Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00161

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00161

Дархан-Уул аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хэргийн индекс: 307/2025/00140/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч:  хаягт байрлах Төрийн банк ХК /РД:*******9/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, утас: *******, Б******* овгийн *******ын У******* /РД: *******9/,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, утас: *******, С******* овгийн Ч*******гийн М /РД:4/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,066,611.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Төрийн банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Хариуцагч иргэн Г.У*******, Ч.М нар нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банк ХК-тай 37 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн малчны зээл авсан бөгөөд 1,000,000 төгрөгийн үлдэгдэл дээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмж 2,000,000 төгрөгийн нэмэгдэл зээл авч, нийт 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нараас удаа дараа зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс зайлсхийж, зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн цалин хөлс бусад орлогоор төлүүлэхээр хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 2,587,380.49 төгрөг, хүү 479,231.21 төгрөг, нийт 3,066,611.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г.У*******, Ч.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.У******* миний бие 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банкнаас Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн малчны зээл авсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт 2,000,000 төгрөгийн зээл авсан. Төрийн банк ХК-д үлдэгдэл 3,066,611.70 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Г.У*******, Ч.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,066,611.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.У*******, Ч.М нар нь Төрийн банк ХК-ийн нэхэмжилсэн 3,066,611.70 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.У*******, Ч.М нар холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.У*******, Ч.М нар нь Төрийн банк ХК-ийн нэхэмжилсэн 3,066,611.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Г.У*******, Ч.М нар холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,015.79 төгрөгөөс 32,008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 32,008 төгрөгийг, хариуцагч нараас 32,008 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ