| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2024/0003/З |
| Дугаар | 125/ШШ2024/0043 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 125/ШШ2024/0043
2024 09 26 125/ШШ2024/00
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* нарын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7240 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Ховд аймгийн Жаргалант сумын иргэн *******оос маргаан бүхий хашааны газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан.
2.2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар албан шаардлагаар “... улсын байцаагч ******* нь 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өв залгамжлалаар *******ийг бүртгэхдээ ******* багийн ******* тоот хаягийг тоот болгож бүртгэсэн, 2011 оны 8 сарын 24-ний өдөр ******* багийн тоот хаягт байрлалтай газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэсэн нь улсын бүртгэл давхардах үндэслэлийг бий болгосон...” гэх үндэслэлээр 2009 оны 7 сарын 08-ны өдрийн өв залгамжлалаар өмчлөх эрх шилжсэн *******ийн, 2013 оны 01 сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******ид шилжсэн өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгохыг даалгажээ.
2.3. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7240 дугаартай дүгнэлтээр 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоот хашааны газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г- дугаарт *******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.4. *******оос Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7240 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан.
2.5. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6/11566 дугаартай албан бичгээр “гомдолд дурдсан шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь *******ээс Ховд аймаг улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, ******* багийн 4 дүгээр гудамжны тоотын 1250 кв метр газрыг 2013 оны 01 дүгээр сарын 23 ны өдөр худалдан авсан. ******* бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээг үндэслэж улсын бүртгэлд бүртгүүлж тухайн газрын өмчлөгч болж хууль ёсны өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг авсан.
Гэтэл иргэн нь ******* багийн 4 дүгээр гудамжны тоотын 868 кв метр газрын өмчлөгчөөр Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн өмчлөгч, мөн миний эрх зөрчигдсөн байна гэж маргаж Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт өргөдөл гаргаснаар 2022 оны 12 сарын 05-ны өдөр Ховд аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 7240 тоот дүгнэлтээр миний өмчлөлийн өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгосноос болж миний хууль ёсны эрх зөрчигдсөн болно.
Миний өмчлөлийн хууль ёсны эрх зөрчигдсөн тул 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гарган хандахад 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 125/Ш32023/026тай захирамжаар Ховд аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 7240 тоот дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзвэл Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 7240 тоот дүгнэлтийг хянуулж шалгуулахаар өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шуудан холбооноос гардан авч тус шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.
Ховд аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* багын 4-р гудамжны тоотын 1250 кв метр газар, ******* багийн 4 дүгээр гудамжны тоотын 868 кв метр газар, ******* багийн 5 дугаар гудамжны тоотын 1250 кв метр газруудын хаягийн давхацлыг үндэслэл муутай шалгасан байна гэж үзэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлд зааснаар тус гомдлыг гаргаж байна.
Иймд Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 7240 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, миний өмчлөлийн өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг сэргээж бүртгэж өгөхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь миний талийгаач хань Ж.Эрдэнэсүхийн төрсөн дүү нь байсан. нь Н.Янжмаа гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан ба гэр нь Жаргалант сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн хашаанд байдаг байсан.
Ингээд нь 2001 онд одоогийн ******* багийн тоот хашааны газар хоосон газар байхад нь хашаа татаж тус хашаандаа амьдарч эхэлсэн. 2005 оны 10 дугаар сард хашаагаа бариад дууссаны дараа уг хашаанд нэг айл ирж бууж байсан. Би ямар учиртай айл буусан талаар асуухад түүний хамтран амьдрагч Н.Янжмаагийн дүү хулгайн хэрэгт холбогдоод шалгуулж байгаа, хэргээ шийдүүлчхээд нүүх юм гэж надад хэлж байсан. Удалгүй нь Н.Янжмаатайгаа муудалцаж 2008 оны 06 дугаар сарын сүүлээр нь өөрийн амиа хорлосон юм.
2009 онд нас барсны дараа банкнаас хүмүүс ирж зээлтэй байна. Зээлээ төл гэж хэлж байсан. Зээлийг болон нар хамт авсан байсан.
Тухайн үед нь 2004 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 266 дугаар захирамжаар тухайн хашааны өмчлөх эрхийн гэрчилгээг авчихсан байсан тул хашааг нь зараад зээлийг нь төлж байсан. ******* багийн Засаг дарга Н.Ганхуяг нь “Баатархайрхан багаас ******* баг байгуулахад тус хашаа нь ******* багийн болсон” гэх бичгийг манай хүнд өгч байсан. Сүүлд гэх хүнээс манай хашаа чөлөөлж өг гэж байсан бөгөөд сум дундын анхан шатны шүүхээр ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болж байсан байдаг.
Манай хүн 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус газрын албан ёсны өмчлөгч болсон. Гэтэл 2011 онд Н.Чинзоригт гэх хүнд тухайн газрыг өмчилсөн ба ******* нь өмнө нь багт үнэгүй газар өмчилсөн байтал уг газрын дахин үнэгүй өмчилсөн нь хууль бус гэж үзэж байна.
Миний хувьд 2009 оны 0 сарын 27-ны өдрийн 238 дугаартай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Тухайн үед нь ******* багийн Засаг даргаар н.Олзвой гэх хүнээс тодорхойлолт авч тус газрыг эзэмшсэн гэж байгаа. Гэтэл тухайн үед нь суманд амьдардаг байсан.
Тухайн үед аас газар эзэмших хүсэлт гаргахдаа ******* багийн 5-1 тоот хашааны газар хүссэн өргөдөл гаргаж, ******* багийн 5-1 тоот хашааны газрын эзэмших эрхийн гэрчилгээ гарч байсан нь хэрэгт баримтаар авагдсан. Гэтэлт яагаад сүүлд нь ******* багийн тоот болж өөрчлөгдсөнийг би ойлгохгүй байна.
Хашааны газар өмчлөх эрх 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нанай нөхөр *******ийн нэр дээр өв залгамжлалаар шилжчихсэн байхад сүүлд нь буюу 2011 онд аймгийн Засаг даргын захирамжаар тус газрыг *******од өмчлүүлсэн нь ойлгомжгүй байна. Мөн тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй байж сумын Засаг даргын тодорхойлолтыг үндэслэж шилжүүлсэн нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.
3.3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Байгалмаагийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 тоот “Зөрчил арилгах тухай" албан шаардлагын дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 7240 дугаартай дүгнэлт үйлдсэн.
2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өв залгамжлалаар *******ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийн нотлох баримт болох оршин суугаа газрын тодорхойлолтыг нягтлан шалгалгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн гудамжны тоот хаяг нь албан ёсоор хаяг өөрчлөгдөж Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг 0 гудамжны тоот болоогүй байхад бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зүйлийн 4.1.4 –д заасан “үнэн зөв, бодитой байх", 16 дугаар зүйлийн 16.1.7 –д заасан " Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөвийг хангах" гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.
Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Байгалмаагийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 тоот “Зөрчил арилгах тухай" албан шаардлагын дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн гудамжны тоотод байрлах, 1250 мк.в талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний бүртгэлээр иргэн *******ийн өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон.
Иймд иргэн *******ийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэгдүгээрт: Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Монгол улсын иргэн 1 удаа үнэгүй газар өмчлөх ёстой. Гэтэл Н.Чинзоригт нь багт байрлах газрыг үнэгүй өмчилсөн ба 2 дахь удаагаа ******* багийн тоот хашааны газрыг үнэгүй өмчилсөн нь хууль бус юм. Үүнийг харгалзахгүйгээр *******ийн газар өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй юм.
Хоёрдугаарт: Ж. нь 2004 онд одоогийн ******* багийн тоот хашааны газрыг өмчилсөн, өөрөөр хэлбэл Н.Чинзоригтоос өмнө өмчилж, өв залгамжлалаар ах *******эд шилжсэн, *******ээс *******ид худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг. ******* тухайн газрын өмчлөхөд хэн нэгний өмчлөлд бүртгэлгүй байсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Н.Чинзоригтод давхардуулан газар өмчлүүлсэн нь хууль бус юм гэж тайлбарласан. Хэрэгт байгаа кадастрын зургаас харахад уг кадастрын зургийн хэмжээ өөр, өөр бичигдсэн байгаа юм.
Анх Ж.ын өмчлөхөд авсан кадастрын зураг, дараа нь аас Н.Чинзоригтод шилжих үеийн кадастрын зураг өөр өөр байгаа. Мөн шүүхээр газар чөлөөлүүлэхээр өргөдөл гаргасан байдаг. Уг өргөдөл дээр нь ******* багийн тоот хашааг өмчлөх гэрчилгээ гараагүй байсан бөгөөд энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй байсан тул Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Түүний дараа 2009 оны 06 дугаар сараас эхэлж өмчлөлийн асуудлыг хөөцөлдөж дараа нь Н.Чинзоригтод худалсан нөхцөл байдал харагдаж байгаа. Үүнээс харахад уг хашааг ын эзэмшлийн буюу өмчлөлийн газар гэж үзэх үндэслэлгүй юм.
ын нэр дээр ******* багийн 5-1 гэх хашааны кадастр гарч ирж байгаа. Энэ нь явсаар байгаад ******* багийн гэж өөрчлөгдөж гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа юм. нь одоогийн ******* багийн тоот газарт хашаа татаж амьдарч байсан талаар гэрч нар мэдүүлэгтээ хэлсэн байдаг.
Дээрх нөхцөл байдал нь иргэний бүртгэлийн буруутай үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Тийм учраас маргаан бүхий акт үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн одоогийн ******* багийн ******* тоотод С.Батхүү гэх айл бүртгэлтэй байгаа. Миний харж байгаагаар 2002 оноос 2004 оны хооронд багийн өөрчлөлт хийх үед тухайн хашааны хаяг өөрчлөгдсөнөөс болж ийм зөрчил гарсан гэж харж байна. Энэ нь хувь хүний буруутай үйл ажиллагаа биш. Харин төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж харж байна.
Иймд Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7240 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч *******оос Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7240 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж хариу авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаж буй үндэслэлээ “... ******* багийн тоот хашааг өөрөө барьсан, тус хашааны өмчлөх эрх оос *******эд, *******ээс *******ид шилжихдээ хуулийн дагуу шилжсэн, иргэн нь Жаргалант сумын багийн 13-03 тоот хашааны газрын өмчлөгч ба ******* багийн тоот хашааны газрыг өмчилсөн нь Монгол улсын иргэн зөвхөн нэг удаа газар өмчлөх эрхтэй гэдийг зөрчсөн, 2013 оноос хойш ******* тус хашаанд амьдарч тог цахилгааны мөнгө төлж байгаа...” гэх агуулгаар тайлбарлан маргасан бол хариуцагчаас “...Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 26 дугаар албан шаардлагын дагуу дүгнэлт үйлдсэн, тус хашааны өмчлөх эрхийг шилжүүлж *******ийн нэр дээр бүртгэхдээ ******* багийн ******* тоот хашааны газар нь албан ёсоор өөрчлөгдөж ******* багийн тоот хашааны газар болоогүй байхад энэ талаар хянаж шалгаагүй, хуульд заасан “бүртгэл үнэн зөв бодитой байх, баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, улсын бүртгэлийн үнэн зөвийг хангах” шаардлагыг зөрчсөн...” гэж тайлбарлан маргасан.
4. Нэхэмжлэгч *******ид тус газрын өмчлөх эрх шилжсэн үйл баримтын тухайд: Хэрэгт авагдсан 2004 оны сарын 10-ны өдөр газар эзэмших гэрээ, мөн өдрийн 200700351 дугаартай газар эзэмшүүлэх гэрээнээс харахад Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 99 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай захирамжийг үндэслэн овогтой т Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн гудамжны байрлах 1000 кв метр газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, дээр дурдсан гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
5. Улмаар нь Ховд аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар захирамжаар ******* багийн ******* тоот 1250 кв метр газрыг охин ийн хамт өмчилж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгүүлжээ.
6. нь 2008 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нас барсан тул Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаар захирамжаар ийн асран хамгаалагчаар ын төрсөн ах *******ийг тогтоосон байна.
7. нь Бичиг багийн ******* тоот хашааны газрын өвлөх эрхээсээ татгалзсан тул ******* нь нотариатын Өв залгамжлах эрхийн 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар гэрчилгээгээр ******* багийн ******* тоот 1250 кв метр талбай бүхий хашааны газрыг өвлөх эрхтэй болсон.
8. ******* нь 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* багийн ******* тоот 1250 кв метр талбай бүхий хашааны газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан ба хүсэлтэд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 304 дугаартай тодорхойлолтыг хавсаргаж өгсөн. Уг тодорхойлолтод “...Г. нь шинэчлэгдсэн хаягаар ******* багийн тоотод оршин сууж байгаад 2008 оны 6 сард нас барсан, өөрийнх нь эзэмшиж байсан хашаа байшинг охин т шилжүүлж өгөхийг хүсье...” гэж дурджээ.
9. Улсын бүртгэгч ******* нь дээрх баримтуудыг үндэслэн 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр *******эд ******* багийн тоот 1250 кв метр талбай бүхий газрын өмчлөх эрхийн 000079566 дугаартай гэрчилгээ олгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэсэн.
10. *******, ******* нар 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн тус өдөр *******ид ******* багийн тоот 1250 кв метр талбай бүхий хашааны газрын өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, Г- дугаарт бүртгэжээ.
11. Иргэн *******од тус газрын өмчлөх эрх шилжсэн үйл баримтын тухайд: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 96 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар Найдан овогтой Очирбатад Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 5-1 тоот хашаа газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2002 оны 7 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан.
12. Дээрх Жаргалант сумын Засаг даргын 96 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэн 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 868 кв метр талбай бүхий ******* багийн тоот хашааны газрын эзэмших эрхийн гэрчилгээг ад олгосон байна.
13. , ******* нар 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан, Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар захирамжаар ын ******* багийн тоот хашааны 868 кв метр газрын эзэмших эрхийг *******од шилжүүлж, 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
14. ******* нь Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/18 захирамжаар дээрх ******* багийн тоотын 868 кв метр талбай бүхий хашааны газрыг өмчилж, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэжээ.
15. Иргэн *******оос “...2009 оны 7 сарын 08-ны өдөр Ховд аймгийн Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн *******ийн, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах...”-аар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 26 дугаар албан шаардлагаар *******, ******* нарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг даалгасан.
16. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7240 дугаартай дүгнэлтээр 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн Г- дугаарт *******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон.
17. Маргаан бүхий акаар ******* багийн тоот хашааны газрын өмчлөх эрхийг *******ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Г- дугаартай бүртгэл, газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны 6 сарын -ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, хуульд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн актыг хэрэглэх нь зүйтэй байна.
18. Энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-13-д дурдсанаар иргэн ад Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 96 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 200705004 дугаартай, 868 кв метр талбай бүхий Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоот хашааны газрыг эзэмших эрхийн 016733тай гэрчилгээг 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгож, , нарын хооронд байгуулсан 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар захирамжаар ын ******* багийн тоот хашааны 868 кв метр талбай бүхий газрын эзэмших эрхийг *******од шилжүүлж, 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдрийн 022520тай газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн гудамжны тоот хашааны газрын эзэмшигч нь ******* болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба ******* нь Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/18 захирамжаар тус хашааны газрыг өмчилж, 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэжээ.
20. Харин т энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-5-д дурдсанаар Жаргалант сумын Засаг даргын 99 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар захирамжийг үндэслэн ******* багийн 13-10 тоот хашааны газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, Ховд аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар захирамжаар , нарт ******* багийн ******* тоот 1250 кв метр газрыг өмчлүүлсэн одоогийн ******* багийн тоот хашааны газрыг эзэмшүүлж, өмчилсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
21. Тодруулбал Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар захирамжаар *******од эзэмшүүлсэн гэх ******* багийн тоот хашааны газрын нэгж талбарын дугаар, Ховд аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар захирамжаар , нарт өмчлүүлсэн ******* багийн ******* тоот хашааны газрын нэгж талбарын дугаар нь хоёр өөр байх тул , нарт ******* багийн тоот хашааны газрыг өмчлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
22. Түүнчлэн ын газар эзэмших эрхийн 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 016735тай гэрчилгээнээс харахад 868 кв метр талбай бүхий газар эзэмшүүлсэн байгаа нь одоогийн ******* багийн тоот хашааны газрын бодит хэмжээ талбайтай таарч байгаа, харин , Г. нарт ******* багийн ******* тоотод байрлах 1250 кв метр газрыг өмчлүүлсэн нь одоогийн ******* багийн тоот хашааны газрын бодит хэмжээнээс зөрүүтэй байна.
23. Дээрхээс дүгнэхэд нь Жаргалант сумын Засаг даргын 96 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар Жаргалант сумын ******* багийн тоотод байрлах 868 кв метр талбай бүхий хашааны газрыг эзэмшсэн, Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар захирамжаар тус газар эзэмших эрх аас *******од шилжсэн, ******* нь Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/18 захирамжаар тус хашааны газрыг өмчилсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
24. Хариуцагчаас маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7240 дугаартай дүгнэлт гаргах болсон үндэслэлээ “...Улсын бүртгэгчээр ажиллаж байсан ******* нь улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй газрыг 2009 оны 7 сарын 08-ны өдөр өв залгамжлалаар *******эд бүртгэхдээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоот хаяг нь албан ёсоор өөрчлөгдөж ******* багийн тоот болоогүй байхад бүртгэсэн нь хууль зөрчсөн...” гэж дүгнэсэн ба тухайн үед улсын бүртгэл хийсэн ******* гэрчийн мэдүүлэгтээ “...******* багийн Засаг даргын 2009 оны 7 сарын 06-ны өдрийн тодорхойлолтод “ нь шинэчлэгдсэн хаягаар ******* багийн тоотод оршин сууж байгаад нас барсан тул ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн байсан тул би ******* багийн тоот хашааны газрын өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээр бичиж өгсөн..., тухайн үед одоогийнх шиг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нэгдсэн программ байдаггүй байсан тул дээрх баримтуудыг үндэслэн бүртгэл хийсэн...” гэж мэдүүлсэн.
25. Дээр дурдсанаар бодит байдалд ******* багийн ******* тоот хашаа нь ******* багийн тоот болж хаягийн өөрчлөлт хийгдсэн эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
26. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0 тогтоолоор Ховд аймгийн Жаргалант сумын 6 багийг 12 баг болгон шинэчлэн зохион байгуулах асуудлыг шийдвэрлэж, уг ажлыг зохион байгуулахыг Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Жаргалант сумын Засаг дарга нарт үүрэг болгосон.
27. Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тогтоолоор Жаргалант сумын шинээр зохион байгуулагдсан багуудын нэрийг тогтоосон ба нийт 12 багийн нэрийг баталсан байна.
28. Гэрч Г.Ганхуяг мэдүүлэхдээ “...Жаргалант сум 6 багтай байсныг 2002 онд 12 багтай болгож өөрчилсөн. багаас ******* багийг бий болгосон,...би 2004-2017 оны 3 сар хүртэл ******* багийн Засаг даргаар ажилласан ба намайг ажил авахад ******* багийн , ******* тоот хаяг нь тусдаа хаягтай байсан...” гэж, гэрч мэдүүлэхдээ “...Би 2013 оноос эхлэн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байсан. Намайг ажиллах байх хугацаанд ******* багийн гудамжны дугаар өөрчлөгдсөн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг зэргээс харахад 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Жаргалант сумын 6 багийг 12 болгон өөрчилсөн, багийн зарим хэсгийг ******* баг болгосноос бус ******* багийн ******* тоот хаягийг ******* багийн тоот болгож өөрчлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна.
29. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.2-т “газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг ...” 13.5.3-д “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ” зэрэг баримтуудыг хавсаргахаар тус тус заасан.
30. Хэрэгт авагдсан үйл баримтуудыг дээрх хуулийн заалттай холбон тайлбарлахад улсын бүртгэгч нь 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* багийн ******* тоот хашааны газрын өмчлөх эрхийг тоот хашааны газар болгон өөрчилж, *******ийн нэр дээр бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ зүйлийн 13.5-д заасан баримтуудыг нягтлан шалгаагүй байна.
31. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар захирамжаар , нарт ******* багийн ******* тоот 1250 кв метр газрыг өмчлүүлсэн байхад хаяг өөрчилсөн талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа эсэхийг тодруулахгүйгээр ******* багийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 304 дугаартай тодорхойлолтод “...Г. нь шинэчлэгдсэн хаягаар ******* багийн тоотод оршин сууж байгаад 2008 оны 6 сард нас барсан, өөрийнх нь эзэмшиж байсан хашаа байшинг охин т шилжүүлж өгөхийг хүсье...” гэж дурдсаныг үндэслэн ******* багийн тоот болгон өөрчилж *******эд өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэсэн, улмаар 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус хашааны газрын өмчлөх эрхийг *******ийн нэр дээр шилжүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна.
32. Тодруулбал улсын байцаагчийн дээрх бүртгэл нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.2-д “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 12 дугаар зүйлийн 12.5.1-д “эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх”, 1 зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам”-ын 11 дүгээр зүйлийн 1/-д “нотлох баримт бичиг дутуу гэж үзвэл мэдүүлэг гаргагчаас нэмэлт материал шаардах”, 12 дугаар зүйлийн 2/-т нотлох баримтын бүрдэл гүйцэт, үнэн зөв эсэхэд дүгнэлт өгч, эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх” гэж тус тус хууль болон холбогдох журамд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
33. Нэхэмжлэгчээс тус хашааг анх барьсан гэж тайлбарлан маргаж байгаа хэдий ч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх тул нэхэмжлэгчийн уг тайлбарыг үлээн авах үндэслэлгүй байна.
34. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлснээр иргэнд газар өмчлөх эрх үүсч, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ зүйлийн 4.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх баталгаажих тул хашаа барьснаар тухайн газрыг өмчлөх эрх үүсэхгүй юм.
35. Мөн нэхэмжлэгчээс “...******* нь багийн 13-03 тоот хашааны газрын өмчлөгч хэрнээ 2 дахь удаагаа үнэгүй газар өмчилсөн нь хууль бус...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
36. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7240 дугаар дүгнэлтээр ******* багийн тоот хашааны газрын өмчлөх эрхийг *******ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Г- дугаартай бүртгэл, газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байхад ******* нь хоёр удаа үнэгүй газар өмчилсөн асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
37. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 7 дугаар зүйлийн 7.1, зүйлийн 13.5, 1 зүйлийн 14.1.6, Монгол улсын Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журмын 11 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР