Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 125/ШШ2024/0050

 

 

 

 

 

 

 2024       10         21                                          125/ШШ2024/0050

 

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би *******ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/664 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" Захирамжаас Цэнд-аюуш овогтой *******ы Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн******* хойд талд байрлах 26 мкв, 24 мкв талбайтай автомашины гражны зориулалттай газрын эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хандан Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/664 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/664 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" Захирамжаас Цэнд-аюуш овогтой *******ы Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн******* хойд талд байрлах 26 мкв, 24 мкв талбайтай автомашины гражны зориулалттай газрын эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байгаагаа бичгээр илэрхийлж ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдох “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/664 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" Захирамжаас Цэнд-аюуш овогтой *******ы Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн******* хойд талд байрлах 26 мкв, 24 мкв талбайтай автомашины гражны зориулалттай газрын эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах.”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              С.ОЮУНГЭРЭЛ