Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/00098

 

 

 

 

2025 01 21   317/ШШ2025/00098

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, т** шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т  ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч Ч д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийт /23,554,298+23,000,000/ 46,554,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц,

Хариуцагч Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Чэд холбогдуулан анх зээлд төлсөн 23,554,298 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025.01.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж 2 автомашин худалдан авсны өөрт ногдох хэсэг 23,000,000 төгрөгийг гаргуулахаар т** т** шаардсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Миний бие Чтэй 2012 онд танилцаж, тухайн цаг мөчөөс хойш найзлан нөхөрлөж, Ч нь манай гэрт ирэн, очин амьдарч байгаад би 2018 оны 6 дугаар сараас Б дүүрэгт байх өөрийн байрандаа засвар хийж хамтран амьдарсан. Чийн хувьд өөрийн гэсэн орон сууцгүй, ах дүүгийндээ амьдардаг байсан. Надтай 10 гаран жил амьдрах ихэнх хугацаандаа ажилгүй таксинд явдаг байсан. Ч манай гэрээр орж гарч байх үедээ 2-лаа хамт амьдаръя гэж ярьдаг байсан тул энэ хүнд би итгэж, найдсан. Гэтэл Ч миний 7-8 жилийн амьдралыг үнэ цэнэгүй болгож надтай явалдаж байсан, гэрээр нь орж гарч явсан гэх байдлаар одоо тайлбарлаж байна. Чийн хувьд гудамжинд яваа машиныг хараад хоёулаа машинаа сайжруулъя, ингэе, тэгье гэж намайг өдөөн хатгадаг байсан, би ч амьдралаа дээшлүүлье гэдэг үүднээс Чэд 2-3 удаа цалингийн /хамтран зээлдэгчээр/ зээл авч өгсөн. Ч надтай амьдрахгүй, ийм бодолтой байсан бол би юу гэж зээл авч өгөх вэ, нэг ёсондоо би түүнд залилуулаад хохирсон гэж бодож байна. Ч надтай ханилан сууна гэж ярьдаг байхдаа Samsung гэх нэртэй 3,000,000 төгрөгийн үнэтэй машинтай байсан. Энэ машинаа sonata-6 маркийн машин болгож, sonata-6 машинаа **маркийн машин болгосон. S гэх машинаа хэдэн төгрөгөөр зарсныг би мэдэхгүй, машинаа зарахдаа надад хэлдэггүй, надтай хамт явдаггүй. Мөн удалгүй ачаа, бараа зөөнө гэж хэлээд 13,800,000 төгрөгийн цалингийн зээл авахуулж ** ** маркийн машин авсан. Тухайн үед дэлхий нийтээр цар тахалтай байсан тул уг машинаа ашиглаж чадаагүй. Тэгэхээр нь би Банкны мөнгө нэхэгдээд байна, наад машинаа зар гэхэд Ч би ганцаараа яваад ирье гээд явсан. ** ** машинаа зараад **маркийн машин болгоод ирсэн. Үүний дараа **машинаа зараад, банкнаас 11,500,000 төгрөгийн зээл авахуулаад цагаан өнгөтэй ** маркийн машин авсан. Чийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд цалингийн зээлд өөрийн боломжоороо төлөлт хийдэг байсан. Хэрэв зээл төлөгдөөгүй эсхүл дутуу төлөгдсөн тохиолдолд миний цалингаас автоматаар зээлийн эргэн төлөлтөд татаад авдаг. Ингээд явж байтал Ч ажилд орж, айлын хашаанд гэр барьж амьдрах болсон. Энэ үеэс Ч манайхаар орж, гараад явдаг болсон. Удалгүй ** машинаа зараад **маркийн машин болгосон, мөн өөр эмэгтэйтэй танилцчихсан явж байсан. Би тэр эмэгтэйг Б.Чийн эхнэр нь эсхүл найз бүсгүйн алин болохыг мэдэхгүй. Удалгүй фейсбүүк ортол үл таних тухайн эмэгтэй нь сайхан машинаа зарна гэх зар тавьсан байсан. Ийм учраас Б.Чийг надтай амьдрахгүй, миний мөнгөөр авсан машинаа худалдан борлуулаад явж байна гэдгийг мэдсэн. Олон эмэгтэй хүнийг битгий ингэж хуураасай, дахин олон хүнийг бүү залилаасай гэж хүсэж байна. Би гэртээ засвар хийх зориулалтаар банкнаас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ч бид хоёр банкнаас 13,800,000 төгрөгийн зээл авсан. Үүний дараа 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 11,500,000 төгрөгийн зээл нэмж аваад ** машин авсан. Тухайн машинд нь би 4-5 удаа л сууж үзсэн, уг машиныг унаж, эдэлж хэрэглэж байгаагүй. Бид хоёрын банкнаас хамтран зээлсэн зээл нийт ***** төгрөг болж байна. Өмнөх шүүх хуралдааны дараа Тбанкнаас авсан зээл, түүний эргэн төлөлтийн талаар тооцоолол гаргуулахад уг зээлээс Б.Чийн хувьд 12,243,900 төгрөгийг төлсөн, миний хувьд 30 гаран сая төгрөгийг төлсөн байсан. Би өөрийн цалин болон шагнал урамшууллынхаа мөнгөөр банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

1.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагч нь Тыг өмнө зээлтэй байсан гэж байна. 6,500,000 төгрөгийн зээл энэ маргаанд хамааралгүйг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. 11,800,000 төгрөгийн зээлийг аваад ** маркийн машин авсан, талууд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Б.Ч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3,000,000 төгрөгийн зээлийг надаар төлүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг зээл нь машины төлбөр тооцоонд хамааралгүй гэдгийг хэллээ. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11,500,000 төгрөгийн зээл дээр мөнгө нэмээд ** маркийн тээврийн хэрэгсэл авсан гэдгээ талуудын хэн алин хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна. Хариуцагчийн хувьд би бүх зээлийг төлсөн, нэхэмжлэгчийн авсан 3,000,000 төгрөг болон 6,000,000 төгрөгийн зээлийг төлсөн гэж тайлбарлаж байна. Тбанкны тооцооллоос харахад сая миний дурдсан 4 зээлийн нийт дүнг тооцоолоход 34,800,000 төгрөг байна, үндсэн зээл, хүү тооцохоор нийт 43,938,629 төгрөгийг төлсөн. Б.Ч гэх утгатай 12,243,900 төгрөг, Тын данснаас төлөгдсөн дүн 31,694,559 төгрөг байна. Энэ тооцооллыг нэхэмжлэгч тал үндэслэлтэй гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд аль аль тал гэж явцуурхахгүйгээр Тын авсан зээлийг хувилаад үзсэн. Нэхэмжлэгчийн хувьд машинтай хамааралгүйгээр 6,500,000 төгрөг, мөн 3,000,000 төгрөг нийт 9,500,000 төгрөгийн зээл авсан байдаг. Банкнаас ирүүлсэн тооцоолол буюу 34,800,000 төгрөгийн зээлээс Тын хувьдаа авч хэрэглэсэн мөнгө нь т** зээлийн 27.3 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Чэд хамааралгүй, тэгэхээр нийт зээлийн төлбөрт 43,938,959 төгрөг төлөгдсөн гэж үзвэл Тын хариуцах хувь буюу 11,995,253 төгрөгийг өөрөө төлөх юм байна. Чийн хувьд 31,943,406 төгрөг буюу 72.7 хувийг төлөх нь зүйтэй байна. Банкны тооцооллоор гарсан Чийн төлсөн 12,243,900 төгрөгийг 31,943,406 төгрөгөөс хасахаар 11,609,506 төгрөгийн төлөлт байна. Тодруулбал, хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч төлчихсөн гэсэн үг. Нэхэмжлэгчийн зүгээс яагаад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэхээр Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Ттай хамтын амьдралтай байх хугацаандаа банкнаас зээл авсан, тийм учраас бид 50/50 хувиар нь хариуцах ёстой гэх агуулгаар гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс хамтын амьдралтай байсан дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа юм бол машинаа зараад яагаад надад нэг ч төгрөг өгөөгүй юм бэ? тийм учраас дундын өмчлөлийн машинаа зарсан мөнгөний тал хувийг нэхэмжлэхээр шаардлагаа тодорхойлсон. ** маркийн тээврийн хэрэгсэл авсан нь Чийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаатай яг таардаг. ** машиныг нэхэмжлэгч **,000,000 төгрөгөөр авсан гэж тайлбарлаж байгаа. Яагаад тэгж бодсон шалтгаанаа ч сая тайлбарлаж байна. ** машиныг зээлээр авсан гэдэг дээр хэн алин маргаагүй, харин ** маркийн тээврийн хэрэгслийг зарсан мөнгө буюу 9,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарлаж байгаа ч үүнийгээ хариуцагч нотлоогүй, нэхэмжлэгч авсан эсэхийг хүлээн зөвшөөрдөггүй. ** маркийн тээврийн хэрэгслийн тухайд 11,500,000 төгрөгийн зээл нэмж авч худалдан авсан гэдэг дээр талууд маргадаггүй. Харин Hаrrier маркийн тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр зарсан тал дээр талууд маргадаг. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчтэй зөвлөлдөөд ** болон Hаrrier маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулах хүсэлт гаргаагүй. Яагаад гэхээр тухайн машинууд одоо өөр хүнд зарагдчихсан, хэнд зарагдсан талаар лавлагаа гаргуулна, лавлагаа нь ирэхээр хүсэлт гаргаж үнэлгээ тогтоолгох процесс хийгдэх гээд байсан тул үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаагүй, талуудын тайлбараар мэтгэлцэж байна. Машин хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгө гэхээс илүү 2 зээлийг аваад талууд машин авсан дээр маргахгүй байгаа. Зээлийнхээ асуудлыг бодитоор нь үнэлээд шүүхийн шийдвэр гаргуулвал бодит байдалд илүү ойр байх юм болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс бодож байна. Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хамтын амьдралтай байсан, машин бидний дундын өмч байсан гэж тайлбарласан ч өнөөдөр энэ тайлбараа үгүйсгэж байна. Хэрэв дундын өмч гэж үзэж байгаа бол машин зарсан мөнгөнийхөө талыг нэхэмжлэгчид өгөх ёстой. Гэхдээ ** машиныг зарсан үнэ тодорхойгүй нэхэмжлэгч, хариуцагч нар зөрүүтэй тайлбар гаргаж байна. Одоо өөр хүмүүс рүү дамжаад явчихсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар машин зарсан тал мөнгийг Тд өгөх ёстой. Хариуцагч өөр өөр тайлбар хэлээд байр сууриндаа байхгүй байгаа учир миний хувьд хамтын өмчлөлийн дундын хөрөнгө гэж үзэхгүй байна. Тооцооллын тухайд 9,500,000 төгрөгийн зээлийг нарийвчлан гаргаагүй ч гэсэн нийт авсан зээлийн тооцооллыг нарийвчлан гаргасан. Эндээс хариуцагчийн өөрийнх нь төлсөн мөнгийг хасаад, хариуцагчаас үлдэх мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа баримтуудыг манай зүгээс хавтаст хэргийн 14-48 дугаар хуудсанд авагдсан орлогын мэдүүлэг, 50-52 дугаар хуудсанд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дундын дансны хуулга, 55-56 дугаар хуудсанд авагдсан зээлийн дансны хуулга, 128 дугаар хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, 144-160 дугаар хуудсанд авагдсан Тын дансны хуулга, банкнаас ирүүлсэн тооцооллын гол ач холбогдолтой зүйл нь 216-219 дүгээр хуудсанд байгаа. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл 236 дугаар хуудсанд, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг судлуулах хүсэлтэй байна. Би яагаад эд нарыг судлуулж байна гэхээр Чийн тайлбар хэрэгт байгаа. Ч нь эхний шүүх хуралдаанд 2 зээлээр машин авснаа хүлээн зөвшөөрсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ** машинаа зараад **машин авсан гэж дурдсан байсан. Гэтэл тэр **машинаа дахин зараад өөр **маркийн машин авчихсан байна. Эдгээр баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч Ч нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд доорх тайлбарыг гаргасан. Үүнд:

Би Ттай 10 гаран жил амьдарсан гэдэг нь худлаа. Танилцаад гэрээр нь орж гараад явдаг байсан. Миний хувьд энэ хооронд ** улсад амьдарч байгаад ирсэн бөгөөд **ээс ирээд 2021 билүү 20** оноос эхлэн Ттай ойр дотно болж орж гарч амьдарсан. Би Ттай амьдаръя гэсэн боловч түүний зан араншин, б**ад байдлыг нь харвал ямар ч амьдрах боломжгүй юм байна. Эр хүн ноён нуруутай байя гэж бодоод гүтгүүлээд, доромжлуулаад тэвчээд яваад байсан. Тын хувьд зан байдлын асар их доголдолтой, намайг өөр эмэгтэйтэй харддаг, зоддог. Т 3 удаа цалингийн зээл авсан гэж тайлбарлаж байна. Би Ттай нийлж 2 удаа цалингийн зээл авсан. Ер нь зээл авах гол шалтгаан нь Тын хүсэлт бөгөөд зээл авч машин тэргээ сайжруулъя гэж ярьдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн хүсэлтээр зээл авсан. Мөн нэхэмжлэгч тайлбартаа намайг огт ажил хийдэггүй байсан гэж байна. Тухайн үед би Г банканд ажиллаж байсан. Мөн **ээс ирээд ** ** ** **т **ээр ажилладаг байсан. Т манай ажил дээр ирж, агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэж, хаалга үүдийг нь эвдсэн ба Т тухайн үед Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд ** ** ** газрын дарга Б гэх хүнтэй танилууд байсан. Улмаар Бтой яриад намайг ажилгүй болгосон. Дараа нь Г банканд жолоочоор ортол бас даргатай нь ярьж байгаад намайг ажлаас халуулсан. Б дүүрэг жижигхэн тул энэ талаар сайн мэднэ. Би дээрээ 6 эгчтэй тул эмэгтэй хүнд гар хүрэх нь бүү хэл Тыг дугтарч ч байгаагүй. Намайг гэрт нь яваад орохоор халуун цайгаа цацдаг, тогоотой хоолоо асгах зэрэг зүй б**аар авирладаг тул би Ттай амьдрах боломжгүй гэж бодсон.

Зээлийн тухайд, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Т надад ...чи орж ирээд л гарын үсэг зур, би Г банкны хүнийг таньдаг тул 1 хувийн хүүтэй зээл гаргуулахаар болсон... гэж хэлсэн. Тэгэхээр нь би ороод гарын үсэг зурсан. Гэтэл Тын өмнө авсан зээлийн үлдэгдэл 6,081,432.27 төгрөг байсан. Үүнийгээ надад хэлээгүй. Бидний зээлсэн 13,800,000 төгрөг дээр Тын өмнөх зээлийн үлдэгдэл нэмэгдээд 19,881,432.27 төгрөг болсон. Тэгэхээр нь би энэ ямар учиртай зээл байсан бэ? яагаад нэмэгдчихэв ээ гэхэд Т энэ хамаагүй, миний өмнөх зээл байгаа юм, энийг хоёулаа дундаа хийж байгаад төлнө гэж хэлсэн. Мөн тухайн зээл нь 1 хувийн хүүтэй биш жилийн 15.6 хувийн хүүтэй зээл байсан. Тын хувьд Тбанкаар цалин мөнгөө авдаг, Тбанканд танил талтай тул дундын данс гэх ************ дансыг өөрийнхөө нэр дээр нээлгэсэн. Миний зээлд төлсөн мөнгө Тын данс руу ордог. Тын дансанд орсон мөнгийг банк тодорхой хугацааны дараа татаад зээл төлөлтөд оруулдаг байсан. Тэгэхээр Т зээлийг төлөөд байгаа мэт харагддаг, миний төлсөн зээл харагддаггүй. Өмнө яригдсан 3,000,000 төгрөгийн үнэтэй гэх машиныг би хүч хөдөлмөрөөрөө авсан, уг машинаа зараад зээлийн төлбөрт өгсөн. Т тухайн машиныг 3,000,000 төгрөгийн үнэтэй гэж ярьж байгаа боловч 5,000,000 төгрөгийн үнэтэй машин байсан. Машин, цаг хугацаа, үнийн дүн зэргийг бодитоор үнэлэхгүй, өөрийн бодлоор буюу хийсвэрээр яриад байх юм. Жишээ нь тухайн үед машины үнэ 10 хэдэн сая төгрөг байсан болохоор 13,800,000 төгрөгийн зээл авсан, түүнээс өндөр үнэтэй байсан бол 20 хэдэн сая төгрөг зээлнэ шүү дээ. Нэхэмжлэгчийн тайлбар дээр дурдагдаад байгаа **маркийн машиныг С гэх хүн Солонгос улсаас өөр эмэгтэй хүний нэр дээр ачуулж Монголд оруулж ирсэн. Энэ талаар баримт нь надад байгаа. Эдгээр машинуудыг зараад банкны зээлдээ бөөн бөөнөөр нь өгсөн. Зээлийн эдийн засагч Ц гэх эмэгтэй надад жишээ нь та өнөөдөр зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн тул үндсэн зээлээс 6,000,000 төгрөг хасагдаж байна. Тэгэхээр үндсэн зээлийн үлдэгдэл тэд үлдлээ шүү, таны зээлийн эргэн төлөх хуваарь энэ шүү гэж надад зээл төлөлтийн хуваарийг өгсөн. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ямар учиртай зээл авсан бэ гэхээр ** машинаа 13,000,0000 төгрөгөөр бодож наймаа хийгээд ** машинаар сольсон **машинаа Дорноговь аймгийн залууд зарсан. 13.000.000 төгрөгийн үнээр тооцоод сольсон. Т жижиг тэрэг унахгүй, ** унамаар байна гэхээр нь машинаа зараад ** авахаар банкнаас 11,500,000 төгрөгийн зээл авсан. **маркийн машинаа 10,000,000 төгрөгөөр зарсан. Энэ талаарх баримтаа хайгаад ерөөсөө олохгүй байна. Гэхдээ **машины торгууль, Улаанбаатар руу зөөвөрлөх б**ад зардал нийлээд 200 гаран мянган төгрөг болсон байсан тул тэдгээрийг төлөөд /10,000,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг хасаад/ миний гар дээр 9,700,000 төгрөг үлдсэн. Энэ мөнгөө Тын төрсөн дүү болох Б.Б, түүний нөхөр н.Б хоёр бэлнээр нь тоолж аваад, цүнхэндээ хийгээд гэртээ ирээд Тд өгсөн. Т уг мөнгийг аваад гэрийнхээ сейфэнд хийсэн. Зээл авах явцад дахин нэг асуудал гарсан, энэ нь Тын өмнө авсан зээл 6 сая гаран төгрөг байсан. Үүн дээр Т бид хоёр нэмээд 13,800,000 төгрөгийн зээл авсан. Нийт 19,881,000 төгрөг болж зээлийн хэмжээ өссөн. 19,881,000 төгрөгийн зээлийг би төлж байсан. Уг зээлийн үлдэгдэл 10,644,000 төгрөг үлдсэн. Т энэ талаар яг тодорхой хэлэхгүй байна. 10,644,000 төгрөгийн зээл дээр нэмээд 11,500,000 төгрөгийн зээл автал энэ зээл ** сая төгрөг болж өссөн. Тэгтэл Т энэ зээл дээр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээлийг надад хэлэлгүй нэмж авсан байсан. Тодруулбал миний төлж ядаж байсан зээл дээр дахиад 3,000,000 төгрөг нэмэгдэхээр үндсэн зээл 14,806,911.65 төгрөг болоод нэмэгдэж байгаа юм. Би зээлээ төлж явсаар хамгийн сүүлд буюу 20** оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 820,700 төгрөгийг би төлж уг зээлийг хаасан. Энэ талаар гараараа бичээд тэмдэглэсэн байна. Зээлийн төлөлтөө бодохоор 9,081,432 төгрөг над дээр нэмэгдсэн байна. Би Тын өмнө зээлсэн мөнгөний хамт төлсөөр ду**гасан. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээл авахад Т 6,081,432.27 төгрөгийг 129 сараар авсан. Зээлийн хүү нь 15.6 хувь, үүний хүүг нь бодохоор 5,237,000 төгрөг болж байна. Надад хэлэлгүй авсан 3,000,000 төгрөгийг 14.4 хувийн хүүтэй нийт 94 сарын хугацаатай авсан бөгөөд 1,934,400 төгрөг болсон. Энэ 2 зээлийн хүү гэхэд нийт 7,171,400 төгрөг болсон. Би бүгдийг нь төлсөн бөгөөд ямар ч зээлгүй болсон. Ийм их зээл төлсөн байтал Т надаас яагаад ийм их хэмжээний мөнгө нэхээд байгаа юм бол гэж бодож, шаналсны эцэст банкны зээлийн эдийн засагч дээр очиж зээлийн тооцоолол гаргуулсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл авсан зээлийн тооцоолол гарсан. Миний төлснөөс хойш буюу 20** оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш ганцаараа зээл авч нэмж бичүүлээд явсан байсан. Би банкны эдийн засагч биш тул хэрхэн, яаж боддог юм бол гэж хэд хоног нойргүй явсан. Ингээд харьцуулаад хартал авсан зээл, нэмж авсан зээл болон зээлийн эргэн төлөлт бүгдээрээ гараад ирдэг юм байна. Одоо Т хэдэн сарын хэдний өдөр зээл авсан, хэдэн төгрөг төлсөн, зээл нь хэзээ ду**сан гэдгээ над шиг огноо дугаартай бичсэн зүйл байхгүй. Үнэхээр зээлээ төлж байсан бол над шиг гар ноорог хийгээд гар бичвэрээ эх хувиар нь шүүхэд авч ирээд үзүүлэх ёстой. Адилхан амьдрах гэж яваа хүмүүс тул нэгийгээ ор үндэсгүй гүтгэж, эргээд уулзах нүүртэй, ултай суурьтай баймаар байна гэв.

3. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

3.1.Нэхэмжлэгчээс: Тын иргэний үнэмлэхийн хуулбар, Тбанк ХК болон Т, Ч нарын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ********* дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, барьцаат зүйлийн жагсаалтын хуулбар, Тын Тбанк ХК-ийн ********* дугаартай дансны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх харилцах дансны харилцагчийн хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тын Тбанк ХК-ийн ********* дугаартай дансны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх зээлийн дансны харилцагчийн хуулга, Таас Б.Бд олгосон итгэмжлэл, Тын Тбанк ХК-ийн ****** дугаартай дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх зээлийн дансны харилцагчийн хуулга зэргийг гаргаж өгсөн.

3.2.Хариуцагчаас: Тбанк ХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, Тбанк ХК болон Т, Ч нарын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ********* дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалтын хуулбар, Тын Тбанк ХК-ийн ********* дугаартай дансны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх харилцах дансны харилцагчийн хуулбар, Тын Тбанк ХК-ийн ********* дугаартай дансны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх харилцах дансны харилцагчийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-ний хуулбар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 2019.03.12-ны өдрийн хуулбар зэргийг гаргаж өгсөн.

3.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ****** дугаартай албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай баримт бичиг, Тбанк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 26/162 дугаартай албан бичиг, хавсралт зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Т анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Чтэй хамтран амьдарч байх хугацаанд Ч машинаа сайжруулья гэхээр нь би ч амьдралаа дээшүүлэхээр Тбанкнаас анх 13,800,000 төгрөгийн зээл авч, Киа Бонго 3 маркийн автомашин авсан, уг машинаа зараад Соната-6, үүнийгээ зараад Соната-7 автомашин болгосон, уг машиныг хэдээр зарсныг би мэдэхгүй, надад огт хэлдэггүй, дагуулж явдаггүй, дахин банкнаас 11,500,000 төгрөгийн зээл авахуулаад цагаан өнгөтэй ** маркийн машин авсан. Ч эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул цалингийн зээлд өөрийн боломжоороо төлөлт хийдэг. Хэрэв зээл төлөгдөөгүй эсхүл дутуу төлөгдсөн тохиолдолд миний цалингаас автоматаар зээлийн эргэн төлөлтөд татагддаг. Удалгүй ** машинаа зараад **маркийн машин болгосон, мөн өөр эмэгтэйтэй танилцсан байсан. Тухайн машинд би 4-5 удаа сууж үзсэн, уг машиныг унаж, эдэлж хэрэглэж байгаагүй. Бид хоёрын банкнаас хамтран зээлсэн зээл нийт ***** төгрөг болж байна. Өмнөх шүүх хуралдааны дараа Тбанкнаас авсан зээл, түүний эргэн төлөлтийн тооцооллыг гаргуулахад уг зээлээс Б.Ч 12,243,900 төгрөгийг төлсөн, би 30 гаран сая төгрөгийг төлсөн. Би өөрийн цалин болон шагнал урамшууллын мөнгөөр банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн тул өөрийн хариуцан төлсөн 23,554,298 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлж, хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн харилцагчийн дансны хуулга зэргийг үндэслэл болгосон.

-Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025.01.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, ** ** 3 маркийн автомашины үнэ болох **,000,000 төгрөгийн тал хагас буюу 11,000,000 төгрөг, ** ** маркийн автомашины үнэ болох 24,000,000 төгрөгийн тал хагас буюу 12,000,000 төгрөг, нийлээд 23,000,000 төгрөгийг т** т** гаргуулна гэж тодорхойлсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанд анхны гаргасан шаардлагаа бүхэлд нь дэмжиж, ихэсгэсэн шаардлагаа ...надад нотлох баримт байхгүй тул Чийн гаргаж өгсөн баримтыг үндэслэн ** ** 3 маркийн автомашиныг 13,000,000 төгрөгөөр зарсан худалдах худалдан авах гэрээний үнийн тал хагас 6,500,000 төгрөгийг, түүний шүүх хуралдаанд тайлбарлаж буй ** ** маркийн автомашиныг **,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх үнийн тал хагас буюу 11,000,000 төгрөгийг, нийлээд 17,500,000 төгрөгийг гаргуулахаар багасгаж тодорхойлсон.

3.Хариуцагч Ч татгалзлын үндэслэлээ ...анх 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ттай хамтарч 13,800,000 төгрөгийн зээлийг авахад түүний өөрийнх нь өмнөх зээлийн үлдэгдэл 6,081,432.27 төгрөг байсан, ...мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад хэлэхгүйгээр нууцаар 3,000,000 төгрөг нэмж авсан байсан,...миний өөрийн зээлд төлсөн 15,485,000 төгрөг байна. Тын үлдэгдэл зээл 6,081,432.27 төгрөг, нэмж авсан 3,000,000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 9,081,432.27 төгрөг, төлсөн дүн 16,252,832.27 төгрөг, миний төлсөн 15,485,000 төгрөг хавтаст хэрэгт байгаа орлогын баримтаас харагдана. Би нийт 31,737,832.27 төгрөг төлсөн ба 8,184,034.27 төгрөг илүү төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Т, хариуцагч Ч нар нь 2018 оноос 2023 оныг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тухайн хугацаанд хамтарч Тбанк ХК-иас 2/хоёр/ удаа зээл авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

4.2.Нэхэмжлэгч Т, хариуцагч Ч нар хамтран Тбанк ХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ********* дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 6,081,432.27 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 13,800,000 төгрөгийг, нийт 19,881,432.27 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, мөн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ********* дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 10,644,999.80 төгрөг дээр нэмж 11,500,000 төгрөгийг, нийт **,144,999.8 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай т** т** зээлдэж авсан үйл баримт хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон./1хх-ийн 4-6, 50-53/

4.3.Хариуцагч Ч нь уг зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба илүү 8,184,034.27 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчийн шаардаж буй 23,554,298 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж,

Нэхэмжлэгч Т нь Тбанкнаас авсан зээл, түүний эргэн төлөлтийн тооцооллыг гаргуулахад уг зээлээс Б.Ч 12,243,900 төгрөгийг, би 30 гаран сая төгрөгийг төлсөн. Би өөрийн цалин болон шагнал урамшууллын мөнгөөр банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн тул өөрийн хариуцан төлсөн 23,544,298 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж т** т** тайлбарлан маргадаг.

4.4.Хэрэгт авагдсан Тын эзэмшлийн Тбанкин дахь ****** болон ********* тоот, Х банкин дахь ****** тоот дансуудад хариуцагч Ч нь орлогын мэдүүлгийн баримтаар нийт 36 удаа, 15,235,600 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байх бөгөөд, түүний нийт 31,737,832.27 төгрөг төлсөн, 8,184,034.27 төгрөг илүү төлсөн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал баримтаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ./1хх-т 14-49 гэж дугаарлагдсан Тболон Х банкны орлогын мэдүүлгүүд болон Тбанкны харилцааны менежер Ж.Ц-ын баталгаажуулан шүүхэд ирүүлсэн 1хх-ийн 217-219 дэх талд авагдсан баримтууд/

4.5.Нэхэмжлэгч Т нь ганцаараа болон /дүү/ П. хариуцагч Ч нартай т** т** хамтран 4/дөрвөн/ удаа, нийтдээ 34,800,000 төгрөгийн зээлийг Тбанк ХК-иас авсан, уг зээлийн төлөлтөд үндсэн зээл, хүүд нийт 43,938,659.27 төгрөг төлсөн болох нь Тбанкны харилцааны менежер Ж.Цын баталгаажуулан шүүхэд ирүүлсэн 1-р хавтаст хэргийн 217 дах талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

4.6.Нэхэмжлэгч Т, хариуцагч Ч нар хамтын амьдралтай байх хугацаандаа хамтарч 2/хоёр/ удаа, Тбанк ХК-иас нийт /13,800,000+11,500,000/ ***** төгрөгийн зээл авч, уг мөнгөөр эхлээд ** ** маркийн, ***** БНР улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгөөр 2018.09.28-ны өдөр худалдан авч Ч өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд 2019.08.29-ний өдөр худалдан борлуулж б**дад шилжүүлсэн, мөн ** ** маркийн, ***** ***** улсын дугаартай автомашиныг **,000,000 төгрөгөөр 2020.09.21-ний өдөр худалдан авч Ч өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд 2021.12.30-ны өдөр б**дад худалдан борлуулж, шилжүүлсэн үйл баримт талуудын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр бүртгүүлсэн талаарх баримтаар нотлогдож байна.

4.7.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Чтэй хамтран амьдарч байх хугацаандаа 2/хоёр/ удаа Тбанк ХК-иас зээл авсан нийт ***** төгрөгийг Ч төлнө гэж авахуулж, автомашин худалдан авч, өөрөө эзэмшиж байгаа атлаа зээлийг бүрэн төлөөгүйгээс би өөрөө төлж зээлийг хаасан учир зээлд төлсөн нийт 23,554,298 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж анхны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг шүүх доорх хууль зүйн үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

4.7.1.Зохигч нар хамтарч Тбанк ХК-тай Барьцаат зээлийн гэрээнүүдийг т** т** байгуулж, нийт ***** төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, т** гэрээний үүргийг Т, Ч нар Тбанк ХК-ийн өмнө хариуцан төлөх үүрэгтэй тул энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч т** бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. гэсэн зохицуулалтад хамаарна.

4.7.2.Т, Ч нар Тбанк ХК-иас 2/хоёр/ удаа авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр эхлээд ** ** маркийн, ***** улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгөөр 2018.09.28-ны өдөр худалдан авч Ч өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд 2019.08.29-ний өдөр худалдан борлуулж б**дад шилжүүлсэн, мөн Чийн өмчлөлд Hyundai Sonata маркийн ***** улсын дугаартай /мөнгөлөг/ автомашин 2018.10.18-ны өдрөөс 2019.04.14-ний өдрийг хүртэлх хугацаанд, мөн Hyundai Sonata маркийн ***** улсын дугаартай /саарал/ автомашин 2019.04.17-ны өдрөөс 2020.12.16-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн Hyundai Sonata маркийн ***** улсын дугаартай /цагаан/ автомашин 2021.12.30-ны өдрөөс 20**.06.27-ны өдрийг хүртэлх хугацаанд т** т** бүртгэгдсэн байх бөгөөд ** ** маркийн, ***** ***** улсын дугаартай /сувдан цагаан/ автомашин 2020.09.21-ний өдрөөс 2021.12.30-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн ** ** маркийн ***** ***** улсын дугаартай /хар саарал/ автомашин 20**.05.29-ний өдрөөс 20**.08.24-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэгдсэн, хамгийн сүүлд ** ** маркийн ***** УЕК улсын дугаартай /хар саарал/ автомашин /уг автомашиныг 20**.09.30-ны өдөр С.Ганбатаас Худалдах худалдан авах гэрээгээр Ч 5172 ***** улсын дугаартайгаар, 12,500,000 төгрөгөөр авсан талаар баримтууд хэргийн 101-126 дахь талуудад авагдсан/-ны эзэмшигчээр бүртгэгдсэн баримтуудаар т** т** тогтоогдсон. Т** автомашин одоо хариуцагч Чийн эзэмшил, ашиглалтанд байгаа үйл баримт талуудын маргаагүй тайлбар, хэргийн үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

5.Зохигчид хамтын амьдралтай байсан хэдий ч гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл биш тул тэдний хоорондох эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамааруулах хуулийн үндэслэл болохгүй. Энэ маргаанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт заасан зохицуулалт үйлчлэхээр байна.

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Чийн өмчлөлд бүртгэгдсэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын зүйлээ болгосон ** ** маркийн болон ** ** маркийн автомашинуудыг худалдан авахад өөрийн оруулсан хөрөнгийг нотолсон тохиолдолд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

5.1.Нэхэмжлэгч Т шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлага 23,554,298 төгрөгийг гаргуулахаа дэмжсэн, сүүлд хэмжээг нь ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас гаргаж өгсөн ** ** маркийн автомашиныг 2019.03.28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр 13,000,000 төгрөгөөр авсан баримт, ** ** маркийн автомашиныг худалдаж авсан үнийг хариуцагч **,000,000 төгрөг гэж тодорхойлж байгаа тул энэ үнийн дүнгээс т** т** тооцож, эдгээрийн тал хувь /6,500,000+11,000,000/ 17,500,000 төгрөгийг гаргуулахаар хэмжээг нь 5,500,000 төгрөгөөр багасгаж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасантай нийцнэ.

5.2.Хариуцагч Ч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй боловч нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг өгч эвлэрлэн хэлэлцэх санал гаргасныг нэхэмжлэгч Т хүлээн зөвшөөрөөгүйгээс зохигч талууд эвлэрэн хэлэлцээгүй тул шүүх уг маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6.Маргааны зүйл болж буй 2/хоёр/ автомашиныг худалдан авахад зээл авч талуудын оруулсан мөнгөн хөрөнгө болон б**ад хөрөнгө, зээлийг төлсөн хэмжээг хэргийн баримтад тулгуурлан тооцоолж, талуудын хамтран амьдрах хугацаанд дундын эд хөрөнгө шинээр бий болсон гэж шүүх дүгнэх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг зөрчихгүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий 2/хоёр/ автомашиныг бий болгоход хариуцагчтай хамтран банкнаас авсан зээлийн төлөлтийг Ч хариуцан төлөх үүрэгтэй байсан атлаа төлөөгүй гэж өөрийгөө зээлийн төлөлтөд төлсөн гэх 23,554,298 төгрөгийг гаргуулах, мөн 2/хоёр/ автомашин худалдан авсан боловч тэдгээрийг зарсан, надад хэлээгүй, мөнгө огт өгөөгүй, одоо хариуцагч Ч ** ** маркийн ***** улсын дугаартай /хар саарал/ автомашиныг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа тул эдгээр 2/хоёр/ автомашины үнээс өөрт ногдох тал хувийг гаргуулахаар шаардсан бөгөөд маргааны үйл баримтаас үзэхэд талууд 5 гаруй жил хамтын амьдралтай байсан хэдий ч гэрлэлтээ бүртгүүлээгүй тул хуульд зааснаар хамтран өмчлөлийн эрх зохигчийн хэн алинд нь үүсэхгүй. Харин маргааны зүйл болж буй 2/хоёр/ автомашиныг бий болгоход талуудын оруулсан хөрөнгийн хувь хэмжээг тухайлан нарийвчлан тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нар уг хөрөнгийг ижил тэнцүү хэмжээтэй буюу 50, 50 хувиар өмчлөх эрхтэй гэж шүүхийн зүгээс үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг зээл авч, 2/хоёр/ автомашинуудыг худалдан авсан, уг зээлийг төлсөн, одоо ** ** маркийн автомашин Чийн өмчлөлд байгаа учир тухайн 2/хоёр/ автомашиныг анх худалдан авсан үнийн тал хувийг өмчлөхөөр шаардлага гаргасан гэж үзээд, зохигч эдгээр хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д нийцэхээр байна.

8.Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ б**дын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч б**ад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, б**ад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

8.1.Хариуцагч Ч нь ...Нэг л машин худалдаж авсан. Тэр нь ** маркийн машин бөгөөд тэрийгээ **маркийн машинаар бартер маягаар сольсон. 9,700,000 төгрөгийг Тд бэлнээр өгсөн. ** ** маркийн автомашиныг 16, 17 орчим сая төгрөгөөр зарсан, хэдэн онд зарснаа огт санахгүй байна, баримтаа хайгаад олоогүй... гэх тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбарыг нь нэхэмжлэгч Т зөвшөөрөөгүй бөгөөд ...би мөнгө аваагүй, Ч хүний алган дээр 1000 төгрөг ч тавьж байгаагүй, 9,700,000 төгрөгийг ямар ч баримтгүйгээр өгөх хүн биш... гэж татгалзсан тайлбарыг гаргаж харилцан маргасан тул ...машиныг зарсан гэх 9,700,000 төгрөг Тд өгснөө хариуцагч нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар бичгийн баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй тул шүүх хариуцагчийг машин зарсан гэх 9,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл болохгүй байна.

8.2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар, дээрх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран амьдарч байсан талаар хэн алин маргаагүй, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ********* дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 13,800,000 төгрөгийг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ********* дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 11,500,000 төгрөгийг автомашин худалдан авах зорилгоор 2/хоёр/ удаа зээл авахад хариуцагч хамтран зээлдэгчээр оролцож байсан, зээлийн эргэн төлөлт хийж байсан зэрэг үйл баримтуудаар зохигчид 2018 оны 6 дугаар сараас 2023 оныг хүртэлх хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралтай байсан үйл баримт тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт өөрийн төлсөн гэх 23,554,298 төгрөгийг гаргуулах хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй, харин Тбанк ХК-иас хамтарч авсан 2/хоёр/ удаагийн зээлийн мөнгөн хөрөнгөөр автомашинууд худалдан авч эд хөрөнгө бий болгосон гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж заасан ба зохигчид харилцан өөрөөр тохиролцсон гэх баримт байхгүй тул автомашинуудын үнэ /13,000,000+**,000,000/ нийт 35,000,000 төгрөгийн 50 хувь 17,500,000 төгрөгийг хариуцагч Чээс гаргуулахаар нэхэмжлэгч Т шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

8.3.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Чийн хамт Тбанк ХК-тай Барьцаат зээл /цалингийн/-ийн гэрээг байгуулж, хамтран зээлдэгчээр оролцсон, барьцааны зүйлийн жагсаалтад Тбанкны цалингийн данс, Улаанбаатар хот, Б дүүрэг, *****, ** байрны ** тоотын гэрийн эд хогшил цахилгаан хэрэгсэл зэргийг барьцаалж хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд тэрээр гарын үсэг зурсан, зээлийн эргэн төлөлт хийсэн, нэхэмжлэгчийн дансны хуулгууд болон хариуцагчийн орлогын мэдүүлгийн баримтуудыг харьцуулан үзэхэд уг автомашинуудыг худалдан авахаар нэмж 2/хоёр/ удаа авсан цалингийн зээлийн эргэн төлөлтийг хариуцагч дангаараа төлсөн гэх байдал тогтоогдохгүй байгаа тул ** ** маркийн болон ** ** маркийн автомашинуудыг худалдан авахад нэхэмжлэгч хөрөнгө оруулсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

8.4.Хариуцагч Ч нь ** ** маркийн болон ** ** маркийн автомашинуудыг худалдан авч, өмчлөгчөөр болон эзэмшигчээр т** т** бүртгүүлж байсан бөгөөд одоо ** ** маркийн ***** УЕК улсын дугаартай /хар саарал/ автомашиныг өмчилж, эзэмшин, ашиглаж байгаа үйл баримт шүүх хуралдаан дээр тогтоогдсон тул нэхэмжлэгч эдгээр 2/хоёр/ автомашиныг авахад зээл авч өгч, зээлийг төлж барагдуулж, оруулсан хөрөнгөө хариуцагч Чээс шаардсан агуулгаар нэхэмжлэлийн 2/хоёр/ т**даа буюу давхардсан шаардлага гаргасан, хариуцагч Ч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтын талаар үндэслэл бүхий няцаалт хийгээгүй буюу 2/хоёр/ автомашинуудыг дангаараа хөрөнгө оруулсан талаар баримт, үндэслэл гаргаагүй тул нэхэмжлэгч Т, хариуцагч Ч нарын мөнгөн хөрөнгөөр уг 2/хоёр/ автомашин бий болсон гэж үзнэ.

8.5.Иймд хариуцагч Чээс /23,554,298+5,500,000/ 29,054,298/хорин есөн сая тавин дөрвөн мянга хоёр зуун ерин найм/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч Тын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Чээс ** ** маркийн автомашиныг анх худалдаж авсан үнэ 13,000,000 төгрөгийн тал хагас 6,500,000 төгрөг, ** ** маркийн автомашиныг худалдан авсан үнэ гэх **,000,000 төгрөгийн тал хагас 11,000,000 төгрөг, нийт 17,500,000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тд олгож шийдвэрлэлээ.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

9.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /166,8**+97,382+272,950+155,515/ нийт 692,669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чээс 17,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүх хангаж шийдэрлэсэн хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тд олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Чээс 17,500,000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх /23,554,298+5,500,000/ 29,054,298 /хорин есөн сая тавин дөрвөн мянга хоёр зуун ерин найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 692,669 /зургаан зуун ерин хоёр мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чээс 245,450 /хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ ** болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ