| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00025/И |
| Дугаар | 137/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2025/00048
2025 02 06 137/ШШ2025/00048
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Н-ийн Ч дүүргийн ........ дүгээр хороо, С-ын нэрэмжит талбай ....... тоотод байрлах “Г банк” ХК-ийн З салбар /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ............ дүгээр баг, .......... дугаар байрны 01 тоотод оршин суух, Б овогт М-ын Б /РД:, утас:/,
Хариуцагч: Д аймгийн З сумын .......... дүгээр баг, .......... дугаар байрны ....... тоотод оршин суух, А овогт О-ын У /РД:, утас:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 44,629,623.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,539,777.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,436.87 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 46,194,337.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч М.Б, О.У нар нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дугаар ЗГ1915151749 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэйгээр дижитал цалингийн зээлийн бүтээгдэхүүн авч 1915151749 тоот гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 95 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг М.Б, О.У нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 44,629,623.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,539,777.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,436.87 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 46,194,337.40 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч М.Б, О.У нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие О.У, М.Б нар нь Г банкны нэхэмжилсэн 46,194,337.40 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн З салбар нь хариуцагч М.Б, О.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,194,337.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б, О.У нар нь зээлийн гэрээний үүрэгт 46,194,337.40 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б, О.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 44,629,623.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,539,777.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,436.87 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 46,194,337.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б, О.У нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 388,921.69 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 194,460.845 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 194,460.845 төгрөгийг хариуцагч М.Б, О.У нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ