Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 137/ШШ2025/00029

 

 

 

 

 

 

 

 

 

              2025        01          30                                          137/ШШ2025/00029                               

     

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Н-ийн Ч дүүргийн .... дүгээр хороо, С-ын нэрэмжит талбай ... тоотод байрлах  “Г банк” ХК /улсын бүртгэлийн дугаар ........, регистрийн дугаар ......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын .......... дугаар баг, С-ын гудамж .............. тоотод оршин суух, А овогт Б-ын Г /РД:......., утас:............/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 7,194,036.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч,  2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б овогтой Г нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г банктай ЗГ1915132906 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 5,339,637.26 төгрөг, зээлийн хүү 1,667,662.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186,736.54 төгрөг нийт 7,194,036.25 төгрөгийг Б овогтой Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Г нь Голомт банкны нэхэмжилсэн 7,194,036.25 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,194,036.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь зээлийн гэрээний үүрэгт 7,194,036.25 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,194,036.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130,054.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 65,027.29 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 65,027.29 төгрөгийг хариуцагч Б.Г-оос тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                          

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ