| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2025/00020/И |
| Дугаар | 301/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 301/ШШ2025/00059
|
|
301/ШШ2025/00059 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт оршин суух Боржигон овгийн Содномын Баасанбат /ИБД: 653733141696/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1983 онд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1984 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1989 онд цэргээс халагдсан. Би цэргээс ирээд үргэлжлүүлэн Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1989 оны 11 сараас 1990 оныг дуустал буюу тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Миний Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд ажиллаж байсантай холбоотой баримт архивд бүрэн хадгалагдаж үлдээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Би 1991-2000 онд ажилласан жил нөхөн тооцуулсан бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1984 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг байсан бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь болсон боловч ажиллаж байсан талаарх баримт хадгалагдаж үлдээгүй учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна. С.Б нь 1991-2000 онд ажилласан жил нөхөн тооцуулсан гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 884 дүгээр лавлагаа
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 942 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийн даргын 1984 оны 02 сарын 29-ний өдрийн “ажилд томилох тухай” 20 дугаар тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагч С.Б-н хүсэлтээр Д.Э, Г.Ц нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- 2011 оны 01 сарын 26-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 01/22 тоот лавлагаа зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1984 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сараас 1990 оны 12 сарын 31-ний хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 884 дүгээр лавлагаа, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 942 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийн даргын 1984 оны 02 сарын 29-ний өдрийн “ажилд томилох тухай” 20 дугаар тушаал, 2011 оны 01 сарын 26-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 01/22 тоот лавлагаа, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Э, Г.Ц нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч С.Б Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1984 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сараас 1990 оны 12 сарын 31-ний хугацаанд ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллахаар хуваарилагдсан С овогтой Б, Ц овогтой Б нарыг Цайдам бригадад 1984 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн малчнаар томилсугай” гэсэн Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийн даргын 1984 оны 02 сарын 29-ний өдрийн “ажилд томилох тухай” 20 дугаар тушаал, “С.Б БХЯ-ны сайдын 1987 оны 9 сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Архангай аймгаас 1987 оны 10 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж мөн сайдын 1989 оны 9 сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 сарын 15-ны өдөр 631483 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 884 дүгээр лавлагаа, гэрч Д.Э-н “Би С.Б-г бага байхаас нь мэддэг. С.Б Архангай аймгийн Хашаат суманд 8 дугаар анги төгссөн. Хэдэн онд сургууль төгссөнийг нь би мэдэхгүй байна. С.Б Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд, Цайдам бригадад фермийн үхэрчнээр 1984-1987 он хүртэлх хугацаанд ажилласан. Дээрх хугацаанд би С.Б-тай хамт Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд ажилласан учраас түүний ажиллаж байсан талаар мэддэг. С.Б 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн 1989-1992 он хүртэлх хугацаанд Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар ажилласан. Би Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1989 оноос хойш С.Б-тай нэг фермд хамт ажиллаагүй боловч нэг голд нутаглаж байсан. С.Б Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Ц-н “С.Б 1984-1987 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд фермийн үхэр маллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд халагдаж ирсэн. Манайх Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд, Цайдам бригадад С.Б-тай уулын наана, цаана нутаглаж байсан учраас би түүний талаар мэднэ. С.Б цэргийн албанаас ирээд Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1989-1991 он буюу хувьчлагдах хүртэл фермийн үхэр малласан. С.Б нэгдэлд мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. С.Б хэдэн онд хэддүгээр анги төгссөнийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд С.Б-н Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1984 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сараас 1990 оны 12 сарын 31-ний хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн С.Б-н Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар 1984 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сараас 1990 оны 12 сарын 31-ний хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА