Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00160

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00160

Дархан-Уул аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00150/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Т******* овогт Б*******ын М******* /РД:Т*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Х******* овогт Ч*******ын Э******* /РД:И*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,137,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Б.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Ч.Э*******ээс сэтгэл санааны хохиролд 11,880,000 төгрөг гаргуулан олгох шийдвэр гаргасны дагуу Ч.Э******* нь 10,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо Ч.Э*******ээс үлдэгдэл 1,880,000 төгрөг, 2024 оны 8 сараас 2025 оны 1 сар хүртэлх хугацаанд эмчилгээний зардалд 1,257,836 төгрөг, нийт 3,137,836 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Б.М******* би 3,137,836 төгрөг нэхэмжилснээс 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2,137,836 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч Ч.Э******* 2,137,836 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 880,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор өдрийн дотор 1,257,836 төгрөгөөр төлж барагдуулна.

Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч Ч.Э*******д холбогдуулан 3,137,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М*******, хариуцагч Ч.Э******* нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 3,137,836 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгөөс татгалзаж, 2,137,836 төгрөг болгон багасгасныг хариуцагч Ч.Э******* хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор 880,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор үлдэх 1,257,836 төгрөгийг нэхэмжлэгч Б.М*******д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ч.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.М*******гийн нэхэмжлэлтэй, Ч.Э*******д холбогдох 3,137,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 3,137,836 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгөөс татгалзаж, 2,137,836 төгрөг болгон багасгасныг хариуцагч Ч.Э******* хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор 880,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор үлдэх 1,257,836 төгрөгийг нэхэмжлэгч Б.М*******д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ч.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49,155 төгрөгийн тал хувь болох 24,577.5 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ