| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00647/И |
| Дугаар | 129/ШШ2024/00535 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 129/ШШ2024/00535
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 129/ШШ2024/00535 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б овогт Ш.Б хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.Б нь “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Ш.Б миний бие 1963 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна.1987.07.15-1991.12.31 хүртэл хугацаанд БУТ ажиллаж байсан ажиллах хугацааны лавлагаа архивын тасгаас гарахгүй тул ажилласан жил орохгүй хохирход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт нас хүрсэн тул тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр топгоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг 1987.07.15-1991.12.31-ний хугацаанд А аймгийн БУТ цахилгааны инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
1.2 Хүсэлт гаргагч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би 1963 онд төрсөн. 1981 онд 10 дугаар ангиа төгсөөд 1982 оноос Политехник дээд сургуульд цахилгааны инженерийн ангид суралцсан. Сургуулиа төгсөөд 1987 оноос А аймгийн БУТ 1991 оны 12 сар хүртэл цахилгаан хангамжийн инженерээр ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байхдаа бүх барилгын бригад, агентуудад барилгын материал тарааж өгөх, олгох гэсэн давхар үүрэгтэй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа авсан гавьяа шагнал болон шийтгэл авч байгаагүй. 1991 оноос хойш алтан гадас одонгоор шагнагдаж байсан. Манай архив шатаж байсан болохоор миний хөдөлмөрийн дэвтэр мөн алга болж устсан. Дараа нь сэргээж байсан. Тухайн үед ажиллаж байсан манай барилгын ихэнх нь ажилчид нь ймэрхүү асуудалтай байгаа. Тухайн үед миний хийдэг байсан ажил бол барилга барьж, цахилгаан засдаг, дороо 7,8 ажилтантай, эдгээр хүмүүсээ удирддаг ажил хийдэг байсан. ...1991 онд Барилга угсралтын трестийн харьяа сувилалд хэдэн сар даргаар ажилласан. Цаг хугацааг нь нарийн санахгүй байна. Уг сувилал нь А аймгийн төвд байрладаг, барилгын ажилчдыг сувилуулдаг газар байсан” гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 828 дугаар тодорхойлолтод “...БУК-ын 1988-1989, 1991 онуудын баримтыг шүүн үзэхэд Ш.Б-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна” гэх,
-А аймгийн БУТ даргын 1987 оны 08 дугаар сарын 06-ны 163 дугаар тушаалд “...БНМАУ-ын улсын барилгын хоршооны болон сургуулийн томилолт хуваарийг үндэслэн тушаах нь: ...3. Полетехникийн сургууль төгсч ирсэн Ш.Бг 550 ...төгрөгөөр цалинжуулж...” гэх,
- А аймгийн БУТ даргын 1990 оны 08 дугаар сарын 24-ний 241 дугаар тушаалд “...1. Байгууллагын ажилтан ажилчдын 9 дүгээр сарын ээлжийн амралтыг хавсралт хуваарийн дагуу 9 дүгээр сарын 01-нээс эхлэн олгосугай. ...2. Ш.Б, инженер...” гэх,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч Д.Ү-ын шүүхэд өгсөн “...Ш.Б А аймгийн БУТ 1987 онд ажилд ороод 1992 онд БУТ хувьчлагдах хүртэл ажилласан. БУТ 1992 оны 03 сарын 15 билүү 01 сарын 15-нд хувьчлагдсан талаар миний бичсэн номонд байдаг. Би Ш.Бы яагаад ажлаас гарсан болон орсон оныг нь сайн санаж байгаа вэ гэхээр миний гаргасан номонд бичигдсэн байдаг. Ш.Б нь А аймгийн БУТцахилгаан сантехникийн ангид цахилгааны инженерээр ажиллаж байсан. Цахилгаан сантехникийн ангийн дарга Ж, цахилгааны даамал С, сангийн даамал Х, цахилгаанчин Б , Б зэрэг хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Д-гийн шүүхэд өгсөн “...Ш.Б нь 1987 онд БУТ-д цахилгааны инженерээр ажилд орж байсан. Намайг ажилд орсноос хойш жилийн дараа ажилд орж байсан тул сайн санаж байна. БУТ 1992 онд хувьчлагдсан. Хувьчлагдах хүртэл Ш.Б нь БУТ ажилласан. БУТ-ийн дарга Р, Н гэх хүмүүс ажиллаж байсан. БУТ ойролцоогоор 800-аад ажилтантай байсан. Ш.Б нь цахилгаан сан техникийн бригадад ажилладаг байсан.Цахилгаан сан техникийн бригадад өөр Б гэсэн нэртэй хүн ажиллаж байгаагүй. Цахилгаан сан техникийн бригадын дарга С гэж хүн байсан” гэх мэдүүлэг,
2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03-01/6203 дугаар лавлагаанд "...1989 он, А аймаг, Ц хот, өрхийн тэргүүлэгч Л.Ш, хүү Ш.Б...” гэх,
-1989 оны Хүн ам, орон сууцны тооллогын баримтад “...А аймаг, Ц хот, хүү Б, цахилгааны инженер, тоолсон 1989.01.07” гэх,
-А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/792 дугаар албан бичигт “...Ш.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно” гэх,
-Ш.Бы ХААТР-1 маягтад “...А аймаг, Ц хот, Ш.Б, БУТинженерээр ажилладаг, 1987 онд ажилд орсон..., бүртгэсэн:1988.11.14” гэх,
-Ш.Бы ХААТР-15 маягтад “...бүртгэсэн А аймаг, Ц хот, 1991.08.31, нөхөр Ш.Б, Профиклатр сувилалд дарга” гэх,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.Б-ы А аймгийн БУТ 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл материал хангамж хариуцсан инженер, цахилгааны инженерээр, 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Профиклатр сувиллын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 828 дугаар тодорхойлолт,
-А аймгийн БУТдаргын 1987 оны 08 дугаар сарын 06-ны 163 дугаар тушаал,
- А аймгийн БУТдаргын 1990 оны 08 дугаар сарын 24-ний 241 дугаар тушаал,
-Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03-01/6203 дугаар лавлагаа,
-1989 оны Хүн ам, орон сууцны тооллогын баримт,
-Ар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/792 дугаар албан бичиг,
-Ш.Бы ХААТР-1 маягт,
-Ш.Бгийн ХААТР-15 маягт,
- Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Д.Ү, Н.Д нарын мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч Ш.Б нь А аймгийн БУТ 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл материал хангаж хариуцсан инженер, цахилгааны инженерээр, 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд А аймаг дахь БУТ-ийн харьяа Профиклатр сувиллын даргаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ш.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Ш.Б-ы А аймгийн БУТ 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл материал хангаж хариуцсан инженер, цахилгааны инженерээр, А аймгийн БУТхарьяа Профиклатр сувиллын даргаар 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН