Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2025/00025

 

 

 

 

 

 

 

 

 

              2025         01           24                                          137/ШШ2025/00025                              

     

 

 

      Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: “Х банк” ХК /улсын бүртгэлийн дугаар ........., регистрийн дугаар ........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын Ж баг, Н ........-р гудамжны ... тоотод оршин суух, Ш овогт Т-ын Х /РД:.........., утас:/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 17,714,573.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч,  2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Т.Х нь Х Банк ХК-ийн Гэрэгэ тооцооны төвтэй 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/07-27 тоот зээлийн гэрээ байгуулж 1,499,800 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар зээл, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Х Банк ХК-ийн С тооцооны төвтэй ЗГ/201843416120 тоот зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/07-27 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр БГХ/07-27 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, лизингээр худалдан авсан Самсунг Жи-7 маркийн гар утас зэргийг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201843416120 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БГХ201843416120 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зурагт, хөргөгч, угаалгын машин, печь, цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Т.Х нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/07-27 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,499,800 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 288,880 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,857 төгрөг нийт 1,806,537 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201843416120 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,979,136 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,711,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,517 төгрөг нийт 5,694,518 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч Т.Хосбаяр нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нараас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/07-27 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 174,551.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт 174,551.44 төгрөгийг гаргуулахаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201843416120 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 7,020,863.80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,431,338.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 935,619.40 төгрөг, нотариатын зардал 82,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 17,540,021.74 төгрөг бүгд 17,714,573.18 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 245,650 + 1,400 = 247,050 төгрөг төлсөн болно. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч Т.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Т овогтой Х нь Х банкнаас гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Миний бие Х банкнаас зээл авсан нь үнэн болно. Х банкнаас одоо нэхэмжилж байгаа 17,714,513.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байгаа учраас үүнд 12 сарын хугацаанд дараах байдлаар хуваан төлөх саналтай байна. 2025 оны 02 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 800,0000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 8,914,573.18 төгрөгийг төлж барагдуулж эвлэрэх саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “...Х Б ХК-ийн нэхэмжлэлтэй Ш ургийн овогт Т-ын Х /РД:/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,562,373.18 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 82,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 17,714,573.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Т.Хосбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу эхний 11 сар, сар бүр 800,000 төгрөгөөр 8,800,000 төгрөгийг үлдэх 8,914,573.18 төгрөгийг 12 дахь сард төлж барагдуулахаар бичгээр тайлбар гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч графикийн дагуу төлж барагдуулахаар бичгээр тайлбар гаргасан байгаа тул нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Т.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,714,573.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Т.Х нар нь харилцан тохиролцож хариуцагч Т.Хосбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүрэгт 17,714,573.18 төгрөгийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 800,0000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 8,914,573.18 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Х-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,714,573.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүрэгт 17,714,573.18 төгрөгийг 2025 оны 02 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 800,0000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 8,914,573.18 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 123,525 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 123,525 төгрөгийг хариуцагч Т.Х-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ