Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 303/ШШ2025/00062

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч:  оршин суух,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Хариуцагч:  оршин байрлах,  регистрийн дугаартай, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүргийн 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга *******, соёлын төвийн эрхлэгч нартай харилцан ярилцаж тохиролцоо ёсоор гэрээ байгуулан 15 мкв тайзны лед дэлгэцийг 35,000,000 төгрөгөөр худалдсан юм.

Энэ өдөр угсарч суурилуулан засаг дарга *******, соёлын төвийн эрхлэгч ******* нарт хүлээлгэн өгсөн.

Гэрээнд лед дэлгэцийн үнийг 3 хуваан төлөхөөр тохиролцон гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг 2024 оны 07 сардаа багтааж төлнө гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

Энэ хугацаанд удаа дараа нэхэмжилсэн болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын засаг даргаар ажиллаж байсан *******, соёлын төвийн эрхлэгч ******* нар нь ******* харилцан тохиролцож LED дэлгэцийг 2024 оны 07 сарын 16-ны өдөр сумын 100 жилийн ойн өмнө авсан. Тухайн үед 100 жилийн хандивын мөнгөнөөс өгөхөөр төлөвлөсөн боловч хандивын мөнгө нь хүрээгүй өгч чадаагүй өдий хүрсэн. Ё.******* нэхэмжилсэн 35,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Үнийн дүнтэй маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 35,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь худалдах худалдан авах гэрээний үүргийн 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын тамгын газар нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 166,475 төгрөг,  хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын тамгын газар нь 166,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын тамгын газар нь худалдах худалдан авах гэрээний үүргийн 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 166,475 төгрөг,  хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын тамгын газраас 166,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ           Г.БАТЗАЯА