Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00062

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00062

 

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын . багт оршин суух О овгийн Л.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Л.Б нь мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1995-1996 онд ээж Д.Я төрсөн дүү Л.Б нарын хамт мал маллаж байгаад 1997 оноос нөхөр Д.Г-н хамт нэг гэр бүлд амьдарч мал малласан. 1995-1996 оны малын А данс дүү Л.Б-н нэрээр гардаг бөгөөд 1997-2000 оны малын А данс нөхөр Д.Га болон дүү Л.Б хэнийх нь ч нэр дээр архивт хадгалагдаж үлдээгүй. Би 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан боловч нотлох баримтгүй үндэслэлээр миний дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоогоогүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Цахир сумын Баянгол багт 1995 оноос 2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан. Түүний дээрх хугацааны малын А данс архивд хадгалагдаж үлдээгүй үндэслэлээр мал маллаж байсан байдлыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 сарын 23-ны 16/6 дугаар тогтоол,

- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 32/80 дугаар тогтоол

- Л.Б, Д.Г нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 сарын 24-ний өдрийн CVL2465000001000761 дүгээр лавлагаа/

- Г.Б, Г.Б нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ

- Л.Б-н 1995, 1996 оны малын А данс /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 сарын 12-ны өдрийн 753 дугаар лавлагаа/

- Хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 4 сарын 02-ны өдрийн 03-10/1688, 2024 оны 4 сарын 03-ны өдрийн 03-02/1743, 03-02/1749 тоот лавлагаа/

- нас барсны бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн CVL2565010001000022 тоот лавлагаа/

- Л.Б нь Л.Б-ын дүү гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн CVL2465430001000168 тоот лавлагаа/

- Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 01/136 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 174 тоот тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

            4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-н хүсэлтээр Ч.Д, Л.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Б.Б-н төрсний ХААТР-11 маяг /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 01/863 тоот лавлагаа

- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 03-10/6728 тоот лавлагаа/

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/66 тоот албан бичиг

- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 14 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 03/14 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 07 тоот, 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 07 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Л.Б-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Цахир суманд 1995 оноос 2000 онд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 сарын 23-ны 16/6 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 32/80 дугаар тогтоол, Л.Б, Д.Г нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 сарын 24-ний өдрийн CVL2465000001000761 дүгээр лавлагаа/, Г.Б, Г.Б нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Л.Б-н 1995, 1996 оны малын А данс /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 сарын 12-ны өдрийн 753 дугаар лавлагаа/, хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 4 сарын 02-ны өдрийн 03-10/1688, 2024 оны 4 сарын 03-ны өдрийн 03-02/1743, 03-02/1749 тоот лавлагаа/, нас барсны бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн CVL2565010001000022 тоот лавлагаа/, Л.Б нь Л.Б-н дүү гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн CVL2465430001000168 тоот лавлагаа/, Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 01/136 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 174 тоот тодорхойлолт, Б.Ба-н төрсний ХААТР-11 маяг /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 01/863 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 03-10/6728 тоот лавлагаа/, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/66 тоот албан бичиг, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 14 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 03/14 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 07 тоот, 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 07 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ч.Д, Л.Бнарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Цахир сумын Баянгол багийн 1995-2000 онуудын баримтыг шүүн үзэхэд Л.Б-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 14 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Л.Б-г 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Л.Б нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

Хүсэлт гаргагч Л.Б-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Л.Б нь 1991-2000 он хүртэл мал маллаж байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 07 тоот тодорхойлолт, “Хүүхэд Б 1997-02-16-нд төрсөн, эх Л.Б Цахир сум, эрхэлдэг ажил-малчин” гэж бүртгэгдсэн Б.Б-йн төрсний ХААТР-11 маяг /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн бүртгэлийн 107 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Д.Г 1973 оны 3 сард төрсөн, 26 настай, эрэгтэй, малчин, эхнэр Л.Б1974 оны 6 сард төрсөн 25 настай эмэгтэй малчин...” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 03-10/6728 тоот лавлагаа, “Л.Б нь 1995-2000 онд хаана ямар байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодорхойгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа гаргах боломжгүй болно” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/66 тоот албан бичиг, гэрч Ч.Д-н “Л.Б-н ээж Я нь Хангай сумын Ардын зориг нэгдэлд саальчнаар ажиллаж байхдаа манайхтай айл аймаг байсан. Тэгэхэд Я нь Г, Н, Б, Ба гэсэн 4 хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Л.Б 8 дугаар анги төгсөөд ээж Я, эгч Г, ах На, дүү Ба нарынхаа хамт Архангай аймгийн Цахир сумын Баянгол багт нутаглаж хувийн малаа малласан. Л.Б-н аав Л нь нилээн эрт нас барсан. Манайх 1991 оноос хойш 2017 он хүртэлх хугацаанд Л.Б-с 20-30 км-ийн зайтай нутаглаж мал маллаж байсан учраас Л.Б-н талаар би сайн мэддэг. 1998 оноос өмнө Л.Б нь өөрийн төрсөн дүү Баянтөрийнхөө хамт хувийн малаа маллаж байгаад 1998 онд Г-тай гэр бүл болсон. Л.Б нь 1998 оноос хойш нөхөр Ганбаатарынхаа хамт Архангай аймгийн Цахир сумын Баянгол багт нутаглаж хувийн малаа малласан. Л.Б, Г нар Цахир сумын Баянгол багаас өөр тийшээ шилжиж байгаагүй, мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Л.Б одоо хүүгийнхээ хамт Архангай аймгийн Цахир сумын Баянгол багт нутаглаж, малаа малладаг. Манайхыг 2017 онд аймгийн төв рүү орж ирснээс хойш Баянжаргал Цахир сумын эмнэлэгт ажилласан гэж дуулдаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Б-н “Л.Б 1990 оны 6 сард Архангай аймгийн Хангай суманд 8 дугаар анги төгсөөд 1990-1991 онд ээж Я-хаа хамт Цахир сумын Саруул зам нэгдэлд саальчнаар ажилласан. Л.Б-г саальчнаар ирэх үед би тухайн фермийнх нь үхэрчин байсан учраас Л.Б-н талаар сайн мэднэ. Нэгдэл 1991 онд хувьчлагдсанаас хойш 1991-1998 он хүртэлх хугацаанд ээж Я, ах На, дүү Ба нарынхаа хамт Цахир сумын Баянгол баг, Хутаг-Өндөр гэх газар нутаглаж хувийн малаа маллаж байсан. 1998 онд Л.Ба Г-тай гэр бүл болж 1998-2000 он хүртэлх хугацаанд буюу Га-г нас барах хүртэл Цахир сумын Баянгол багт хувийн малаа малласан. 2000 оноос хойш одоог хүртэл Цахир сумын Баянгол багт ах На, дүү Ба нарынхаа хамт нутаглаж хувийн малаа маллаж байна. Л.Ба-х манайхаас 20 гаруй км-ийн зайтай нутагладаг. Л.Ба 1991 оноос хойш одоог хүртэлх хугацаанд Цахир сумын Б багт хувийн малаа маллаж байгаа, мал маллахаас өөр ажил эрхлээгүй, Цахир сумаас өөр тийшээ шилжиж байгаагүй” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Л.Б-н Архангай аймгийн Цахир суманд 1995 оноос 2000 оны хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд Л.Б-н Архангай аймгийн Цахир суманд 1995 оноос 2000 оны хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан  Г.Б, Г.Б нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, хүн ам, орон сууцны 1989, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 4 сарын 02-ны өдрийн 03-10/1688, 2024 оны 4 сарын 03-ны өдрийн 03-02/1749 тоот лавлагаа/ зэрэг баримт нь хүсэлт гаргагч Л.Б-н мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дээрх баримтуудыг үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар О овгийн Л.Б-н Архангай аймгийн Цахир суманд 1995 оноос 2000 оны хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА