д өгч нийт 3,750,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

2.5 Шүүгдэгч Г. нь Б.ыг ерөнхий боловсролын 3-р сургуульд технологийн багшаар ажилд орох гэсэн зорилгоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард 3 сая төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

 

2.6 Шүүгдэгч Б. нь ерөнхий боловсролын 3-р сургуулийн технологийн багшийн сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, улмаар тус сургуулийн захирал ажилтай Д.*******гоор ажилд орох тушаал гаргуулахын тулд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******, С.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Т.*******, Г., Х., Б. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

4. 1 Шүүгдэгч Алаг адуут ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэргийг,

-Шүүгдэгч Зуутраг ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан хахууль авах гэмт хэргийг,

-Шүүгдэгч Ханд ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор дэмжлэг үзүүлж, хахууль өгөх гэмт хэргийг,

-Шүүгдэгч Баажийнхан ургийн овогт ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор дэмжлэг үзүүлж, хахууль өгөх гэмт хэргийг -Шүүгдэгч Чойрод ургийн овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөх гэмт хэргийг

-Шүүгдэгч Дархад ургийн овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г., Б., Х. нарт энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

 

 4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ялтан Д.*******, С.*******, Т.*******, Г., 6., Х. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж,

 

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн баривчлагдсан хоёр хоногийн гучин нэгжтэй тэнцэх хэмжээний 30000 төгрөгийг торгох ялаас хасаж, торгох ялыг зургаан сая дөрвөн зуун далан мянган төгрөгөөр тогтоож,

 

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

 

4.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г., Б., Х. нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

 

4.8 Шүүгдэгч С.*******, Т.*******, Г., Б., Х. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.*******, Г., Б., Х. нар нь төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

 

4.9 Шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г., Б., Х. нарт оногдуулсан торгохын ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

 

4.10 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.*******, Т.*******, Г., Б., Х. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

4.11 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч Б., Х. тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Шүүгдэгч Б.ы өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Б.ыг ажилд түр томилсон тушаалын хуулбар /хх-ийн 1-р хавтасны 125-р хуудас/, Б.ыг ажлаас нь түр чөлөөлсөн тушаалын хуулбар /хх-ийн 1-р хавтасны 126-р хуудас/, Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай ерөнхий болвсролын 3 дугаар сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 19- ний едрийн А/67 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 1-р хавтасны 135-р хуудас/ нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан

Шүүгдэгч Х., Т.*******ийн өгсөн мэдүүлэгт гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Х.ийн үйлчлэгчээр түр томилсон тушаалын хуулбар /хх-ийн 1-р хавтасны 70-р хуудас/, Х.ийн эзэмшлийн хаан банкны 5863019457 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтасны 71-72-р хуудас/, Х.ийн эзэмшлийн хаан банкны 5863019457 тоот дансанд хуулга /хх-ийн 1-р хавтасны 74-94-р хуудас/, Х.ийн үйлчлэгчээр түр томилсон тушаалын хуулбар /хх-ийн 123-124-р хавтасны 70-р хуудас/, Х.ийн ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хуулбар хх- ийн /1-р хавтасны 157-р хуудас/ гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна:

Гэрч Б.Алтангэрэлийн..." гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

5.2 Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн хуулийн тайлбарт: Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үйлдээж ялаас чөлөөлнө. Хахууль авагчийн хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Яллагдагч Б.ы хувьд Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт сайн дураараа илчилж өргөдөл гаргасан байна. Яллагдагч Д.******* нь 2019 оны 12 дугаар сард тус сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа технологийн багшийн сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад 1-т шалгарсан Б.ыг ажилд авах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс хахууль өгөхийг шаардаж, өөрийн эхнэр С.*******ээр дамжуулан хясан боогдуулах замаар нийт 6.700.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Гэтэл яллагдагч Д.******* нь Б.ыг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд оруулж, хахууль өгөхийг шаардаж хахууль авсан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, хэргийг хэтэрхий нэг талыг барьж, хянан шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

5.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн хуулийн тайлбарт Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой.

5.4 Анхан шатны шүүх нь дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй бөгөөд шүүгдэгч нар нь сайн дураараа хэргээ илчилж, Боловсрол соёлын газарт өргөдөл гаргасан байгаа тул, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн тул ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн байна. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулсан бөгөөд 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "1.1. энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заажээ.

5.5 Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б., Х. нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал тайлбарлахдаа хясан боогдуулсан гэсэн тайлбар хэлж байна. Тухайн үед Б. нь өөрийг нь томилж өгөхгүй байсан гэж үзсэн бол төрийн албаны зөвлөл болон дээд шатны байгууллагад хандах бүрэн боломжтой байсан. Иймээс түүнийг хясан боогдуулсан гэж үзэхгүй. 6,700,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг улсын орлого болгуулахаар заасан ба 3,700,000 төгрөгийг мөн гаргуулах ёстой байсан гэсэн тайлбарыг прокурор хэлж байна. Энэ нь Х.ээс авсан мөнгийг эргүүлж төлсөн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэв.

7. Шүүгдэгч Х.*******ийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б. Х. нар нь өөрийн ашиг сонирхолыг биелүүлсний дараа сайн дураараа хэргээ илчилсэн. Иймээс хясан боогдуулсан гэж үзэх боломжгүй юм. Прокурорын хэлж байгаа тайлбарын талаар Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.

8. Шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Т.******* бид давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Шийтгэх тогтоолын 6 дугаар зүйлд заасныг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Учир нь нийт хохирол 6,700,000 төгрөг байтал 3,700,000 төгрөгийг яагаад улсын орлого болгохгүй байгаа талаар ойлгохгүй байна гэв.

9. Шүүгдэгч Г.ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үнлдэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б., Х.ийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбоотой дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн ба энэ талаар шийтгэх тогтоолын 9 дэх хэсэгт тодорхой заасан.

Шийтгэх тогтоолд нэг алдаа гаргасан байгаа. Энэ нь нийт хохирол нь 7,000,000 төгрөг байтал 3,000,000 төгрөгийг гаргуулахаар заасан байна. Үүнийг шүүгдэгч нараас нэмж гаргуулах нь зүйтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүдэгч Б., Х. тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

2. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

3. Холбогдсон хэргийн талаар.

3.1 Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаал эрхэлж байхдаа тус сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн Х.ийн ашиг сонирхлын үүднээс өөрийн эхнэр болох тус сургуулийн түүхийн багш С.*******ээр дамжуулан 2019 оны 9 дүгээр сард 1,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд 500,000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн дансаар, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн охин Г.Намууны Хаан банкны  5863019457 тоот дансаар 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард бэлнээр 200,000 төгрөг тус сургуулийн үйлчлэгч р дамжуулж нийт 3,700,000 төгрөгийг,

Мөн 2019 оны 12 дугаар сард тус сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа технологийн багшийн сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад нэгдүгээр байраар шалгарсан Б.ыг ажилд авах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс хахууль өгөхийг шаардаж, өөрийн эхнэр С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 3,000,000 төгрөгийг бэлнээр авч бусдаас нийт 6,700,000 төгрөгийг хахууль авсан.

3.2 Шүүгдэгч С.******* нь өөрийн нөхөр болох Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал ажилтай Д.*******той бүлэглэн иргэн Х.ийн Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуульд үйлчлэгчийн ажилд орох гэсэн ашиг сонирхлын үүднээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 3 дугаар сараас 5 дугаар сард 500,000 төгрөгийг комиссын барааны дэлгүүр ажиллуулдаг Ж.Нарантуяагийн эзэмшлийн Хаан банзны 5845609778 тоот дансаар, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн охин болох Г.Намууны Хаан банкны 5863019457 тоот дансаар, 2021 оны 10 дугаар сард 200,000 төгрөгийг бэлнээр уг сургуулийн үйлчлэгч ажилтай д дамжуулж нийт 3,700,000 төгрөгийн хахууль авсан,

Мөн 2019 оны 12 дугаар сард технологийн багшийн сонгон шалгаруулалтанд нэгдүгээр байраар сонгон шалгарсан Б.ыг ажилд оруулахаар шаардаж 2019 оны 12 дугаар сард 3,000,000 төгрөгийг бэлнээр өөрийн нөхөр ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Д.*******той нийлж бусдаас нийт 6,700,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн.

3.3 Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн Х.ийн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд нь түүнд давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль өгөхөд урьдчилан амлаж, Х.ээс бэлнээр 50,000 төгрөг авч бусдад хахууль өгөхөд санаатай дэмжлэг үзүүлсэн.

3.4 Шүүгдэгч Х. нь ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд үйлчлэгчээр орох гэсэн өөрийн санаа зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тус сургуулийн үйлчлэгч ажилтай Д.*******ээр дамжуулан 3 дугаар сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн багш ажилтай С.*******т 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 1,000,000 төгрөг, Д.Бэтцэнгэлд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 50,000 төгрөг бэлнээр, 2021 оны 3-5 сард 500,000 төгрөгийг Ж.Нарантуяагийн эзэмшлийн Хаан банкны 5845609778 тоот дансаар, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгийг Д.*******гийн охин Г.Намууны Хаан банкны 5866134670 тоот дансаар, 2021 оны 10 дугаар сард 200,000 төгрөг бэлнээр тус сургуулийн түүхийн багш ажилтай С.******* нь өртэй гэх уг сургуулийн үйлчлэгч ажилтай д өгч нийт 3,750,000 төгрөгийн хахууль өгсөн.

3.5 Шүүгдэгч Г. нь Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.ыг тус аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд технологийн багшаар ажилд орох гэсэн зорилгоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард 3 сая төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн.

3.6 Шүүгдэгч Б. нь тус аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн технологийн багшийн сонгон шалгаруулалтад оролцон улмаар тус сургуулийн захирал ажилтай Д.*******гоор ажилд орох тушаал гаргуулахын тулд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 2019 оны 12 дугаар сард 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

4. “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:

4.1 Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаал эрхэлж байхдаа тус сургуульд үйлчлэгчээр ажилд орох гэсэн Х.ийн ашиг сонирхлын үүднээс өөрийн эхнэр болох тус сургуулийн түүхийн багш С.*******ээр дамжуулан нийт 3,700,000 төгрөгийн хахууль авсан болох нь “гэрч , Ж.Нарантуяа, Б.Алтангэрэл, Г.Намуун, шүүгдэгч Х., Т.*******, нарын мэдүүлэг, шүүгдэгч Х.ийн Хаан банкны  5863019457дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г.Намууны Хаан банкны 5866134670 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Ж.Нарантуяагийн Хаан банкны 5845609775 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг нотлох баримтуудаар,

Мөн шүүгдэгч Д.******* нь тус сургуулийн технологийн багшийн сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад нэгдүгээр байраар шалгарсан Б.ыг ажилд авах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс хахууль өгөхийг шаардаж, өөрийн эхнэр С.*******ээр дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль авсан болох нь “гэрч Б.Цагаач, Б.Эрдэнэчулуун, Б.Алтангэрэл, С.Сэлэнгэсайхан, Д.Ганцоож, шүүгдэгч Б. нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.ы Хаан банкны  5845415577 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг нотлох баримтуудаар,

4.2 Шүүгдэгч Д.*******гийн дээр дурдсан Х.ээс 3,700,000 төгрөгийн, Б.аас 3,000,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд түүний эхнэр  тус сургуулийн түүхийн багш ажилтай С.******* нь бүлэглэн гүйцэтгэсэн буюу гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь “гэрч , Ж.Нарантуяа, Б.Алтангэрэл, Г.Намуун, Б.Цагаач, Б.Эрдэнэчулуун, Б.Алтангэрэл, С.Сэлэнгэсайхан, Д.Ганцоож, шүүгдэгч Х., Т.*******,  Б. нарын мэдүүлэг, гэрч Ж.Нарантуяа, Г.Намуун, шүүгдэгч Х., Б. нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг  нотлох баримтуудаар,

4.3 Шүүгдэгч Т.******* нь “шүүгдэгч Х.ийн сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгөхөд урьдчилан амлаж, Х.ээс бэлнээр 50,000 төгрөг авч бусдад хахууль өгөхөд санаатай дэмжлэг үзүүлсэн” болох нь “шүүгдэгч Т.*******, Х. нарын мэдүүлэг, Х.ийн Хаан депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг  нотлох баримтуудаар,

4.4 Шүүгдэгч Х. нь сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 3,700,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь “гэрч , Ж.Нарантуяа, Б.Алтангэрэл, Г.Намуун, шүүгдэгч Т.*******, нарын мэдүүлэг, шүүгдэгч Х.ийн Хаан банкны  5863019457дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г.Намууны Хаан банкны 5866134670 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Ж.Нарантуяагийн Хаан банкны 5845609775 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг нотлох баримтуудаар,

4.5 Шүүгдэгч Г. нь Б.ыг тус аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд технологийн багшаар ажилд орох гэсэн зорилгоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, тус сургуулийн захирал Д.*******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 3 сая төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд “...чамд боломж байвал мөнгөө өгчих, цаашид ажилласан ч гэсэн дарамттай байдал бий болно, ...наадах мөнгөө өгчих” гэх зэрэг үг, үйлдлээр дэмжлэг үзүүлсэн  болох нь

гэрч С.Сэлэнгэсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг өдөр Б. уйлчихсан орж ирсэн. Захирал Д.******* дарамтлаад ажлаасаа гар, 6 сарын чөлөө ав, мэргэжил дээшлүүлээд ир гээд байна. Би яах вэ? Би ажилд орохын тулд захирал багшид 3 сая төгрөг өгсөн, би мөнгөө Г. багшаар дамжуулж өгсөн гээд уйлсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 55х/,

гэрч Д.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б. багш ажилд орохдоо захирал багш Д.*******д мөнгө өгсөн, Г. багш тухайн үед зуучилсан гэдгийг бол ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 53х/,

шүүгдэгч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...С.*******т 3 сая төгрөг өгч байх үед миний төрсөн эгч нар болох Б.Цагаач, Б.Эрдэнэчулуун, мөн багш Г. нар хажууд байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21х/,

мөн шүүгдэгч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин өгсөн “...Тэгэхээр нь би Г. багш руу залгаад багшаа би нэгээр гарсан тэгтэл намайг ажилд авахгүй гээд захирал багш мөнгө нэхээд байна гэхэд Г. багш за тэгээд байгаа бол чамд боломж байвал мөнгөө өгчих, цаашид ажилласан ч гэсэн дарамттай байдал бий болно чамд хэд байна гэхэд 3 сая байна гэсэн, тэгэхэд наадах мөнгөө өгчих гэж хэлсэн. ...Д.*******д 3 сая төгрөг өгснийг Г. багш мэдэхийн дээдээр мэдсэн. Тэр 3 сая төгрөг өгөх асуудал Г. багшийн машинд болсон байгаа. Г. багш өөрөө цагаан өнгийн машин унадаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 23х/,

гэрч Б.Цагаачийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “машин дотор Д.******* захирлын эхнэр С.*******т Б. 3 сая төгрөгийг бэлнээр өгсөн тухайн үед миний дүү Б.Эрдэнэчулуун, Б., Г. гээд багш цуг байж байтал өгсөн.” гэх мэдүүлэг, шүүгдэгч  Б. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг  нотлох баримтуудаар /1хх-ийн 27х/,

4.6 Шүүгдэгч Б. нь тус аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал ажилтай Д.*******гоор ажилд орох тушаал гаргуулахын тулд түүний эхнэр болох түүхийн багш ажилтай С.*******ээр дамжуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч хахууль өгсөн болох нь “гэрч Б.Цагаач, Б.Эрдэнэчулуун, Б.Алтангэрэл, С.Сэлэнгэсайхан, Д.Ганцоож, шүүгдэгч Б. нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.ы Хаан банкны  5845415577 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг  нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5. “Иймд  шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

6. “Харин шүүгдэгч Д.*******, С.******* нар нь гэмт хэрэг үйлдэж 6,700,000 төгрөгийн орлого,  шүүгдэгч Т.******* нь 50,000 төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон байхад шүүх “шүүгдэгч Х. нь бусдад хахуульд өгсөн гэх 3,700,000 төгрөгийг буцаан өөрийн данс руу шилжүүлж авсан нь тогтоогдсон” гэж дүгнэн шүүгдэгч Д.*******, С.******* нараас 3,000,000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Т.*******ээс 50,000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хуульчилсан “Авлигын гэмт хэрэг”-ийн объект нь “нийтийн албаны нэр хүнд, хэвийн үйл ажиллагаа” байдаг тул хахуульд өгсөн мөнгө болон эд зүйлийг хахууль өгсөн этгээдэд “учирсан хохирол” гэж үзэхгүй ба харин түүний гэмт хэрэг үйлдсэн “арга хэрэгсэл” гэж үзнэ.

Иймд “шүүгдэгч Д.*******, С.******* нараас 3,000,000 төгрөг гаргуулан Б.д олгож, түүнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгатай өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Шүүгдэгч Б., Х. тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь “шүүгдэгч Д.******* нь Б.аас хясан боогдуулах аргаар хахууль авсан тул шүүгдэгч Д.*******гийн хэргийн зүйлчлэл тохироогүй, мөн шүүгдэгч  Б., Х. нар нь аргагүй байдалд орж хахууль өгсөн, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн байхад тэдгээрийг ялаас чөлөөлөөгүй” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

8.1 Шүүгдэгч Д.******* нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу Б.ыг ажилд авах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс хахууль өгөхийг шаардаж, 3,000,000 төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэх объектив шинжийг хуульчилсан байх тул шүүгдэгч Д.*******гийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь Б.ыг ажилд авах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс хахууль өгөхийг шаардаж, 3,000,000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Б. нь сургуулийн захирал Д.*******гоор ажилд орох тушаал гаргуулахын тулд албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эхнэр болох тус сургуулийн түүхийн багш С.*******ээр дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

8.2 Шүүгдэгч Б., Х. нар нь тус сургуульд ажилд орох гэсэн өөрийн ашиг сонирхлын үүднээс сургуулийн захирал ажилтай Д.Гантогтоод албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул “тэдгээрийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн” гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүгдэгч Б., Х. нарын Ховд аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газарт шүүгдэгч Д.Гантогтоогийн талаар өргөдөл гаргасан үйл баримтыг хахуул өгсөн тухайгаа сайн дураар илчлэн ирсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

9. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б., Х. тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6,700,000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Гантогтоо, С.******* нараас 50,000 /тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.*******ээс тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж бүхэлд нь өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б., Х. тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                                       ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР