Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ2024/0049

 

 

 

 

 

 

 

 

 

2024       10         16                                         125/ШШ2024/0049

 

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр Ховд аймгийн Цэцэг сумын Ардчилсан намын хорооны Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хорооны 2024  оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2024 оны сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигчээр бүртгэсэн ******* *******, *******ын *******, ******* ******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ховд аймгийн Цэцэг сумын Ардчилсан намын хорооны дарга ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Цэцэг сумын Ардчилсан намын хорооны дарга ******* нь орон нутгийн сонгуультай холбодуулан сумын сонгуулийн хороонд Монгол Ардын намаас нэр дэвшигч Ё.*******, Б.*******, А.******* нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Уг нэр дэвшигчид нь орон нутгийн сонгуульд оролцож нэр дэвшин сонгогдож чадаагүй тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Цэцэг сумын Ардчилсан намын хорооноос Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хорооны 2024  оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2024 оны сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигчээр бүртгэсэн ******* *******, *******ын *******, ******* ******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Цэцэг сумын Ардчилсан намын хорооны Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хорооны 2024  оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2024 оны сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигчээр бүртгэсэн ******* *******, *******ын *******, ******* ******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МЯНГАНБАЯР