Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 21

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

улсын яллагч С.Болорчулуун /томилолтоор/,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Мөөгөн овогт Баасанжавын А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1710010550004 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, 1-2 насны хоёр хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Мөөгөн овогт Баасанжавын А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, Туулы хөвөө хотхоны 89-108 тоотод “ээж, ахтайгаа уулзуулсангүй” гэх шалтгаанаар Б.Бтэй маргалдан аяга шидэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.А: “...Би нөхөр Батбаатараас тусдаа 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэгээд манай нөхөр хамт амьдаръя гэхээр нь хүүхдүүдээ аваад хотод ирсэн. Энд ирээд айлын байр түрээслээд амьдарч байсан. Гэтэл би нөхрөөсөө бэлгийн замын халдварт өвчин авсан. Хадмууд хүүгээ надтай суулгах дургүй байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр хүүхдүүдээ усанд оруулах гээд хадам ахын байранд аваад очсон байсан. Тэр орой би нэг танилтайгаа уулзахад манай нөхрийг банкинд ажилладаг хүүхэнтэй явалддаг гэж надад хэлсэн, үүнийг сонсоод энд амьдарвал бүтэхгүй юм байна, хүүхдүүдээ аваад нутаг явъя гээд хадам ахынд очсон. Тэгээд танайх бид нарыг суулгахгүй гээд байна. Үерхээд 5 жил, 2 хүүхдийг нь гаргаад 3 жил болж байна дандаа тусдаа амьдардаг гэж хэлсэн. Бэр эгчид нь би нөхөртөө итгээд 2 хүүхдээ асраад тэнд байж байхад ийм байдалтай болсон байна гэхэд цаанаас эмэгтэй дүү нь хохьчинь муу янхан минь, чи өөрөө манай ахыг эргүүлж байгаад 2 хүүхэдтэй болчихоод одоо ийм байдалтай болсон, бөгсөө захирч чаддаггүй хүүхэн гээд доромжлоод байсан. Би өөрөө ойрхон төрсөн болохоор бамбай булчирхай томроод сэтгэл хөдлөлөө удирдаж чадахаа байсан. Мөн байнгын гэр бүлийн асуудлаас болоод хямралтай байдаг байсан. Тэгээд уурандаа гарт тааралдсан аягыг авч шидсэн. Дараа нь цагдаад өргөдөл өгсөн байсан...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед ах Батбаатар, бэр эгч Золзаяа , Батбаатар ахын хоёр хүүхдийн хамт байж байхад А гаднаас орж ирсэн. А орж ирээд ээж, том ах хоёртой чинь уулзья гэхээр нь байхгүй, Өмнөговь явсан гэж хэлсэн. Батбаатар ах хоёр хүүхдээ усанд оруулаад сууж байхад ах ээж хоёртой чинь уулзах гэж байхад хэлэхэд яадаг юм гээд ахыг загнасан. Эгчийн хоёр хүүхэд чанга дуунаас нь айгаад уйлсан. Тэгэхээр нь би  орой үдэш болсон хойно гэрт орж ирээд хэрүүл хийгээд байх юм гэхэд текэн дээр байсан сэнжтэй аяга авч шидэхэд зүүн чихний хойд талд оносон. Чихээ бариад доош суухад дахин будаатай том аяга авч шидсэн, миний ар дагзыг онож маш их цус гарсан. Би текэн дээр байсан оёдлын цагаан хайрцагийг түлхсэн, хүүхдийг нь оносон асуудал байхгүй...” /хх-ийн 10, 16/ гэсэн,

Гэрч Б.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.А бид хоёр 2012 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Гэр бүлийн баталгаа байхгүй. Эхнэр маань хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймагт ээж, аавынхаа хамт амьдардаг, би хотод дүүгийндээ амьдардаг. Бид хоёр байнга утсаар холбоотой байдаг. 2017 оны 11 дүгээр сард хөдөө явж эхнэр, хүүхдүүдээ авчирсан. Бид дөрөв хотод ирээд Яармагт хэд хонож байхад эхнэр ээжтэй утсаар маргалдаад байх шиг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 25-нд эхнэр ээжтэй уулзах гэж Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туулын 89-108 тоотод очиход ээж байхгүй, хөдөө явсан байсан, би хоёр хүүхдээ усанд оруулаад байж байсан. Эхнэр ирээд ээж чинь хаана байгаа юм бэ гэхэд дүү хөдөө явсан, юу яриад байгаа юм гээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Намайг 00-ийн өрөөнөөс гарах үед дүүгийн толгойноос цус гарчихсан, хажууд нь будаатай аяга хагарсан байсан. Эхнэр уурлаад хоёр хүүхдээ хувцаслаад аваад гарсан. Намайг дүүгийн толгойны цусыг тогтоож байх үед эхнэр утас зүүний хайрцаг дүү рүү шидээд байсан. ...Би эхнэртээ гар хүрч үзээгүй. Манай эхнэр гэр бүлийнхэн хоорондоо харилцаа тааруу байдаг...” /хх-ийн 17-18/ гэсэн,

Гэрч Г. Золзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой А орж ирээд Бт ээж, ах хоёртой чинь уулзах гэсэн юм гэхэд Б хөдөө явсан гэж хэлсэн. А 00-ийн өрөөний хаалга онгойлгоод Батбаатар руу ээж, ах хоёртойгоо уулзуулсангүй гээд орилоод байхаар нь Б хол замд явсан битгий хэрүүл хийгээд бай, орой болсон, жаахан хүүхдүүд байна гэсэн. А чи юугаа мэддэг юм гээд текэн дээр байсан аягыг авч Б рүү шидсэн. Б ёо ёо гээд орилоход А дахин текэн дээрээс будаатай аяга авч Б рүү шидэхэд толгойноос нь цус гарсан. Батбаатар 00-ын өрөөнөөс гарч ирээд Бийн цусыг тогтоох гэж сандарсан. ...А хоёр хүүхдээ хувцаслаад аваад гарсан...” /хх-ийн 19-21/ гэсэн,

Гэрч Б.Болорцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би цахилгаан шатаар гарч зүүн талын бор хаалгыг онгойлгоод ороход Аийн том охин хаалганы хажууд уйлчихсан аниа, аниа гээд текны зүг заагаад байсан. А хажууд нь бага охиноо тэвэрчихсэн өмдийг нь өмсүүлэх гээд зогсож байсан. Текний цаанаас Аийн нөхөр нь нэг охины хамт зогсож байсан. Текны урд байсан хуванцар савыг А рүү шидэхэд эхнийх нь хэвлийн тус газарт нь оносон, дараагийнх нь оносон эсэхийг сайн мэдэхгүй. Тэр охин гичий минь, янхан минь, янхандаа хоёр хүүхэд гаргаа биздээ гээд байхаар нь би болиоч, ямар аймаар юм бэ гэхэд гурав дахь нь илүү шүү гэсэн. Тэр охин текний хойноос гарч ирээд Аийг 2-3 удаа өшиглөсөн. ...А намайг доромжлоод байхаар нь уурандаа аяга шидчихлээ гэж байсан...” /хх-ийн 42-43/ гэсэн,

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Батбаатар бид хоёр 2012 онд танилцаж 2015 онд охинтой болсон. 2016 онд би дахин нэг хүүхэд төрүүлсэн. Батбаатарын ээж, ах дүү нар надад дургүй учир хамт амьдарч чадахгүй байна. Би одоогоор хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдарч байгаа. 2017 оны 11 дүгээр сард би бага хүүхдээ хүнд харуулаад ажилд явсан хойгуур хүүхэд пийшэнд түлэгдсэн юм. Энэ байдлаа нөхөрт хэлэхэд тэрээр хотод хүрээд ир хамт амьдарья гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 18-нд хотод ирээд айлын зарах гэж байгаа хоосон байшинд амьдарч байсан. 2017 оны 11 дүгээр сарын 23-нд нөхөрийн ээж залгаад хүүгээ чамтай амьдруулахгүй гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 25-нд Батбаатар хоёр хүүхдээ усанд оруулах гээд ахынх руугаа явсан. Тэр өдөр би нэг танил найзтайгаа уулзахад Батбаатар өөр хүүхэнтэй явалддаг талаар хэлсэн. Энэ байдлыг сонсоод хоёр хүүхдээ авч нутаг буцахаар шийдээд нөхрийн ахын гэрт Болорцэцэг гэх найзын хамт очсон. Би бэр эгч Золзаяад ээж, ах хоёрт нь хэлээрэй, Батбаатар өнгөрсөн хугацаанд надаас салахгүй амьдарна гэж явсан, өөр хүнтэй юм байна, та ч гэсэн эмэгтэй хүн, би их шаналж амьдарч байна гэж хэлсэн. Хажуунаас дүү Б нь хохь чинь, бөгсөө захирч чадахгүй янхан хүүхэн, хүүхэдтэй болоо биздээ манайхаас зайл гэж хэлсэн. Тэр над руу хуванцар савтай эмийн сав шидсэн. Би бамбай өвчтэй бөгөөд төрснөөс хойш сэтгэл хөөрлөө барьж чадахгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр нь би “чи намайг янхан байсныг мэдэхгүй шүү, мэдэх юмаа яриарай” гэж хэлээд текэн дээр байсан аягыг авч шидсэн. ...Би хоёр аягыг их ойрхон шидсэн...” /хх-ийн 46-47/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №14748 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Бийн дагзны хуйханд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй...”  /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас, /хх-ийн 27, 29/ зэрэг болно.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, Туулы хөвөө хотхоны 89-108 тоотод “ээж, ах нартайгаа уулзуулсангүй” гэх шалтгаанаар Б.Бтэй маргалдаж, улмаар түүнрүү шаазан аяга шидэж биед нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бийн “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед ах Батбаатар, бэр эгч Золзаяа, Батбаатар ахын хоёр хүүхдийн хамт байж байхад А гаднаас орж ирсэн. А орж ирээд ээж, том ах хоёртой чинь уулзья гэхээр нь байхгүй, Өмнөговь явсан гэж хэлсэн. Батбаатар ах хоёр хүүхдээ усанд оруулаад сууж байхад ах, ээж хоёртой чинь уулзах гэж байхад хэлэхэд яадаг юм гээд ахыг загнасан. Эгчийн хоёр хүүхэд чанга дуунаас нь айгаад уйлсан. Тэгэхээр нь би  орой үдэш болсон хойно гэрт орж ирээд хэрүүл хийгээд байх юм гэхэд текэн дээр байсан сэнжтэй аягыг авч шидэхэд миний зүүн чихний хойно оносон. Чихээ бариад доош суухад дахин будаатай том аяга авч шидэхэд ар дагзыг онож маш их цус гарсан...” /хх-ийн 10, 16/ гэсэн,

Гэрч Б.Батбаатарын “...2017 оны 11 дүгээр сарын 25-нд ...эхнэр ирээд ээж чинь хаана байгаа юм бэ гэхэд дүү хөдөө явсан, юу яриад байгаа юм гээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Намайг 00-ийн өрөөнөөс гарах үед дүүгийн толгойноос цус гарчихсан, хажууд нь будаатай аяга хагарсан байсан. Эхнэр уурлаад хоёр хүүхдээ хувцаслаад аваад гарсан. Намайг дүүгийн толгойны цусыг тогтоож байх үед эхнэр утас зүүний хайрцаг дүү рүү шидээд байсан...” /хх-ийн 17-18/ гэсэн,

Гэрч Г.Золзаяагийн “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой ... Б хол замд явсан битгий хэрүүл хийгээд бай, орой болсон, жаахан хүүхдүүд байна гэсэн. А чи юугаа мэддэг юм гээд текэн дээр байсан аягыг авч Б рүү шидсэн. Б ёо ёо гээд орилоход А дахин текэн дээрээс будаатай аяга авч Б рүү шидэхэд толгойноос нь цус гарсан...” /хх-ийн 19-21/ гэсэн,  

Шүүгдэгч Б.Аийн “...2017 оны 11 дүгээр сарын 25-нд Батбаатар хоёр хүүхдээ усанд оруулах гээд ахынх руугаа явсан. Тэр өдөр би нэг танил найзтайгаа уулзахад Батбаатар өөр хүүхэнтэй явалддаг талаар хэлсэн. Энэ байдлыг сонсоод хоёр хүүхдээ авч нутаг буцахаар шийдээд нөхрийн ахын гэрт Болорцэцэг гэх найзын хамт очсон. Би бэр эгч Золзаяад ээж, ах хоёрт нь хэлээрэй, Батбаатар өнгөрсөн хугацаанд надаас салахгүй амьдарна гэж явсан, өөр хүнтэй юм байна, та ч гэсэн эмэгтэй хүн, би их шаналж амьдарч байна гэж хэлсэн. Хажуунаас дүү Б нь хохь чинь бөгсөө захирч чадахгүй, янхан хүүхэн, хүүхэдтэй болоо биздээ манайхаас зайл гэж хэлсэн. Тэр над руу хуванцар савтай эмийн сав шидсэн. Би бамбай өвчтэй бөгөөд төрснөөс хойш сэтгэл хөөрлөө барьж чадахгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр нь би “чи намайг янхан байсныг мэдэхгүй шүү, мэдэх юмаа яриарай” гэж хэлээд текэн дээр байсан аягыг авч шидсэн. ...Би хоёр аягыг их ойрхон шидсэн...” /хх-ийн 46-47/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №147448 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Бийн дагзны хуйханд шарх тогтоогдлоо.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс Б.Аийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Аийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн дагзны хуйханд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байх /хх-ийн 51/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүх, шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.А нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах бололмжтой гэж үзэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөөгөн овогт Баасанжавын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ат оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1710010550004 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР