Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 310/ШШ2025/00062

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 310/ШШ2025/00062

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ******* овогт //, 2010 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн хүү ******* овогт******* // нарыг эх******* овогт******* //-ын асрамжид үлдээж, хариуцагч ******* овогт //-ийн хүүыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* овогт //-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн  50 хувиар, 2017 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* овогт //, 2010 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн хүү ******* овогт******* // нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг ******* овогт //-ээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахд даалгасугай.

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгож, хариуцагчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх тэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ