Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2023/00118

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2023/00118

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.И нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар И.М-г эх Б.У-н асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар И.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.И-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Залуус хороолол 502 тоотод байршилтай 825 мкв талбайтай, Г-0114000372 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, мөн хаягт байршилтай 56.3 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-0114000231 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, улсын бүртгэлд бүртгүүлээгүй граж болон сүүдрэвч, түлээний амбаар, махны агуулах зэргийг нэхэмжлэгч Б.У-н нэр дээр шилжүүлж, Б.У эзэмшилдээ авах, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөрөнгийг зарж борлуулж 2023 оны 8 сарын 01-ний дотор хариуцагч Б.И-т 22,457,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.У өгөхөөр, хариуцагч Б.И 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 7,000,000 төгрөгөөр багасгаж нэхэмжлэгч Б.У нь 4,000,000 төгрөг төлсөн, төлөөгүй 1,000,000 төгрөгийг 2023 оны 2 сарын 15-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалыг дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг, хариуцагч Б.И энэ үүргээ хэрэгжүүлэхэд хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол нэхэмжлэгч Б.У саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс хариуцагч Б.И-с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.-д, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535,100 төгрөгөөс 47,475 төгрөгийг нэхэмжлэгч Б.У-с гаргуулж хариуцагч Б.И-т олгож, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ун-д, 328,150 төгрөгийг хариуцагч Б.И-т тус тус буцаан олгосугай.

 

8. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА