Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 303/ШШ2025/00073

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч:  оршин суух,  регистрийн дугаартай, ******* овогт******* *******,

Хариуцагч:  оршин суух,  регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 онд Н.*******ай танилцаж, оны 08 дугаар сарын 26-ны өдөр айл гэр бүл болсон. Бидний дундаас оны 02 дугаар сарын 19-ний өдөр охин ******* төрсөн. Бид хоёр өөрийн гэсэн орон байргүй учраас гэрлэлтээ батлуулаагүй.

оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү төрөхөд аав нь хөдөө ажилтай байсан учир гэрлэлтээ батлуулаагүй. 2024 оны 11 дүгээр сард гэрээ оруулж ирж буцааж авч явсан. Охин *******ыг цэцэрлэгт явуулахгүй буцааж авч явсан. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охиноо авах гэж очсон боловч эгчтэйгээ хамт доромжилсон. Би одоо хүүгийн хамт аавындаа амьдарч байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон учир хүүхдийн асрамж тогтоолгож өгнө үү. Эцэг охин *******, хүү нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.******* холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Бид хоёр цаашид хамтран амьдрахаар болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.******* холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ай цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Н.******* холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохиг ч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Г.БАТЗАЯА