Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 125/ШШ2024/0044

 

 

 

 

 

 

 

 

 

 2024       09         30                                          125/ШШ2024/0044

 

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр “*******” ХХК-нийн Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны 01 дүгээр 12-ны өдрийн А/01 тушаалаар баталгаажсан Ховд аймаг болон “*******” ХХК-ийн хоорондын хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө зарцуулалт, үйл ажиллагаа сэдэвт гүйцэтгэл-нийцлийн аудитын тайланг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК нь Ховд аймаг дахь төрийн аудитын газарт холбогдуулан "Ховд аймаг дахь төрийн аудитын газрын даргын 2024.01. 12-ны өдрийн А/01 тушаалаар баталгаажсан Ховд аймаг болон ******* ХХК хоорондын хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, Хөшеет хөгжил сангийн хөрөнгө зарцуулалт, үйл ажиллагва сэдэвт гүйцэтаэл-нийцлийн аудитын тайланг хүчингүй болгуулах" нэхэмжлэл гаргасан.

******* ХХК-ийн тухайд хариуцагч талтай маргаан бүхий нөхцөл байдлын талаар тодорхой ойлголцол, зөвшилцөлд хүрсэн тул энэ байдлыг үндэслэл болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 66.1-д зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны 01 дүгээр 12-ны өдрийн А/01 тушаалаар баталгаажсан Ховд аймаг болон “*******” ХХК-ийн хоорондын хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө зарцуулалт, үйл ажиллагаа сэдэвт гүйцэтгэл-нийцлийн аудитын тайланг хүчингүй болгуулах шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-нийн Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны 01 дүгээр 12-ны өдрийн А/01 тушаалаар баталгаажсан Ховд аймаг болон “*******” ХХК-ийн хоорондын хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө зарцуулалт, үйл ажиллагаа сэдэвт гүйцэтгэл-нийцлийн аудитын тайланг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МЯНГАНБАЯР