| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00001/И |
| Дугаар | 305/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 305/ШШ2025/00062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын ***т багт оршин суух, Ж овгийн Ц-ийн А-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэнийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О , гэрч Л.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж овогтой Ц-ийн А миний бие 1965 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Одоо 59 настай. Би 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986-1989 оны баримтыг *** сумын Архивт байхгүй, аймгийн архивт хүлээлгэж өгөөгүй тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал *** сумын Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/401 дугаартай албан бичиг,
-Ц-ийн А -ыг Монгол Улсын Худалдааны салбарын 90 жилийн ойн хүндэт медалиар шагнав гэх үнэмлэх,
-Ц-ийн А -ын хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 536 дугаартай тодорхойлолт,
-фото зураг,
-гэрч Л.Д гийн мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ц.А нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Ц-ийн А нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан болох нь:
-Ц-ийн А ын хөдөлмөрийн дэвтрийн 6-7-р хуудсанд Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17-р тушаалаар 1986-07-01 өдөр Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар авч ажиллуулав гэж бичиж Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн анги гэх тамга дарж баталгаажуулсан, Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15-р тушаалаар 1989-07-01 Худалдаа бэлтгэлийн ангийн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж бичиж Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн анги гэх тамга дарж баталгаажуулсан,
-Гэрч Л.Д гийн шүүх хуралдаанд өгсөн ...Ц.А нь *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар 1986 оны 07 дугаар сараас 1989 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан. Би 1982 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Иймд Ж овгийн Ц-ийн А ыг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Ц-ийн А ын хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар зэрэг байдлууд тогтоогдоогүй тул дээрх хөдөлмөрийн дэвтрийг шүүх үнэлж хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж овгийн Ц-ийн А ыг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ