| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00055/И |
| Дугаар | 137/ШШ2025/00051 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2025/00051
2025 02 06 137/ШШ2025/00051
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Н-ийн С дүүргийн .... дугаар хороо, Е.С А-ын гудамж өөрийн байранд байрлах Х банк ХК-ний З тооцооны төв /улсын бүртгэлийн дугаар .........., регистрийн дугаар ....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ..... дугаар баг Б гудамж ................ тоотод оршин суух, Ц овогт Б-ы Э /РД:., утас:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,018,473.68 төгрөг, хүү 2,227,772.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,964.88 төгрөг нийт 36,272,211.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ний З тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч Б.Э нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Х банктай 1390089095 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн зориулалтаар 35,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр авсан. Банк нь зээлдэгч Б.Э-ны Х банк дахь ........... дугаартай дансанд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 35,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2024 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 123 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс Б.Э-ныг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардлага тавьсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн. Зээлдэгч Б.Э-ны зээлийн үлдэгдэл 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 34,018,473.68 төгрөг, хүү 2,227,772.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,964.88 төгрөг нийт 36,272,211.45 төгрөг болоод байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390089095 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 34,018,473.68 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 123 хоногийн хүү болох 2,227,772.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,964.88 төгрөг нийт 36,272,211.45 төгрөгийг хариуцагч Б.Э-наас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Э нь Х банкны нэхэмжилсэн 36,272,211.45 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ний З тооцооны төв нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,272,211.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхсайхан нь зээлийн гэрээний үүрэгт 36,272,211.45 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ний З тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,018,473.68 төгрөг, хүү 2,227,772.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,964.88 төгрөг нийт 36,272,211.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 339,311.10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 169,655.55 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 169,655.55 төгрөгийг хариуцагч Б.Э-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ