Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00078

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь ******* 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би ******* 2010 оны 11 сард танилцаад 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хамтран амьдарсан. 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр *******, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин ******* нар тус тус төрсөн. Бид нар хөдөө мал маллаад амьдралын боломж болохгүй байсаар гэрлэлтийн баталгаа байхгүй. Нөхөр ******* 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан тул охин *******, охин ******* нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон учир хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн.

Иймд миний бие ******* 2010 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү хэмээн энэхүү хүсэлтийг гаргаж байна гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тодорхойлолт, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , нараас мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Ц.******* нь нас барагч ******* 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч Ц.******* нь Баянхонгор аймгийн суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь: Хүсэлт гаргагч Ц.******* нь нас барагч ******* 2010 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин *******, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин ******* нар төрж, ээж Ц.*******ээр овоглосон байх бөгөөд аав ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тодорхойлолт зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Хүсэлт гаргагч Ц.*******, нас барагч ******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж хамтран амьдарч байсан талаар Ц.*******ийн төрсөн дүү , нас барагч ******* төрсөн дүү нар нь мэдүүлсэн байх тул , ******* нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Хүсэлт гаргагч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******, овогт нарыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.БАТЗАЯА