| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2023/00418/И |
| Дугаар | 129/ШШ2023/00540 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 129/ШШ2023/00540
|
| 129/ШШ2023/00540 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч П.Н, хариуцагч Ж.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Б.Б Б.Днарыг эх П.Н-н асрамжид, Б.Д эцэг Ж.Б-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэрлэгчид Б.Д, Б.Д нарт тэтгэлэг тогтоолгохгүй гэж, нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Ж.Б-н өмчлөлд сувай үнээ-1 буюу 1,300,000 төгрөг, тугалтай үнээ-1 буюу 1,500,000 төгрөг, 11 хонь буюу нийт 1,386,000 төгрөг /нэг бүрийн үнэ 126,000 төгрөг/, 27 ямаа буюу нийт 1,836,000 төгрөг /нэг бүрийн үнэ дунджаар 68,000 төгрөг/, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий малын хаваржааны байрыг тус тус үлдээж, хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч П.На-н өмчлөлд морь-1 буюу 1,500,000 төгрөг, гүү-2 буюу 3,000,000 төгрөг /нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг/, тугалтай үнээ-6 буюу 9,000,000 төгрөг /нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг/, эр шүдлэн насны үхэр-1 буюу 1,000,000 төгрөг, бяруу-5 буюу 2,500,000 төгрөг /нэг бүрийн үнэ 500,000 төгрөг/, сувай үнээ-1 буюу 1,300,0000 төгрөг, 170 хонь буюу нийт 21,420,000 төгрөг /нэг бүрийн үнэ дунджаар 126,000 төгрөг/, 120 ямаа буюу нийт 8,160,000 /нэг бүрийн үнэ дунджаар 68,000 төгрөг/, Ж.Б нь П.Н-д 14,000,000 төгрөгт суудлын жижиг тэрэг авч өгөхөөр, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий малын өвөлжөөний байр /том/-ыг тус тус өгөхөөр харилцан тохиролцсныг, нэхэмжлэгч П.Н хариуцагч Ж.Б-с 1,000,000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг бөгж, кулон нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсныг, хариуцагч Ж.Б нь Б.Д, Б.Б нарт төрөөс олгогдож байгаа 100,000 төгрөгийн тэтгэмжийн данс эзэмших эрхийг эх П.Н-д шилжүүлэхийг, нэхэмжлэгч П.Н нь Б.Д-д төрөөс олгогдож байгаа 100,000 төгрөгийн тэтгэмжийн данс эзэмших эрхийг хариуцагч Ж.Б-д үлдээхээр тус тус харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалыг дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг эцэг, эхийн өмнө хэвээр үлдэхийг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Б-с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н-лд, нэхэмжлэгч П.Н-с 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Ж.Ба-д олгосугай.
8. . захирамжаа авсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар шүүхийн шийдвэр гартал Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Б.Д-г 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Б-р тэжээн тэтгүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.5-д зааснаар хариуцагч Ж.Б-н эзэмшилд байгаа морь-1, гүү-2, тугалтай үнээ-8, эр шүдлэн үхэр-2, бяруу-10, сувай үнээ-7, эр хонь-20, эм хонь-90, төлөг-80, хурга-58, шүдлэн хонь-10, эр ямаа-40, эм ямаа-90, борлон-60, шүдлэн ямаа-40, ишиг-10, приүс-30 маркийн авто машин 1, супер портер-1, малын өвөлжөө, хаваржааны байр, монетон ээмэг, бөгж, кулон зэрэг хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хориглох арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.1, 130.2.2-т зааснаар дуусгавар болохыг дурдсгай.
9. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай..
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА