Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: оршин суух,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч А.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Баянхонгор аймагт төрсөн. 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд туслах ажилчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн ногооны цехэд ногоо цэвэрлэгчээр, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн цайны газарт кассчин, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницод үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницийн 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 89 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаартай тушаал,түүний хавсралт, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1992 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1993 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 133 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаал, Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 150 дугаартай тушаал, Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн даргын 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн даргын 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай тушаал, итгэмжлэл, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2024/00494 дүгээр захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13/43 дугаартай албан бичиг, ХААТР маягт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч А.*******ын 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн ногооны цехэд ногоо цэвэрлэгчээр, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн цайны газарт кассчинаар, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницод үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: А.******* нь 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн ногооны цехэд ногоо цэвэрлэгчээр, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн цайны газарт кассчинаар, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницод үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсныг нотлох баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар архивын лавлагаа, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницийн 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 89 болон 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай тушаалууд, эмч ажилчид шагнах тухай Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаартай тушаал, түүний хавсралт, өөр ажилд шилжүүлэх тухай Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1992 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1993 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах тухай Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай тушаал, иргэний хамгаалалтын алба шинэчлэн байгуулах тухай Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай тушаал, түүний хавсралт, нотлох баримт түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 133 дугаар архивын лавлагаа, туслах үйлдвэрт ажилчнаар томилох тухай Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай тушаал, ажилд томилох ба чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаал, ажлаас чөлөөлж ажилд томилох тухай Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 150 дугаартай тушаал, ажлаас чөлөөлж ажилд томилох тухай Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай тушаал, зарим хүмүүсийн ажлыг өөрчлөх тухай Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн даргын 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай тушаал, ажилд томилох ба чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн даргын 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******, ******* нарын гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн ногооны цехэд ногоо цэвэрлэгчээр, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн цайны газарт кассчинаар, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницод үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ын 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн ногооны цехэд ногоо цэвэрлэгчээр, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хүнсний бүтээгдэхүүний захын ангийн цайны газарт кассчинаар, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн больницод үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г.БАТЗАЯА