Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/412

 

 

2023              4             18                                       2023/ДШМ/412

 

Ө.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч И.Хонгор,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/464 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ө.Эхолбогдох 2208026631 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Ө.Э, .  

Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4-419 тоотод хохирогч Ю.З“согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр зовхины цус хуралт, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс энэ хэргийн тухайд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэв. Шүүх ийнхүү дүгнэх болсон гол үндэслэл нь шүүгдэгч Ө.Э, хохирогч Я.Ю.З нар нь хэдийгээр гэр бүлээ батлуулаагүй боловч нөхөр, эхнэрийн ёсоор 2010 оноос хойш хамтран амьдарсан, дундаасаа 3-11 насны дөрвөн хүүхэдтэй байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэрийг тодорхойлон хуульчилжээ. Яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримт болох хохирогч Ю.Згийн “...Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа 3-11 насны 4 хүүхэдтэй, хүүхдүүд бүгд эцгээрээ овоглодог. Ө.Э намайг нэг удаа зодож байсан. Гэхдээ би сайн санахгүй байна...” гэсэн, шүүгдэгч Ө.Эын “...намайг гэртээ ирэхэд манай эхнэр согтуу байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд 3-4 удаа алгадсан. Тэгсэн чинь Ю.Згийн хамар амнаас нь цус гараад, нүүр нь хавдсан харагдаж байсан. ...өмнө нь Ю.Зг нэг удаа зодож, цохих асуудал гаргаж байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэгт тус тус бие махбодын хүчирхийллийн нөхцөл байдал тусгагдсан байхад мөрдөгч, прокурор гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйл баримтыг бүрэн шалгалгүй орхигдуулсан байна. Иймд прокуророос шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, эрүүгийн хариуцлагын талаар тохирч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримт нотлох баримтаар бүрэн нотлогдсон эсэх, гэмт хэргийн зүйлчлэл тохирсон эсэхийг шүүх хянах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хуульчилсан байна. Хэрэв энэ заалт хангагдаагүй бол шүүх мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана. Иймд шүүгдэгч Ө.Эхолбогдох эрүүгийн 2208026650131 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, яллагдагчид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэлдээ“...Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 4-48-19 тоотод хохирогч Ю.З“согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хоёр зовхины цус хуралт, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч Ө.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн яллагдагчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, хохирогч Ю.З нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон бөгөөд Ө.Э нь хохирогч Ю.Зг удаа дараа зодож цагдаагийн байгууллагад хандсан зүйлгүй байхад анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зүйлчлэл хүндрүүлэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг нь шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал болох гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлууд хангагдаагүй үндэслэл тогтоогдсон үед шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар хуульчлагдсан. Шүүгдэгч Ө.Эхолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл хангагдаагүй гэх нөхцөл тогтоогдоогүй байхад захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг, мөн хэрэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гэм буруугийн хуралдаан хийж, урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг баримталж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэлээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 464 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжин оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Ө.Эын өмгөөлөгч И.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйл баримт буюу хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн шалгалгүй орхигдуулсан гэдэг байдлаар дүгнэсэн ч ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Ө.Э нь эхнэрээ 10 гаруй жилийн өмнө нэг удаа зодсон гэдэг бөгөөд эхнэр нь энэ талаар санахгүй байгаагаа илэрхийлсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Ө.Э тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Т.Мижиддоржийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4-419 тоотод хохирогч Ю.З“согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр зовхины цус хуралт, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ө.Э нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргасан байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж нь шүүгдэгч Ө.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянаад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Эхолбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ө.Эхолбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурор Т.Мижиддоржийн бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр прокурорт буцаах захирамж гаргасан ба тус захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгорын нэрийг буруу бичиж, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хүслэн гэж шүүх хуралдаанд оролцоогүй өмгөөлөгчийн нэр бичсэн зөрчил гаргасан болохыг анхааруулж магадлалд дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/464 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ө.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                         Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ