Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00063

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00063

 

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Х багт оршин суух Д овгийн Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Д.Б нь мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1995-2000 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт хувийн малаа маллаж байсан. Би эхнэр Ж.Эр-с тусдаа амьдардаг. Би 2015 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаас Жаргалант сум руу шилжсэн. Би 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан боловч малын А данс овог, нэрийн зөрүүтэй үндэслэлээр миний 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоогоогүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл хандсан. Д.Б-н 1995-2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт хангалтгүй үндэслэлээр түүний дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 9 сарын 12-ны 16/03 дугаар  тогтоол,

- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 32/75 дугаар тогтоол

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2023 оны 3 сарын 09-ний өдрийн 40 тоот тодорхойлолт

- Ж.Э-д холбогдох 1997 оны төрөлтийн түүх

- Д.Б-н 1995, 1998, 1999, 2000 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 3 сарын 07-ны өдрийн 148 тоот лавлагаа/

- Б.Ш, Б.Д, Б.С нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 13, 14 тоот тодорхойлолт

- Д.Б, Д.Ба  нь Д.Ба-н ах, Д.Ба нь Д.Ба-н дүү, Д.Б нь Д.Б-н ах гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн CVL2565000001000244, CVL2565000001000245, CVL2565000001000246, CVL2565000001000247 дугаар лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            4. Хүсэлт гаргагч Д.Б-н хүсэлтээр П.Г, Б.Б, Д.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Б.Г, Б.Да, Б.Ш нарын төрсний ХААТР-11 маягт, Д.Ба-н 2010 оны 12 сарын 14, 1991 оны 10 сарын 04-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1987 оны 10 сарын 30-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 01/883 тоот лавлагаа

- Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 02/1236 тоот албан бичиг

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/65 тоот албан бичиг

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 3/27 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 14 тоот, 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 25 тоот тодорхойлолт

- төрөгсдийг бүртгэх анкет /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- Д.Б-д холбогдох 1995, 1998 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 15 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.Б-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 9 сарын 12-ны 16/03 дугаар  тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 32/75 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2023 оны 3 сарын 09-ний өдрийн 40 тоот тодорхойлолт, Ж.Эрдэнэбатад холбогдох 1997 оны төрөлтийн түүх, Д.Б- 1995, 1998, 1999, 2000 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 3 сарын 07-ны өдрийн 148 тоот лавлагаа/, Б.Ш Б.Д, Б.С нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 13, 14 тоот тодорхойлолт, Д.Ба, Д.Б нь Д.Б-н ах, Д.Батбаяр нь Д.Б-н дүү, Д.Б нь Д.Ба-. ах гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн CVL2565000001000244, CVL2565000001000245, CVL2565000001000246, CVL2565000001000247 дугаар лавлагаа/, Б.Го, Б.Да Б.Ш нарын төрсний ХААТР-11 маягт, Д.Б-н 2010 оны 12 сарын 14, 1991 оны 10 сарын 04-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1987 оны 10 сарын 30-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 01/883 тоот лавлагаа, Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 02/1236 тоот албан бичиг, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/65 тоот албан бичиг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 3/27 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 14 тоот, 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 25 тоот тодорхойлолт, төрөгсдийг бүртгэх анкет /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Д.Б-д холбогдох 1995, 1998 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 15 тоот лавлагаа/ худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч П.Г, Б.Б, Д.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Эцгийн нэр Д.Дуламсүрэн, эх Н.Лхамсүрэн, төрсөн хүүхэд Дуламсүрэнгийн Батжаргал, ихэр биш, эрэгтэй, 1968 оны 10 сарын 10-нд төрсөн” гэсэн 1968 оны 11 сарын 06-ны өдрийн 152 дугаар төрөгсдийг бүртгэх анкет, “Д.Батжаргал овог, нэр өөрчлөлт хийгдээгүй тул лавлагаа гарах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 11/104 тоот албан бичиг, гэрч Д.Баттөмөрийн “Би эцэг, эхээс 9-лээ. Би Баатар, Бямбацэрэн, Амартүвшин, Аривжих, Чинзориг, Батбаатар, Батжаргал, Батбаяр гэсэн ах, эгчтэй. Миний аавыг Д.Дулмаа, ээжийг Н.Лхамсүрэн гэдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Ганбат, Б.Баянжаргалын нарын “Д.Батжаргалын аавыг нь Дулмаа, ээжийг нь Лхамсүрэн гэдэг байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэгт үндэслэн Дулмаагийн Батжаргалд холбогдох 1995, 1998 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 15 тоот лавлагаа/-ыг хүсэлт гаргагч Д.Батжаргалын мал маллаж байсантай холбоотой баримт гэж үзлээ.

 

4. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр-Улаан сумын Хануй багийн 1996-1997, 1999-2000 онуудын баримтыг шүүн үзэхэд Д.Б-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 15 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Д.Б-г 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Д.Б нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

Хүсэлт гаргагч Д.Б-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Д овгийн Д.Б нь тус сумын Хануй багт 1995-2000 онд мал маллаж амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 3/27 тоот тодорхойлолт, “Тус багийн иргэн Д.Б нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Үстэд 1995-2000 онуудад мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 14 тоот тодорхойлолт, Д.Б-д холбогдох 1995, 1998 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 15 тоот лавлагаа/, “хүүхэд Б.Д, эцэг Д.Б эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн 1996-4-27” гэсэн Б.Дамдиндоржийн төрсний ХААТР-11 маягт, “... эцгийн овог нэр Д.Б, мэргэжил Ар, Өндөр-Улаан сумын Хануй багт малчин...” гэж бүртгэгдсэн Ж.Э-д холбогдох 1997 оны төрөлтийн түүх, “Д.Батжаргал нь 1995-2000 онд хаана ямар байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодорхойгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа гаргах боломжгүй болно” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/65 тоот албан бичиг, гэрч П.Г-н “Д.Б 1992 оноос одоог хүртэл Өндөр-Улаан сумын Хануй багт хувийн малаа маллаж байна. Д.Ба-нх хонь, ямаа, адуу, үхэр нийлсэн малтай, Хануй багийн Үст эх газраар нутагладаг. Манайх Д.Б-с 2 км-ийн зайтай нутагладаг учраас би Д.Ба-н талаар сайн мэддэг. Д.Б мал маллахаас өөр ажил эрхэлдэггүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н "Б-н аав, ээж нь Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчин байсан. Б Өндөр-Улаан сумын 10-н жилийн сургуульд сурдаг байсан. Харин хэддүгээр анги төгссөнийг нь би мэдэхгүй. Д.Б 1992, 1993 онд Л.Эрдэнэбаттай гэр бүл болсон үеэсээ Өндөр-Улаан сумын Хануй багт одоог хүртэл хувийн малаа маллаж байна. Одоо Д.Б ганцаараа малаа малладаг, эхнэр Л.Э-саа тусдаа амьдардаг.  Д.Б 3 хүүхэдтэй, хоёр хүүхэд нь хотод байдаг, нэг хүүхэд нь тусдаа гарсан. Д.Б 1992, 1993 оноос одоог хүртэл Өндөр-Улаан сумын Хануй багт хувийн малаа маллаж байгаа, мал маллахаас өөр ажил эрхэлдэггүй. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт 1992 оноос 2009 он хүртэлх хугацаанд хувийн малаа маллаж байхдаа Д.Б-тай айл саахалт 5-6 км-ийн зайтай нутаглаж байсан учраас түүний талаар сайн мэднэ. Д.Ба-х хонь голдуу малтай” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-йн “Б 1992 онд Ж.Э-ттай гэр бүл бүлж 1992-2013 он хүртэлх хугацаанд Өндөр-Улаан сумын Хануй багийн Үст гэх газар хувийн малаа маллаж байна. Д.Б ах 3 хүүхэдтэй, тусдаа гарсан. Хоёр хүүхэд нь Улаанбаатар хотод, нэг хүүхэд нь Өндөр-Улаан сумын Хануй багт мал малладаг. Д.Б мал маллахаас өөр ажил эрхэлдэггүй. Миний санаж байгаагаар Д.Б ах 2013, 2014 онд эхнэрээсээ салаад 2015 онд Өндөр-Улаан сумын Хануй багаас Жаргалант сум руу шилжсэн. Одоо Д.Б Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт нутаглаж ганцаараа малаа маллаж байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Д.Б-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.

Иймд Д.Б-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан Б.Ш, Б.Д, Б.С нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ нь хүсэлт гаргагч Д.Ба-н мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Д  овгийн Д.Б-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА