Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 310/ШШ2025/00061

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 310/ШШ2025/00061

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг 1041913.64 /нэг сая дөчин нэгэн мянга есөн зуун арван гурван төгрөг жаран дөрвөн мөнгө/ болгож бууруулж, хариуцагч ******* овогт******* /РД:/ нь 2025 оны 02 сарын 20-ны өдөр 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг, 2025 оны 03 сарын 20-нд 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг, 2025 оны 04 сарын 20-нд 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг, 2025 оны 05 сарын 10-нд 291913.64 /хоёр зуун ерэн нэгэн мянга есөн зуун арван гурван төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47100 /дөчин долоон мянга нэг зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс 29556 /хорин есөн мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ

-