| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00049/И |
| Дугаар | 137/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 137/ШШ2025/00043
2025 01 31 137/ШШ2025/00043
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Н-ийн С дүүргийн .....-р хороо, П-ын гудамж А С тауэр .... давхар .... тоотод байрлах, “И.х” ББСБ ХХК /УБД:.............., РД:.........., утас:.........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ...... дугаар баг, Э мэндийн гудамж ............. тоотод оршин суух, О овогт Н-ийн Э /РД:......., утас:........../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,083,063.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И хэтэвч ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н овогтой Э нь манай компанитай 2023 оны 09 сарын 19-ний өдөр L20001147 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 7811785803 тоот зээлийн дансны дугаартай, 656,000 төгрөгийн зээлийг 30 хоногын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Төрийн банк /108801200773/-ны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 2023 оны 12 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 453,763.32, шимтгэл: 9,000.00, үндсэн хүү: 122,851.76, нэмэгдүүлсэн хүү: 20,542.43, нийт: 606,157.51, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7100168820 зээлийн дансны дугаартай, 1,005,000.00 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлдэгчийн Төрийн банк / 108801200773 /-ны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 954,739.29, шимтгэл 0.00, үндсэн хүү 290,776.44, нэмэгдүүлсэн хүү 24,142.33, нийт 1,269,658.06 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 7100136389 зээлийн дансны дугаартай, 1,420,000.00 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлдэгчийн Төрийн банк / 108801200773 /-ны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,332,241.74, шимтгэл 0.00, үндсэн хүү 495,112.13, нэмэгдүүлсэн хүү 39,040.71, нийт 1,866,394.58 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7100168820 зээлийн дансны дугаартай, 1,005,000.00 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Төрийн банк / 108801200773 /-ны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 941,787.44, шимтгэл 0.00, үндсэн хүү 361,150.97, нэмэгдүүлсэн хүү 29,414.57 нийт 1,332,352.98 төгрөг, Иймд зээлдэгч Н.Э-аас үндсэн зээлийн төлбөрт 3,682,531.79 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,269,891.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,140.04 төгрөг, шимтгэл 9,000 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 5,083,063.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н овогтой Э миний бие “И хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 5,083,063.13 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И хэтэвч ББСБ” ХХК нь хариуцагч Н.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,083,063.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э нь зээлийн гэрээний үүрэгт 5,083,063.13 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “И хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,083,063.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 96,279.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 48,139.505 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 48,139.505 төгрөгийг хариуцагч Н.Э-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ