Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 137/ШШ2025/00028

 

 

 

 

 

 

 

 

 

              2025        01          28                                          137/ШШ2025/00028                               

     

 

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Н-ийн Х дүүрэг, ........ дугаар хороо, Ч-ийн өргөн чөлөө ........ оффист .............. давхарт байрлах “Б.И” ХХК /улсын бүртгэлийн дугаар .........., РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сум ...... дугаар баг, Б тоотод байрлах, “А-ийн о.э” ХХК /РД:....., утас:..../-нд холбогдох

 

 Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,108,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.и ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...  "А-ийн о.э" ХХК нь Д аймгийн З сум, ....-р баг, Б ...-д "А, о" нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. "А. о. э" ХХК нь "А-ийн о” дэлгүүртээ манай байгууллагаас 2024 оны 05 дугаар 18-ны өдөр 738,800 төгрөгийн үнийн дүнтэй электрон тамхи худалдан авсан. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа шаардсан боловч төлөхгүй байсан бөгөөд 2024 оны 06 дугаар 18-ны өдөр No24/18 тоот "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулан төлөхөөр харилцан тохиролцсон. "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулснаас хойш хариуцагч "А-ийн о.э" ХХК нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Хариуцагч гэрээний дагуу 2024 оны 07 дугаар 18-ны өдөр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог төлөөгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтыг үндэслэн шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. "А-гийн о.э" ХХК нь 738,800 төгрөгийг төлөлгүй 2024 оны 07 дугаар 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 12 дугаар 13-ны өдрийг хүртэл нийт 146 хоногийн хугацаа өнгөрсөн байна. 146 хоногийн хугацаа хэтэрсний алданги нь хоногийн 0,5 хувиар бодоход 73 хувь буюу мөнгөн дүнгээр 539,324 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан алдангийг 50 хувиар тооцсон дун 369,400 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтын дагуу нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн үндсэн төлбөрийн хамт гаргуулан авахаар ийнхүү хандаж байна. Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 738,800 төгрөг, алданги 369,400 төгрөг, нийт 1,108,200 /нэг сая нэг зуун найман мянга хоёр зуун/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Б.и ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А-гийн о.э ХХК-иас 1,108,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн маргаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,108,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б.и ХХК нь хариуцагч “А-гийн о.э ХХК-нд холбогдуулан 1,108,200 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “А-гийн о.э ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1,108,200 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдож байна. 

Хариуцагч “А-гийн о.э ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,108,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б.и ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А-гийн о.э ХХК-нд холбогдох 1,108,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “А-гийн о.э ХХК нь бүхэлд нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 15,573 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 15,573 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ