| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2025/00135/И |
| Дугаар | 192/ШШ2025/01040 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01040
2025 02 06 192/ШШ2025/01040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: У******-ын
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Балдандорж овогтой Төмөрбаатар миний бие 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Тээврийн яамны харьяа Автотээврийн 5 дугаар баазад жолоочоор ажилласан. 1995 онд Тээврийн яамны харьяа Автотээврийн 5 дугаар бааз нь “Тээвэр тав” ХХК болж нэрээ өөрчилсөн. 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр дээр жолоочоор ажилд орсон тушаал байгаа боловч 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч тамгагүйн улмаас хүчингүйд тооцогдсон. Тээврийн яамны харьяа Автотээврийн 5 дугаар баазад хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан өгсөн. Нийслэлийн архивын газар болон үндэсний төв архиваас өөрийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримтыг шүүлгэсэн боловч огт гарч ирээгүй. Иймд ******* намайг 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Тээврийн яамны харьяа Автотээврийн 5 дугаар баазад засварчин, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Тээврийн яамны харьяа хот хоорондын Автотээврийн 5 дугаар баазад засварчинаар, 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Тээврийн яамны харьяа Автотээврийн 5 дугаар бааз/нэр хэлбэрээ өөрчилсөн Авто тээврийн нэгтгэлийн харьяа Автотээврийн 5 дугаар бааз, Зам тээврийн яамны харъяа Нэгдүгээр автокомбинатын Хоёрдугаар авто аж ахуй, Автотээврийн “Тав” ХК/-ад жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч ******* 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Тээврийн яамны харьяа хот хоорондын Автотээврийн 5 дугаар баазад засварчинаар, 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Тээврийн яамны харьяа Автотээврийн 5 дугаар бааз/нэр хэлбэрээ өөрчилсөн Авто тээврийн нэгтгэлийн харьяа Автотээврийн 5 дугаар бааз, Зам тээврийн яамны харъяа Нэгдүгээр автокомбинатын Хоёрдугаар авто аж ахуй, Автотээврийн “Тав” ХК/-ад жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, Үндэсний төв архивын тодорхойлолт/ХХ 6 тал/, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт/ХХ 7 тал/, *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 8-9 тал/, БНМАУ Тээврийн яамны харьяа хот хоорондын Авто тээврийн 5-р баазын даргын 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 302 дугаар тушаалын хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 329 дугаартай тушаалын хуулбар/ХХ 10-11 тал/, Зам тээврийн яамны харьяа Нэгдүгээр Автокомбинатын хоёрдугаар аж ахуйн даргын 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дугаартай тушаалын хуулбар/ХХ 12 тал/, БНМАУ Тээврийн яамны харьяа хот хоорондын Авто тээврийн 5-р баазын даргын 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 611 дугаартай тушаалын хуулбар/ХХ 13-14 тал/, БНМАУ-ын Авто тээврийн нэгтгэлийн харьяа Авто тээврийн 5 дугаар баазрын даргын 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар, 1993 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар/ХХ 15-18 тал/, *******ы гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 19-21 тал/, Б.Чимиддоржийн гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 22-23 тал/, *******, Б.Чимиддорж нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 25-29 тал/, Шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 3/1683 дугаар албан бичиг, хавсралт болох *******ын ХААТР-1 дүгээр маягтын хуулбар/ХХ 48-49 тал/, Нийслэлийн архивын газрын 01/66 дугаартай албан бичиг/ХХ 46-47 тал/, Үндэсний төв архиваас ирүүлсэн 02/91 дугаартай албан бичиг, хавсралтууд болох БНМАУ Тээврийн яамны харьяа хот хоорондын Авто тээврийн 5-р баазын даргын 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 302 дугаар тушаалын хуулбар, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 611 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 329 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 428 дугаартай тушаалын хуулбар, Зам тээврийн яамны харьяа Нэгдүгээр Автокомбинатын хоёрдугаар аж ахуйн даргын 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 415 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 198 дугаартай тушаалын хуулбар, БНМАУ-ын Авто тээврийн нэгтгэлийн харьяа Авто тээврийн 5 дугаар баазрын даргын 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар/ХХ 50-68 тал/, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн үнэмлэх, талон зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******ийн хүсэлтээр гэрч *******, Б.Чимиддорж нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд *******ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ****-ыг 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Тээврийн яамны харьяа хот хоорондын Автотээврийн 5 дугаар баазад засварчинаар, 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Тээврийн яамны харьяа Автотээврийн 5 дугаар бааз/нэр хэлбэрээ өөрчилсөн Авто тээврийн нэгтгэлийн харьяа Автотээврийн 5 дугаар бааз, Зам тээврийн яамны харъяа Нэгдүгээр автокомбинатын Хоёрдугаар авто аж ахуй, Автотээврийн “Тав” ХК/-ад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****