Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 137/ШШ2025/00049

 

 

 

 

 

 

 

 

 

         2025        02          06                                          137/ШШ2025/00049                               

     

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Н-ийн С дүүргийн .........-р хороо, П-ын гудамж А,С, таур ....... давхар ......... тоотод байрлах, “И.Х” ББСБ ХХК /УБД:..........., РД:.........., утас:........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын .......... дугаар баг, С гудамж .................. тоотод оршин суух, Б овогт Б-ийн Д /РД:............, утас:........./-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 9,272,486.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч,  2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И.х ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Д нь манай компанитай 2024 оны 02 сарын 05-ны өдөр L100007144 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7804309250 зээлийн дансны дугаартай, 182,699.02 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 191539065 голомт банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 182,699.02, шимтгэл 3,700, үндсэн хүү 67,033.02, нэмэгдүүлсэн хүү 11,784.84 нийт 265,216.88 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7814742407 зээлийн дансны дугаартай, 179,999.27 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 1915139065 голомт банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, 2024 оны 4 дүгээр сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 179,999.27, шимтгэл 3,600.00, үндсэн хүү 66,042.46, нэмэгдүүлсэн хүү 11,610.70, нийт 261,252.43 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7814742148 зээлийн дансны дугаартай, 1314,999.73 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 1915139065 голомт банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 314,999.73, шимтгэл 6,294.01, үндсэн хүү 117,438.7, нэмэгдүүлсэн хүү 20,691.60 нийт 459,424.13 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7804308578 зээлийн дансны дугаартай, 188,999.58 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, зээлдэгчийн 1915139065 голомт банкны тоот дансанд олгосон бөгөөд хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор сарын 16-ны өдрийн байдлаар, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 188,999.58, шимтгэл 3,800.00, үндсэн хүү 35,511.20, нэмэгдүүлсэн хүү 5,424.55, нийт 233,735.33 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 7100410124 зээлийн дансны дугаартай, 11,749,997.91 төгрөгийн зээлийг 13 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 1915139065 голомт банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 2024 оны 02 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,749,997.91, шимтгэл 0.00, үндсэн хүү 254,254.48, нэмэгдүүлсэн хүү 10,805.76, нийт 2,015,058.15 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 7100397671 зээлийн дансны дугаартай, 4,999,997.91 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 1915139065 голомт банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4,999,997.91, шимтгэл 0.00, үндсэн хүү 1,009,079.81, нэмэгдүүлсэн хүү 20,222.18, нийт 6,029,299.90 төгрөг, Иймд зээлдэгч Б.Д-гээс үндсэн зээлийн төлбөрт 7,616,693.42 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,549,369.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,539.63 төгрөг, шимтгэл 17,394.01 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 9,272,486.82 төгрөгийг гаргуулж өгнө үү”...гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Д “И.Х ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 9,272,486.82 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И.х ББСБ” ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,272,486.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь зээлийн гэрээний үүрэгт 9,272,486.82 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И.х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 9,272,486.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 163,309.79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 81,654.895 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 81,654.895 төгрөгийг хариуцагч Б.Д-гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ