Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 303/ШШ2025/00061

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 904, 907 дугаар архивын лавлагаанууд, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай тогтоол, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай тогтоол, түүний хавсралт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13/39 дугаартай албан бичиг, ХААТР маягт, гэрч ******* мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч ******* 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Б.******* 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1986-1987, 1990-1991 онуудад ажиллаж байсныг нотлох баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 907 дугаар архивын лавлагаа, нэгдлийн гишүүнээр элсүүлсэн тухай Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай тогтоол, ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай тушаал, мал олгосон тухай Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай тогтоол, түүний хавсралт, хөрөнгө зарцуулах тухай Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай тогтоол, түүний хавсралт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалин хөлсийг сар бүрээр нь бичиж тэмдэглэн олгов гэх тэмдгийг дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн ******* мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ******* хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нь 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол зэрэг нь зөрүүгүй тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

5. Харин хүсэлт гаргагч ******* 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иймд хүсэлт гаргагч ******* 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.БАТЗАЯА