| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00010/И |
| Дугаар | 137/ШШ2025/00046 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 137/ШШ2025/00046
2025 02 05 137/ШШ2025/00046
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н-ийн Ч дүүрэг ....-р хороо, ...-р хороолол, Д.С-ын гудамж ....-р байрны .... давхар .... тоотод байрлах, Н.к ББСБ ХХК /УБД:........, РД:........., утас:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум .... дугаар баг Ц-ийн гудамж ..... тоотод оршин суух, А овогт Б-н Т /РД:, утас:/,
Хариуцагч: Д аймгийн З сум .... дугаар баг Ц-ийн гудамж .......... тоотод оршин суух, Ч овогт А-ын Ш /РД:, утас:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний 10,116,828.81 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг нийт 10,123,328.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч А.Ш, Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б овогтой Т, А овогтой Ш нар нь "Н.К" ББСБ-тай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3Г202201-180 тоот гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын гэрээний хугацаатай, 3,5%-н үндсэн хүүтэйгээр, ...................... улсын дугаартай ................... маркийн хар өнгийн авто машиныг худалдан авах зориулалттай авсан. Олгосон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2022 оны 02-р сарын 10-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх график гаргаж, батлагдсан хуваарийн дагуу нийт 33,677,474.30 төгрөг төлөх байснаас 11 удаагийн төлөлтөөр 27,066,780.72 төгрөгийн /Зээл эргэн төлөлтийн мэдээллийг хавсаргав/ төлөлт хийсэн. төлөх хүсэлт тавьсны дагуу 2023.10.09-ны өдрийн байдлаар хүүг зогсоон "Төлбөр барагдуулах гэрээ, төлбөрийн хуваарь "-г харилцагчтай харилцан ярилцаж Д аймгийн З сум руу Монгол шуудан ХХК-ны шуудангаар явуулсан боловч зээлдэгч нараас эргэж хариу ирүүлээгүй тул 2023.11.24-ны өдөр тус байгууллагаас томилогдон ажилтан зээлдэгч нартай уулзахаар Д аймгийн З сумруу вагоноор очсон болов ч уулзаж чадаагүй /Вагоны ирж очих билетийн төлбөрийн баримтыг хавсаргав/ ирсэн. Уг барьцаа хөрөнгийг хураан авахад барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурсан, худалдан борлуулахад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдахгүй байдал / Фидуцын гэрээний Дөрөв дүгээр зүйлийн 4.1.3-д заасан / үүссэн тул үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж зарим явах эд анги, болон гадна, дотно өнгө үзэмжийг сайжруулахад холбогдох зардлуудыг тус байгууллагын зүгээс гаргасан. Дээрх тээврийн хэрэгслийг худалдан борлуулахтай холбогдуулж дараах зардлууд гарсан байна. Үүнд:
- Барьцааны ............ улсын дугаартай автомашиныг 2023.04.03-ны өдөр З сумаас хураах гэж очсонтой холбогдуулж 2 хүний нэг талийн вагоны тасалбар 115,500 төгрөг,
- 2023.04.04-ны өдөр Д аймгийн З сумаас Улаанбаатар хот руу буцах 2 хүний унааны зардал 113,000 төгрөг,
-2023.07.04-нд УБ-аас З сум руу явах нэг хүний нэг талийн тасалбар 57,900 төгрөг 2023.07.04-нд зээлдэгч нараас хураас ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг УБ хот руу авчрахад 170,000 төгрөгийн шатахууны зардал Автомашиныг зарахтай холбогдуулж бүтэн угаалгын хөлс /ченж/ 120,000 төгрөг, "К.Э” ХХК-ны үнэлгээний тайланд бичсэн эвдрэл гэмтлийг засварлахад /урд амортизатор 2 ширхэг 180,000 төгрөг, 5 бул 1 ширхэг 70,000 төгрөг, бусад 225,019.3 төгрөг/ 475,019.3 төгрөг,
- Автомашины доод явах эд ангийн оношилгоо, түлхүүрийн зайны төлбөрт 57,800 төгрөг,
- Автомашиныг "К.Э” ХХК-нд зах зээлийн үнэлгээ хийлгэхэд 150,000 төгрөг,
- Автомашины торгуулийн төлбөр 20,000 төгрөг
- Автомашинд 1 ширхэг дугуй авсны 70,000 төгрөг
Хот доторх шатахууны төлбөр 20,000 төгрөг нийт 1,369,219.28 төгрөгийн төлбөрийг тээврийн хэрэгсэл борлуулсны орлого буюу 20,500,000 төгрөгөөс хасаж тооцсон байна гэжээ.
Хариуцагч А.Ш, Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар нь шүүх хуралдаан дээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,616,828.81 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 3 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 4 сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 5 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 6 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 7 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 8 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлөхөөр зохигчид эвлэрч бичгээр эвлэрлийн гэрээ үйлдэж шүүхэд ирүүлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК нь хариуцагч А.Ш, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний 10,116,828.81 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг нийт 10,123,328.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч А.Ш, Б.Т нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,616,828.81 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 3 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 4 сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 5 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 6 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 7 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 8 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т, А.Ш нарт холбогдох зээлийн гэрээний 10,116,828.81 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг нийт 10,123,328.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,616,828.81 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 3 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 4 сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 5 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 6 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 7 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 8 сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөгийн 50 хувь болох 67,475 төгрөгийг хариуцагч Б.Т, А.Ш нараас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 67,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-нд олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ