| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00004/И |
| Дугаар | 310/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 310/ШШ2025/00060
| 2025 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 310/ШШ2025/00060 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1.1, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* // нь******* ХХК /РД:/-д 1285042.31 /нэг сая хоёр зуун наян таван мянга дөчин хоёр төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгөөс 2025 оны 02 сарын 25-нд 428348 /дөрвөн зуун хорин найман мянга гурван зуун дөчин найман/ төгрөгийг, 2025 оны 03 сарын 25-нд 428348 /дөрвөн зуун хорин найман мянга гурван зуун дөчин найман/ төгрөгийг, 2025 оны 04 сарын 25-нд 428348 /дөрвөн зуун хорин найман мянга гурван зуун дөчин найман/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35392 /гучин таван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгөөс 17696 /арван долоон мянга зургаан зуун ерэн зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 17696 /арван долоон мянга зургаан зуун ерэн зургаан/-ийг, хариуцагч*******оос 17696 /арван долоон мянга зургаан зуун ерэн зургаан/-ийг тус тус гаргуулан******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ