| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00015/И |
| Дугаар | 305/ШШ2025/00068 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 305/ШШ2025/00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, В овгийн Л-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,
хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч Л.Д нь өөрсдийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1995 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хамтын амьдрал байсан болохыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Н.Д, Л.Д бид хоёр 1993 онд танилцаж улмаар 1995 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хурим найраа хийн хамтран амьдрах болсон. Тухайн үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй юм. 1996 онд охин Ч-г төрүүлсэн. Бид тус аймгийн Халиун сумд 1995 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд Л.Д би малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс өрхийн тэргүүн Н.Д-ын нэр дээр гардаг мөн гэрлэлтийн баталгаа байхгүй учраас малчнаар ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд биднийг 1995 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Н-ийн Д, Л-ийн Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Д-ын Ч-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Д-ын М-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Д-ын М-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Л.Д ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Найдангийн Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн амын тооллогын архивын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай архивын лавлагаа, 1995, 2001, 2005 онуудын малын А дансны хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Л-ийн Д нь Н-ийн Д-тай 1995 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хамтын амьдрал байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. Н-ийн Д , Л-ийн Д нар нь 1995 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хамтын амьдрал байсан болох нь:
1996 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, Д-ын Ч-ийнэцгийн мэдээлэл хэсэгт Х овгийн Н-ийн Д , эхийн мэдээлэл хэсэгт Товгийн Л-ийн Д гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, Д-ын М-ын эцгийн мэдээлэл хэсэгт Х овгийн Н-ийн Д , эхийн мэдээлэл хэсэгт Т овгийн Л-ийн Д гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, Д-ын М-ын эцгийн мэдээлэл хэсэгт Х овгийн Н-ийн Д , эхийн мэдээлэл хэсэгт Т овгийн Л-ийн Д гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-07/158 дугаартай 2000 оны хүн амын тооллогын лавлагаанд Н-ийн Д , тэргүүлэгч өөрөө, 1975 оны 01 дүгээр сард төрсөн, 25 настай, эрэгтэй, Л-ын Д, эхнэр, 1974 оны 12 дугаар сард төрсөн, 26 настай, эмэгтэй, Д-ын М, охин, 1997 оны 11 дүгээр сард төрсөн, 2 настай, эмэгтэй, Д-ын Ч, охин, 1996 оны 07 дугаар сард төрсөн, 3 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн.
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай тус аймгийн Халиун сумын Сүүж багийн малчин, өрхийн тэргүүлэгч Н-ийн Д-ын мал маллаж байсан хугацаа (1995, 2001, 2005 он) хүртэлх гээд тухайн онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
1995 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Н.Д нь ам бүл 2 гэж, 2001 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Н.Д нь ам бүл 4 гэж, 2005 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Н.Д нь ам бүл 4 гэж тус тус бүртгэгдсэн байгаа зэргээр тогтоогдож байна.
4. Шүүх хамтын амьдрал эхэлсэн хугацааг 1995 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс гэж тооцох үндэслэлтэй байна гэж үзсэн бөгөөд тэдний дундаас 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д-ын Чанцалмаа төрсөн байгаа нь биологийн үүднээс үзэхэд тухайн хугацаанаас урагш хүүхэд тээж төрүүлэх хугацааг тооцох буюу үйл явдлаар хугацааг тодорхойлох иргэний эрх зүйн хугацаа тоолох журмыг баримталсан болно.
5. Иймд Х овгийн Н-ийн Д , Т овгийн Л-ийн Д нарыг 1995 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Х овгийн Н-ийн Д , Т овгийн Л-ийн Д нарыг 1995 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ