| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2021/00688/И |
| Дугаар | 129/ШШ2024/00537 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 129/ШШ2024/00537
| 2024 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 129/ШШ2024/00537 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч- Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах А аймаг дахь МСҮТ-д холбогдох
Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А аймгийн Э суманд байрлах А аймаг дахь МСҮТ холбогдуулан 55,899,807 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгч байгууллага 2023 оны 10 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани А аймгийн ТСҮТ-тэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЭГЭ-А-..... тоот гэрээ байгуулан А аймгийн МСҮТ спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрээний үндсэн төлбөрт 48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Манай компанийн зүгээс хариуцагч А аймгийн МСҮТ байгуулсан гэрээний үндсэн төлбөр болон алдангийг нэхэмжилж байгаа бөгөөд уг иргэний хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, хяналтын шатны шүүхээр 1 удаа тус тус хянан шийдвэрлэгдсэн ба анхан шатны шүүх 2 удаа шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн зохиогчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь “ Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны өмнөөс Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан учраас тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна” гэж тайлбарладаг, мөн анхан шатны шүүх 2 удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн шийдвэртээ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон учраас ...............тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Манай компани нь зураг төсөл боловсруулах ажлын хөлсөнд хариуцагч талаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд уг зураг төсөл боловсруулах ажлыг бусад санхүүжилтээс авч нутаг дэвсгэрт баригдах А аймгийн МСҮТ “Спорт заалны барилга”-н зураг төслийг хийж гүйцэтгэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх бүрэн эрхтэй бөгөөд хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна.
Манай компанийн хувьд зураг төсөлд зориулан цалин хөлс болон удирдлага менежментийн нийт 51,523,138 төгрөгийн зардал гаргаж 12 хүнийг 3 сарын хугацаанд , 2 хүнийг тус бүр 0,5 сарын хугацаанд ажиллуулсан ба тухайн зургийг буцаан авч дахин ашиглах боломжгүй талаар өмнөх шүүх хуралдаануудад тайлбар гаргасан билээ. Манай компани нь А аймгийн МСҮТ-ийн Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхэд дараах зардлууд гаргаж хохирол амссан байна. Үүнд:
Мөн дээрх зардлуудаас гадна
-барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийг 3,500,000 төгрөгөөр М ХХК-р
-цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг 3,037,419 төгрөгөөр “Т” ХХК-иар
-барилга бүтээцийн ажлын зураг хийх ажлыг 1,100,000 төгрөгөөр иргэн Т.Б-р
-барилгын нэгдсэн зураг төсөв боловсруулах ажлыг 2,100,000 төгрөгөөр иргэн Ч.Д-р тус тус хийж гүйцэтгүүлсэн. Эдгээр зардлуудыг манай компани гэрээ байгуулан ажиллаж байсан ажлуудыг зогсоон А аймгийн МСҮТ-ийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд дээрх зардлуудыг өөрийн хөрөнгөнөөс гарган зураг зураг төслийг боловсруулсан ба тухайн зураг төслийг буцаан авсан тохиолдолд дээрх зардлууд нь нөхөгдөх ямар ч боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А аймгийн МСҮТ байгуулсан ...............дугаартай “МСҮТ спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах зургийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож хариуцагч А аймгийн МСҮТ-өөс Э ХХК-д учруулсан 51,528,138 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2. Хариуцагч А аймгийн МСҮТ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Монгол Улсын хуульд зааснаар Э ХХК нь эрх бүхий байгууллага болох Хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай гэрээ байгуулж барилгын зураг төсөв хийж гүйцэтгэх байтал гэрээ байгуулах эрхгүй А аймгийн МСҮТгэрээ байгуулж хохирол учирсан гэдэг нь хариуцагч манай байгууллагаас хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
1.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Өмнөх тайлбартаа анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Анх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, дараагийн шийдвэр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус шийдвэрлэсэн. Ер нь зураг төсөл зүгээр бүтнэ гэж байхгүй. Олон хүний цаг зав, хүч, хөдөлмөр орсон байдаг учраас тухайн компани эд хөрөнгөөрөө алдагдалд орж, хохирч байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг тайлбарлан ярьж байна. Тайлбартаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь “Э” ХХК өөрөө, мөн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж байна. Нэхэмжлэгч тал мөн энэ хуулийн зохицуулалтын дагуу хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг баримтлаад буруутай этгээдийг тогтоовол хариуцагч байгууллагын захирал Т гэдэг хүн юм. Захирал Т гэрээ байгуулах эрхгүй хэр нь бусдад гэрээ байгуулах санал тавиад, гэрээ байгуулчихсан байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч барилгын зураг төсөл дээр хэлтсийн дарга Ч, захиалагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байна гэж тайлбар гаргаж байна. Үүнд тайлбар хэлэхэд “Э” ХХК өмнө нь хариуцагч байгууллагатай хамтран ажиллаж байсан болохоор хоорондоо ярилцаад хамтран ажиллах боломжтой гэж үзсэн. Хариуцагчийн байгууллагын захирал Т шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа төрийн нарийн бичгийн даргаас энэ талаар асуухад зураг төслөө боловсруулаад хүрээд ир, дараа нь энэ асуудлаа шийдэхэд болохгүй зүйл байхгүй гэж байсан тул шууд гэрээгээ байгуулчихсан гэж хэлж байсан. Хариуцагч байгууллагын захирал Т нэхэмжлэгч талд санал тавьсан гэдэг нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч сүүлд нөхөж гэрээ хийсэн гэж байна. Гэхдээ энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тооцоод Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар буруутай этгээдээс дээрх хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
1.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зургийг хийлгэсэн. Гэхдээ манай тухайн зургаар заалтай болъё гэдэг санал улсын төсөвт суугдаж байж бид “Э” ХХК-ийн мөнгийг олгох боломжтой. Хэрвээ улсын төсөвт суучихвал манай байгууллагаар дамжихгүйгээр шууд яамнаас тендер нь зарлаад “Э” ХХК-ийн зураг төслийн мөнгийг өгчих боломжтой. Манай байгууллагад хуваарилагдаж ирсэн улсын төсвийн мөнгө, эсхүл энэ заалаа барь гэж өгсөн мөнгө байхгүй буюу ямар нэгэн төсөвт суугдсан зүйл байхгүй байна. Энэ маргаан 4 жил болсон байна. Энэ хугацаанд бусад яам болон Тамгын газрууд, холбогдох байгууллагууд, Боловсролын яамны хөрөнгө оруулалтын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, мөн А аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүдэд удаа дараа зураг төслийг хүргүүлж, хүсэлт тавьдаг байсан. Гэтэл одоог хүртэл шийдэлд хүрээгүй байна. Иймд манай байгууллагын зүгээс нэхэмжилж байгаа мөнгийг нь өгөх боломж байхгүй гэв.
1.5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 10 сарын 02-ны өдөр “Э” ХХК А аймгийн МСҮТспорт заалны барилгын зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулсан. Харин энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон юм байна. Хариуцагч тал мөн үүнийг хүлээн зөвшөөрч байгаа учир тус гэрээний үйлчлэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан энэ үеэсээ гэрээ хүчин төгөлдөр бус байсан байна. Мөн хохирол төлбөр гарах юм уу, яагаад хохирол төлбөр А аймгийн МСҮТ-өөс нэхэмжлээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж өөрсдөө зөвшөөрч байгаа. Манай тал ч зөвшөөрч байгаа. Үүний дагуу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдэд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Тэгэхээр гэрээ хийж байгаа буруутай этгээд нь А аймгийн МСҮТ юм уу, эсвэл “Э” ХХК юм уу. Үүнийг тогтоохын тул гэрээ байгуулсан үе шатыг харах хэрэгтэй. Гэрээн дээр захиалагч нь А аймгийн МСҮТ-ийн захирал Т гэсэн байгаа. Харин зураг төсөл боловсруулах даалгавар дээр спорт заалны барилга байгууламж А аймгийн Э сум, ..... дугаар баг гээд, барилга байгууламжийн зориулалт спорт заалны барилга гээд, захиалагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэж байна. Үүн дээр захиалагч А аймгийн МСҮТ гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Өөрөөр хэлбэл захиалагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гээд биччихсэн байгаа. Тэгэхээр А аймгийн МСҮТ гэрээ байгуулах эрхтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдана. Талуудын аль аль нь А аймгийн МСҮТ гэрээ байгуулах эрхгүй гэдгийг мэдэж байгаа. Хариуцагч байгууллагын зорилго нь сургалт үйлдвэрлэл зохион байгуулах, өөр зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл дулааны болон спортын барилга бариулах гэрээ байгуулах эрхтэй байсан бол аль хэдийн байгуулаад мөнгө төгрөгөө өгөөд талуудын хооронд маргаан үүсэхгүй байсан. Гэрээний үндэслэл дээр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гээд хоосон орхичихсон байгаа. Нотлох баримтаар шинжлэн судалсан зураг төсөл дээр “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал М гээд гарын үсгээ зураад тамга дарчихсан. Харин захиалагч гээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч гээд гарын үсэг нь хоосон, тамга дарагдаагүй байгаа. Үүнээс “Э” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа. Ийм байхад зураг төсөл баталдаг байгууллагууд бүгд батлаад яваад байсан. Миний хэлэх гээд байгаа зүйл бол захиалагч нь байхгүй байхад нь тамга дараад, зөвшөөрчихсөн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2018 оны 147 тоот тушаалыг хавтаст хэрэгт хавсаргасан байсан. Энэ тушаал зураг төсөлтэй ямар ч холбогдолгүй. Тушаалдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон “Э” ХХК-ийн байгуулсан гэрээ болон гадна дулааны шугам сүлжээний төлөвлөлтийн норм мөрдлөг болголоо гэсэн байгаа. “Э” ХХК өөрөө А аймгийн МСҮТ хамаагүй, бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулсан гэсэн байна гэж харж байна. Тухайн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалыг үндэслээд манай байгууллага гэрээ байгуулсан. Тэгээд “Э” ХХК Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэлтсийн даргынх нь нэрийг нь бичээд, энийгээ үзүүлээд зураг төслөө байгууллагуудаар батлуулчихсан. Үүнийг шүүх анхаарах ёстой байх. Тус байгуулсан гэрээ нь зохих хууль ёсны этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байна. Өрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Өмнө хэлсэнчлэн хүчин төгөлдөр бус хэлцэл мөн байна. Энэ гэрээний дагуу байгуулагдсан бүх гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. “Э” ХХК хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдгийг ойлгоод өөрсдийн гарах эрсдэлээ тооцоолчхоод А аймгийн МСҮТ-өөс 9 зүйл иш татаад нийт 50,000,000 гаран төгрөг нэхэмжлээд байгаа. Тэгэхээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус юм бол 2020 оны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг. Ингэхээр мөнгө нэхэмжлэх эрхтэй юу, үгүй гэдэг асуудал үүснэ. Тэгэхээр гэрээ хүчин төгөлдөр бус болохоор хохирлыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэх эрхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл гэрээ хэлцлээ нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Тэгэхээр хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцоход Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар гэрээ хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Хэн буруутай вэ гэхээр нэхэмжлэгч байгууллага өөрөө буруутай. “Э” ХХК ямар байгууллагатай гэрээ байгуулж болох, болохгүй талаар сайн мэдэж байгаа. 2019 оны оны 10 сарын 02-ны өдрийн гэрээг сайн харахаар зураг төсөл гарсны дараа захирал нь нөхөж хийсэн гэрээ байдаг. Нэхэмжлэгч байгууллага гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гарчихсан байгаа учраас хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн буруутай этгээд нь “Э” ХХК өөрөө. Иймд хохирлыг А аймгийн МСҮТ төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт:
-А аймгийн Э сум ... дугаар багийн нутагт баригдах МСҮТ-ийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах зургийн гэрээ. 2019 оны 10 дугаар сарын 02. .............../1-р хх5-7х/
-Э ХХК-н 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 20/50 дугаартай А аймгийн МСҮТ-н захиргаанд “хүсэлт гаргаж шийд авах тухай” албан бичиг, хавсралт 2019 оны 08 сарын 16, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн зураг хүлээлцсэн акт, / 1-р хх-ийн 9-10х/
-Э ХХК-н хуулийн этгээдийн гэрчилгээ / 1-р хх-ийн 12х/
-Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тэмдэглэл/ 1-р хх-ийн 13х/
-А аймгийн МСҮТ-ийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 77 дугаартай албан бичиг
-Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгавар / 1-р хх-ийн 15х/
-А аймаг дахь МСҮТ-ийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 69 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг
-Э ХХК, ЦНТ ХХК нарын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай “Зураг төсөл боловсруулах гэрээ” /2-р хх-ийн 91х/
-Э ХХК, Л тест ХХК нарын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ..... дугаартай МСҮТ-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлын гэрээ / 2 дугаар хх-ийн 92-94х/
-Э ХХК-н Х банк ХХК дахь депозит дансны 2019.05.01-2019.12.31 дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга / 2-р хх-ийн 95-100х, 105х/
- Э ХХК-н Х банк ХХК дахь цалингийн түр дансны 2019.06.01-2019.12.31 дуустал хугацааны хуулга / 2-р хх-ийн 101-104х/
- Э ХХК-н Х банк ХХК дахь харилцах дансны 2021.09.08-ны өдрийн хуулга /2-р хх-ийн 105х/
-Э ХХК, Т ХХК нарын байгуулсан 2019 оны 02 сарын 18-ны өдрийн .... дугаартай Д аймгийн Ө сумд баригдах “Спорт заалны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиолол, галын автоматжуулалтын зураг төсөл боловсруулах гэрээ, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн ............ дугаартай нэмэлт гэрээ / 3-р хх-ийн 23-27х/
-Э ХХК , М ХХК нарын байгуулсан 2019 оны 02 сарын 28-ны өдрийн ........... дугаартай Д аймгийн Ө сумд баригдах 250 хүүхдийн сургууль, спорт заалны барилгын дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус ЦБУ-н зураг төсөл боловсруулах гэрээ, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн ............. дугаартай нэмэлт гэрээ / 3-р хх-ийн 28-32х/
-Э ХХК, Ч.Д нарын байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн ............. дугаартай Д аймгийн Ө сумд баригдах Спорт заал болон 250 хүүхдийн сургуулийн барилгын нэгдсэн төсөв боловсруулах гэрээ / 3-р хх-ийн 33-35х/
-Э ХХК , Т.Б нарын байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн ....... дугаартай Д аймгийн А сумд баригдах Эмнэлгийн өргөтгөлийн барилгын Барилга бүтээцийн ажлын зураг хийх гэрээ /3-р хх-ийн 36-38х/
-Э ХХК-н албан томилолтоор ажиллах удирдамж /3-р хх-ийн 39-45х/
-Э ХХК-н Х банк ХХК дахь депозит дансны 2019.01.01-2020.13.31 дуустал дэлгэрэнгүй хуулга / 3-р хх-ийн 46-71х/,
-Э ХХК-н Х банк ХХК дахь цалингийн түр дансны 2019.01.01-2023.09.30 дуустал хугацааны хуулга / 3-р хх-ийн 72-100х/
-Э ХХК-н Х банк ХХК дахь харилцах дансны 2019.01.01-2023.09.30 дуустал хугацааны хуулга / 3-р хх-ийн 101-106х/
3.Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт:
-А аймаг дахь МСҮТ-н сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл / 1-р хх-ийн 87х/
-А аймаг дахь МСҮТ-с УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол Соёл шинжлэх ухааны спортын сайд Ё.Баатарбилэгт хүргүүлсэн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 44, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 76, 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 57, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13, дугаартай албан бичиг /1-р хх-ийн 88х, 91х, 94х, 98/
-А аймаг дахь МСҮТ-с УИХ-н гишүүн, Боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.М-д хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 77, 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 62, 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 30, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13, дугаартай албан бичиг /1-р хх-ийн 89х, 93х, 95х,100 /
- А аймаг дахь МСҮТ-с А аймгийн Засаг дарга Ж.М-д хүргүүлсэн 2019 оны 11 сарын 86 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 90х/
-А аймаг дахь МСҮТ-с УИХ-н гишүүн Г.Т-д хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 61, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13, дугаартай албан бичиг /1-р хх-ийн 92х, 99х/
-А аймаг дахь МСҮТ-с Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Э-д хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 96х/
-А аймаг дахь МСҮТ-с А аймгийн ИТХ-н дарга Б.Б-д хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 97х/
-А аймаг дахь МСҮТ-с ХНХЯ-ны СХОГазарт хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 24/А дугаартай албан бичиг /1-р хх-ийн 101х/
-А аймаг дахь МСҮТ-с ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ө-т хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 46, дугаартай албан бичиг /1-р хх-ийн 102х, 104х, 106х, /
-А аймаг дахь МСҮТ-с ХНХ-н сайд А.А-д хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 103х/
-А аймаг дахь МСҮТ-с ХНХЯ-ны ХОҮ хэлтэст хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 105х/
-А аймаг дахь МСҮТ-с ХНХЯ-ны сайд С.Ч-т хүргүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 107х/
-А аймгийн МСҮТ-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 108х/
-А аймгийн Э сум .... дугаар багийн нутагт баригдах МСҮТ-ийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
4.1. Хариуцагч талын хүсэлтийг хангаж шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн нотлох баримт:
-Э ХХК-н ..... дугаартай тусгай зөвшөөрөл, Монголын барилгын үндэсний ассосиаци-йн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн .... албан бичиг болон хавсралтаар тусгай зөвшөөрлийн хуулбар, сунгалт, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ / 1-р хх-ийн 76-81х/
- Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн ирсэн бичиг хэвлэх хуудасны хуулбар, А аймаг МСҮТ-с Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Э-д хүргүүлсэн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 65 дугаартай албан бичгийн хуулбар, А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт баригдах МСҮТөвийн спорт заалны барилгын ажлын зураг төсөл, төсөв , А аймаг МСҮТ-с Боловсрол шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газрын дарга О.Ц-т хүргүүлсэн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 110 дугаартай албан бичгийн хуулбар /2-р хх-ийн 23-36х/
-Барилга хөгжлийн төвийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 48 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э ХХК-н гүйцэтгэсэн А аймгийн Э сумын МСҮТөвийн спорт заалны барилгын ажлын зураг төсөлд хийгдсэн .......... дугаартай магадлалын нэгтгэсэн дүгнэлт /2-р хх-ийн 49-69/
-Ч дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн гэрч Д.Ч-гийн мэдүүлэг / 2-р хх-ийн 245-247х/
-Ч дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны архивт үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлийн хавсралт / 2-р хх-ийн 248-250х, 3-р хх-ийн 1-11х/
-Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, уулзалтын үр дүнгийн талаарх тэмдэглэл” /3-р хх-ийн 172-173х/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагч А аймгийн МСҮТ-д холбогдуулан гаргасан “Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хохиролд 49,723,138 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч Э ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани А аймгийн МСҮТ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...............тоот гэрээ байгуулан А аймгийн МСҮТ спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрээний үндсэн төлбөрт 48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.
...Манай компанийн хувьд зураг төсөлд зориулан цалин хөлс болон удирдлага менежментийн нийт 51,523,138 төгрөгийн зардал гаргаж 12 хүнийг 3 сарын хугацаанд , 2 хүнийг тус бүр 0,5 сарын хугацаанд ажиллуулсан ба тухайн зургийг буцаан авч дахин ашиглах боломжгүй талаар өмнөх шүүх хуралдаануудад тайлбар гаргасан билээ. Манай компани нь А аймгийн МСҮТ-ийн Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхэд дараах зардлууд гаргаж хохирол амссан байна. Үүнд:
-“Л” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан А аймгийн Э сум .... дугаар багийн нутагт баригдах МСҮТ-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөр 4,500,000 төгрөг
-“Ц” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж тус спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг
-Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг
-А аймгийн Онцгой байдлын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг
-Зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг
-Нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг
-Менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг
-Өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг
-Албан томилолтын зардалд 2,857,749 төгрөг
-Барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийг 3,500,000 төгрөгөөр М дизайн ХХК-р
-цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг 3,037,419 төгрөгөөр “Т И” ХХК-иар
-барилга бүтээцийн ажлын зураг хийх ажлыг иргэн Т.Б-ээр 1,100,000 төгрөгөөр
-барилгын нэгдсэн зураг төсөв боловсруулах ажлыг 2,100,000 төгрөгөөр иргэн Ч.Д-аар тус тус хийж гүйцэтгүүлсэн. Эдгээр зардлуудыг манай компани гэрээ байгуулан ажиллаж байсан ажлуудыг зогсоон А аймгийн МСҮТ-ийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд дээрх зардлуудыг өөрийн хөрөнгөнөөс гарган зураг зураг төслийг боловсруулсан ба тухайн зураг төслийг буцаан авсан тохиолдолд дээрх зардлууд нь нөхөгдөх ямар ч боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А аймгийн МСҮТ байгуулсан ...............дугаартай “МСҮТ спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах зургийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож хариуцагч А аймгийн МСҮТ-өөс Э ХХК-д учруулсан 51,528,138 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
... Өмнөх тайлбартаа анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Анх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, дараагийн шийдвэр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус шийдвэрлэсэн. Ер нь зураг төсөл зүгээр бүтнэ гэж байхгүй. Олон хүний цаг зав, хүч, хөдөлмөр орсон байдаг учраас тухайн компани эд хөрөнгөөрөө алдагдалд орж, хохирч байгаа юм. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг баримтлаад буруутай этгээдийг тогтоовол хариуцагч байгууллагын захирал Т гэдэг хүн юм. Захирал Т гэрээ байгуулах эрхгүй хэр нь бусдад гэрээ байгуулах санал тавиад, гэрээ байгуулчихсан байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч барилгын зураг төсөл дээр хэлтсийн дарга Ч, захиалагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байна гэж тайлбар гаргаж байна. Үүнд тайлбар хэлэхэд “Э” ХХК өмнө нь хариуцагч байгууллагатай хамтран ажиллаж байсан болохоор хоорондоо ярилцаад хамтран ажиллах боломжтой гэж үзсэн. Хариуцагчийн байгууллагын захирал Т шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа төрийн нарийн бичгийн даргаас энэ талаар асуухад зураг төслөө боловсруулаад хүрээд ир, дараа нь энэ асуудлаа шийдэхэд болохгүй зүйл байхгүй гэж байсан тул шууд гэрээгээ байгуулчихсан гэж хэлж байсан. Хариуцагч байгууллагын захирал Т нэхэмжлэгч талд санал тавьсан гэдэг нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч сүүлд нөхөж гэрээ хийсэн гэж байна. Гэхдээ энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тооцоод Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар буруутай этгээдээс дээрх хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А аймаг дахь МСҮТ дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.Үүнд: Хариуцагч байгууллага болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын аль аль нь А аймгийн МСҮТ гэрээ байгуулах эрхгүй гэдгийг мэдэж байгаа. Хариуцагч байгууллагын зорилго нь сургалт үйлдвэрлэл зохион байгуулах, өөр зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл дулааны болон спортын барилга бариулах гэрээ байгуулах эрхтэй байсан бол аль хэдийн байгуулаад мөнгө төгрөгөө өгөөд талуудын хооронд маргаан үүсэхгүй байсан. Гэрээний үндэслэл дээр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гээд хоосон орхичихсон байгаа. Нотлох баримтаар шинжлэн судалсан зураг төсөл дээр “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал М гээд гарын үсгээ зураад тамга дарчихсан. Харин захиалагч гээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч гээд гарын үсэг нь хоосон, тамга дарагдаагүй байгаа. Үүнээс “Э” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа. ...Тус байгуулсан гэрээ нь зохих хууль ёсны этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байна. Өрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Өмнө хэлсэнчлэн хүчин төгөлдөр бус хэлцэл мөн байна. Энэ гэрээний дагуу байгуулагдсан бүх гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. “Э” ХХК хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдгийг ойлгоод өөрсдийн гарах эрсдэлээ тооцоолчхоод А аймгийн МСҮТ-өөс 9 зүйл иш татаад нийт 50,000,000 гаран төгрөг нэхэмжлээд байгаа. ... Тэгэхээр хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцоход Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар гэрээ хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Хэн буруутай вэ гэхээр нэхэмжлэгч байгууллага өөрөө буруутай. “Э” ХХК ямар байгууллагатай гэрээ байгуулж болох, болохгүй талаар сайн мэдэж байгаа. 2019 оны оны 10 сарын 02-ны өдрийн гэрээг сайн харахаар зураг төсөл гарсны дараа захирал нь нөхөж хийсэн гэрээ байдаг. Нэхэмжлэгч байгууллага гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гарчихсан байгаа учраас хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн буруутай этгээд нь “Э” ХХК өөрөө. Иймд хохирлыг А аймгийн МСҮТ төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э ХХК нь А аймгийн Э сумын .... багийн нутагт баригдах А аймаг дахь МСҮТ-ийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах, хариуцагч А аймаг дахь МСҮТ нь 48,790,968 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээж талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Э ХХК гэрээнд заасан спорт заалны барилгын зураг төслийг гүйцэтгэж А аймаг дахь МСҮТ хүлээлгэн өгсөн нь А аймгийн Э сум ... дугаар багийн нутагт баригдах МСҮТ-ийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ...............дугаартай зургийн гэрээ, 2019 оны 08 сарын 16, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн зураг хүлээлцсэн акт, А аймгийн Э сум ... дугаар багийн нутагт баригдах МСҮТ-ийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл, Э ХХК-н 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 20/50 дугаартай А аймгийн МСҮТ-н захиргаанд “хүсэлт гаргаж шийд авах тухай” албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
А аймаг дахь МСҮТ нь мэргэжлийн сургалт олгох үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага болох нь түүний ....... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Төрийн байгууллага нь 2019 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны 12 сарын 01-ний өдөр батлагдаж 2006 оны 02 сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн /-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.4-д “тендер шалгаруулалтын журмаар захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах”, мөн хуулийн 8.1.2-т “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээг тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авах”-аар заасан заалтын дагуу явуулах байжээ.
Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч А аймаг дахь МСҮТ нарын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ...............дугаартай зургийн гэрээ байгуулах үед мөрдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-10.000.000 төгрөг” байх, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 сарын 05-ны өдрийн 124 тоот тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-20.000.000 төгрөг” байхаар заасан байна.
А аймаг дахь МСҮТ-ийн “Э” ХХК-иар гүйцэтгүүлсэн барилгын зураг боловсруулах ажил нь Засгийн газрын тогтоолд заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтэрсэн тул 2019 оны 10 сарын 02-ны өдөр ...............дугаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу шууд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэхгүй, харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан худалдан авах ажиллагааг явуулах байжээ.
А аймаг дахь МСҮТ нь шууд худалдан авах журмаар 48,790,968 төгрөгийн гэрээний үнэ бүхий ажлыг нэхэмжлэгч “Э” ХХК-иар гүйцэтгүүлсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны журам болон мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан шууд худалдан авах ажиллагааны журмыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймаг дахь МСҮТ төвийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн ...............дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцлоо.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан.
Хариуцагч А аймаг дахь МСҮТ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж барилгын зураг төсөл боловсруулах захиалга өгч гэрээ байгуулсан, зураг хийлгүүлсэн болох нь хэрэгт авагдсан А аймгийн Э сум ... дугаар багийн нутагт баригдах МСҮТ-ийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ...............дугаартай зургийн гэрээ, 2019 оны 08 сарын 16, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн зураг хүлээлцсэн акт, А аймгийн Э сум ... дугаар багийн нутагт баригдах МСҮТ-ийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл, Э ХХК-н 2020 оны 04 сарын 27-ны өдрийн ........ дугаартай А аймгийн МСҮТ-н захиргаанд “хүсэлт гаргаж шийд авах тухай” албан бичиг, А аймаг дахь МСҮТ-өөс УИХ-н гишүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хэлтэс, Боловсрол Шинжлэх ухааны яам, А аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон бусад байгууллагууд руу явуулсан албан бичгүүд, Ч дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн гэрч Д.Ч-гийн мэдүүлэг, Ч дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны архивт үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлийн хавсралтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан Барилга хөгжлийн төвийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 48 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э ХХК-н гүйцэтгэсэн А аймгийн Э сумын МСҮТөвийн спорт, заалны барилгын ажлын зураг төсөлд хийгдсэн ..... дугаартай магадлалын нэгтгэсэн дүгнэлт, Э ХХК, Ц ХХК нарын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .......... дугаартай “Зураг төсөл боловсруулах гэрээ”, Э ХХК, Л ХХК нарын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ............. дугаартай МСҮТ-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлын гэрээ, Э ХХК-н Х ХХК дахь депозит дансны 2019.05.01-2019.12.31 дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулга, Э ХХК-н Х хөгжлийн банк ХХК дахь цалингийн түр дансны 2019.06.01-2019.12.31 дуустал хугацааны хуулга, Э ХХК-н Х банк ХХК дахь харилцах дансны 2021.09.08-ны өдрийн хуулга, Э ХХК, Т ХХК нарын байгуулсан 2019 оны 02 сарын 18-ны өдрийн ............ дугаартай Д аймгийн Ө сумд баригдах “Спорт заалны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиолол, галын автоматжуулалтын зураг төсөл боловсруулах гэрээ, 2020 оны 02 сарын 18-ны .......... дугаартай нэмэлт гэрээ, Э ХХК , М ХХК нарын байгуулсан 2019 оны 02 сарын 28-ны өдрийн ........... дугаартай Д аймгийн Ө сумд баригдах 250 хүүхдийн сургууль, спорт заалны барилгын дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус ЦБУ-н зураг төсөл боловсруулах гэрээ, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн ............. дугаартай нэмэлт гэрээ, Э ХХК, Ч.Д нарын байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн ............ дугаартай Д аймгийн Ө сумд баригдах Спорт заал болон 250 хүүхдийн сургуулийн барилгын нэгдсэн төсөв боловсруулах гэрээ, Э ХХК , Т.Б нарын байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн ............. дугаартай Д аймгийн А сумд баригдах Эмнэлгийн өргөтгөлийн барилгын Барилга бүтээцийн ажлын зураг хийх гэрээ, Э ХХК-н албан томилолтоор ажиллах удирдамж, Э ХХК-н Х банк ХХК дахь депозит дансны 2019.01.01-2020.13.31 дуустал дэлгэрэнгүй хуулга, Э ХХК-н Х хөгжлийн банк ХХК дахь цалингийн түр дансны 2019.01.01-2023.09.30 дуустал хугацааны хуулга, Э ХХК-н Х хөгжлийн банк ХХК дахь харилцах дансны 2019.01.01-2023.09.30 дуустал хугацааны хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч байгууллагад “Л” ХХК-р МСҮТ-ийн спорт заалны барилгын талбайн инженер геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөр 4,500,000 төгрөг, “Ц” ХХК-р спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг, Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер, архитектор нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг, А аймгийн Онцгой байдлын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг, Зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг, Нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг, Менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг, албан томилолтын зардалд 2,857,749 төгрөг, М дизайн ХХК-р хийлгэсэн Барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийн төлбөрт 3,500,000 төгрөг,“Т И” ХХК-иар цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг хийлгэсэн төлбөрт 3,037,419 төгрөг, Т.Б-ээр барилга бүтээцийн ажлын зураг хийх ажил хийлгэсэн төлбөрт 1,100,000 төгрөг, Барилгын нэгдсэн зураг төсөв боловсруулах ажлыг Ч.Д-аар хийлгэсэн төлбөрт 2,100,000 төгрөг төлж нийт 49,723,138 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Баримтаар тогтоогдож буй 49,723,138 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа өмгөөлөгчийн ажлын хөлс 1,500,000 төгрөгийг хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулан сайн дурын үйлчилгээ авсан төлбөр тул хохиролд тооцох үндэслэлгүй, уг зардлыг хариуцагчаас нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А аймаг дахь МСҮТ-өөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 406,565 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК хариуцагч А аймаг дахь МСҮТ нарын байгуулсан ...............дугаартай “Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан хариуцагч А аймаг дахь МСҮТ-өөс нийт 49,723,138 / дөчин есөн сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун гучин найм / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 / нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хэрэгт авагдсан Спорт заалны барилгын ажлын зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч А аймгийн МСҮТ-д олгохыг шүүгчийн туслах /Э.Цэндсүрэн/-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437,449 / дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А аймаг дахь МСҮ төвөөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 406,565 / дөрвөн зуун зургаан мянга таван зуун жаран тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН