Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00095

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01334/И/

Хөвсгөл  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Р.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Р.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уянга.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Д нь шүүхэд Д аймгийн Б Монгол Германы хамтарсан Бороогийн алтны уурхайд 1983 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл өрмийн 4 дүгээр зэргийн ажилтнаар, Х аймгийн Барилга цахилгаан сантехник засварын ангид 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, М экспедицийн өрмийн нэгдсэн бригадад 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд М дэх зураглалын экпедицид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодрууллаа.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн байгууллагад ажиллаж байсан ажилчдын баримтууд нь устаж үгүй болсон гээд ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарч ирээгүй. Энэ байдлаа болоод миний ажиллаж байсан байдал тооцогдохгүй хүрээд байна. Би шүүхэд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бүх ажилласан жилүүдийг тогтоолгохоор шаардлага гаргасан юм. Гэтэл энэ хугацааг бүгдийг тогтоолгох шаардлагагүй, зөвхөн М дэх зураглалын экпедицид ажиллаж байсан байдлаа л тогтоолгох шаардлагатай болсон...гэв.

Хүсэлт гаргагч Р.Д нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 6068 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Р.Д д олгосон 1700004517 дугаар Баталгаажилтын хуудас, Х аймгийн БЦГЗ-аас 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Р.Д д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг Геологи ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн цалингийн түүвэр, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 03-ны өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар Ажилчин авах тухай, 1988 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар Ажилчид ажилд авах тухай тушаалууд, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаар Шагнах тухай тушаал, түүний хавсралт, БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа М дэх зураглалын экспедицийн даргын 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар Ажилд авах, шагнах тухай, 1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх, хослон ажилласны нэмэгдэл олгох тухай, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар Ажлаас чөлөөлөх ажилд авах комисс томилох тухай тушаалууд, Х аймгийн Стандартчилал хэмжил зүйн төвийн захирлын 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар Зарим хүмүүсийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН Бүртгэлийн дугаар 2035 гэсэн дардас дарагдсан Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Д дахь Геологи хайгуулын экспедицийн даргын 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар Бороогийн экспедицийн өрмийн мастер, зарим ажилчдын зэргийг зохицуулах, ажилчин шилжүүлэх тухай тушаалууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Ш , Г.Г нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтууд, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасантай холбоотой баримт зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн байгууллагад ажиллаж байсан ажилчдын баримтууд нь устаж үгүй болсон гээд ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарч ирээгүй. Энэ байдлаас болоод миний ажиллаж байсан байдал тооцогдохгүйд хүрээд байна. Би шүүхэд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бүх ажилласан жилүүдийг тогтоолгохоор шаардлага гаргасан юм. Гэтэл энэ хугацааг бүгдийг тогтоолгох шаардлагагүй, зөвхөн М дэх зураглалын экпедицид ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон...гэв.

Х аймгийн БЦГЗ-аас 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Р.Д д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймаг Геологи ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн: Өрмийн туслах ажилчнаар ажиллаж байсан Р овогтой Д гийн 1990, 1991, 1996 онуудын цалингийн тодорхойлолт. Үүнд: 1990 он 4 сар 157, 5 сар 754, 6 сар 499, 7 сар 334, 8 сар 520, 9 сар 436, 10 сар 358,

1991 он 4 сар 22+1168, 5 сар 837, 6 сар 2222, 7 сар 1384, 8 сар 1383 ... гэсэн түүвэр бүхий Х аймаг Геологи ХК гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн тодорхойлолт,

Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 03-ны өдөр, 2025 оны 01 сарын 13-ний өдөр гэсэн дардас дарагдсан БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа М дэх зураглалын экспедицийн даргын 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар: ...Р овогтой Д ,...нарыг 1990 оны 4-р сарын 01-нээс өрмийн III зэргийн ажилчнаар,...тус тус авч ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд авах, шагнах тухай,

1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар: ...Р.Д ,...нарыг 1991 оны 4-р сарын 1-нээс өрмийн нэгдсэн бригадад өрмийн ажилчнаар тус тус түр хугацаагаар авч ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд авах, ажлаас чөлөөлөх, хослон ажилласны нэмэгдэл олгох тухай тушаалууд зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Р.Д нь М дэх зураглалын экпедицид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Д.Ш ын: ...Р.Д нь Герман улсын техник мэргэжлийн сургуулийг 1983 оны үед төгсөөд, манай М экспедиц, геологийн ангид 1989 онд өрмийн мастераар ажилд орж, 1997 оны багцаа хүртэл ажилласан... гэх,

Гэрч Г.Г : ...Р.Д бид хоёр 1989 онд Х аймгийн М экспедицид өрмийн ажилтнаар ажиллаж, би 1989 оны 3 дугаар сарын үед, Р.Д надаас нэг сар орчмын дараа ажилд орж, Х аймгийн Б сумын Алтан боом гэдэг газар анх өрмийн ажилд явж байсан, 1993 он хүртэл хамт ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Р.Д гийн М дэх зураглалын экпедицийн өрмийн нэгдсэн бригадад 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Р.Д нь 1993 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Р.Д д олгосон 1700004517 дугаар Баталгаажилтын хуудас,

Хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 6068 дугаар: Р ын Д нь БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Улаанбаатар хот (Октябрийн район)-оос 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 565882 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтууд, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 03-ны өдөр, 2025 оны 01 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар Ажилчин авах тухай, 1988 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар Ажилчид ажилд авах тухай тушаалууд, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаар Шагнах тухай тушаал, түүний хавсралт, БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа М дэх зураглалын экспедицийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар Ажлаас чөлөөлөх ажилд авах комисс томилох тухай Геологи эрдэс баялгийн яам Х геологи компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 011 дүгээр Харьяа анги, салбарын зохион байгуулалтын тухай, Х аймгийн Стандартчилал хэмжил зүйн төвийн захирлын 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар Зарим хүмүүсийг ажилд авах ажлаас чөлөөлөх тухай, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН Бүртгэлийн дугаар 2035 гэсэн дардас дарагдсан Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Д дахь Геологи хайгуулын экспедицийн даргын 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар Бороогийн экспедицийн өрмийн мастер, зарим ажилчдын зэргийг зохицуулах, ажилчин шилжүүлэх тухай тушаалууд, Батлан хамгаалахын төв архиваас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтууд авагдсан ба эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Р.Д гийн М дэх зураглалын экпедицид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА