Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/449

 

 

 

    2023             4            25                                       2023/ДШМ/449

Т.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Т.Э, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Халиун,

иргэний хариуцагч Б.Ү,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, иргэний хариуцагч Б.Анарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Эхолбогдох 2102002765 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Э, 

Шүүгдэгч Т.Э нь Нийслэлийн Н дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг тус дүүргийн ХХҮХдаргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, мөн хуулийн 7.1.3 дахь заалтад заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж,

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/17 дугаартай “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөл шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд нэр бүхий 19 төслийг шалгаруулсан байхад сонгон шалгаруулалтад тэнцэлгүй хасагдсан М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Эрүүл хүнс" төсөлд 1.000.000 төгрөг, П.Доосмаа, С.Бадрах нарын “Бүлгийн” төсөлд 755.000 төгрөг, Н.Ядмаа, Б.Ү нарын “Туул” хүлэмжийн төсөлд 900.000 төгрөг. Б.Алтанхараа, Б.Баяраа нарын “газар тариалангийн аж ахуй эрхлэх” төсөлд 800.000 төгрөг, Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” нэртэй 700.000 төгрөгийн санхүүжилттэй төслүүдийг бүлгийн төсөлд шалгарсан мэтээр хурлын тэмдэглэлд нэмж оруулах хууль бус үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгсөн,

Улмаар 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар дээрх 5 төсөлд санхүүжилтийг олгохоор шийдвэрлэн бусдад давуу байдал бий болгон 4.155.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эоногдуулсан 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эоногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Номиндэлгэрээс 755.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Алтанхараагаас 800.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Үгээс 900.000 төгрөг, иргэний хариуцагч Ж.Оюунчимэгээс 700.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний хариуцагч М.Аяжана, Б.Өзгер нарын хохирол барагдуулахаар Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст олгож, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч Б.Адавж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Б.Алтанхараа, Б.Баяраа нарын газар тариалангийн аж ахуй эрхлэх” төслийг Б.Ань “найз Б.Баяраагийн баримт бичгийг ашиглан хоёр хүний нэрээр бичиж, санхүүжилтийн 800.000 төгрөгийг авч, ганцаараа зарцуулсан” талаар мэдүүлсэн байх тул иргэний хариуцагчаар Б.Алтанхарааг тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзээд Б.Анадаас 800.000 төгрөг гаргуулж Н дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст олгохоор шийдвэрлэжээ. Миний бие дараах үндэслэлээр энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Аминий бие Н дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргасан зарын дагуу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр насны тэтгэвэрт суусан иргэдийн амьдралыг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ гэснийх нь дагуу өөрийн харьяалагддаг хорооны эрх бүхий хүмүүстэй уулзсан. Хороонд миний бие хүсэлтээ тавихдаа хүнсний ногоо тарьж өөрийн амьдралаа дээшлүүлж орлогоо нэмэгдүүлэх зорилготой байгаагаа үнэн бодитоор илэрхийлсэн. Миний хүсэлтийг хүлээн авсан хорооны хөдөлмөр нийгмийн халамжийн ажилтан энэхүү төсөл нь бүлгийн төсөл, тийм учраас хоёр түүнээс дээш хүн хамтарч оролцох ёстой гэдгийг ойлгуулсан. Ийм учраас тухайн үед найз Б.Баяраад санал тавьж санхүүгийн дэмжлэг авч энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Б.Баяраа бид 2 танил найз Батхуягийн 2 жил хүнсний ногоо тариалаагүй өнжсөн 1 га газар дээр хүнсний ногоо тариалж төр засгаас олгож буй энэ дэмжлэгийг ашиглахаар шийдсэн. Тухайн үед Б.Баяраа дарханд оршин суух эмэг эх нь хүндээр өвчилж асарч сувилах зайлшгүй шаардлага гарсан тул намайг ажлаа үргэлжлүүлэхийг захиад явсан. Миний бие энэ газарт төмс, манжин, сонгино тариалсан. Үүний тулд дэмжлэг болгож өгсөн 800.000 төгрөг болон өөрийн санхүүгийн эх үүсвэрийг нийлүүлэн газар хагалах, үрийн төмс, манжин сонгинын үр авч суулгах ажлыг хийсэн. Үүнээс хойш хавар, зун, намрын улирлын туршид тариалалтын явцтай холбоотой үйл ажиллагааг өөрийн хүч, хөдөлмөр, хөрөнгөөр эрхэлсэн болно. Намар нь миний бие энэ төслөө хэрэгжүүлсний үр дүнд төмс 1 тонн, манжин 700 кг, сонгино 100 кг тус тус хураан авч, 2022 оны 9-р сарын дундуур 3 хоног үргэлжилсэн Н дүүргийн Соёлын ордны урд талын төв талбайд зохион байгуулагдсан Намрын ногооны үзэсгэлэн худалдаанд худалдан борлуулсан юм. Ийнхүү борлуулсны дараа төслийг үр дүнтэй хэрэгжүүлсэн тайлангаа бичиж зургаар баримтжуулан Н дүүргийн ХХҮХмэргэжилтэн Ш.Оюунбилэгт хүлээлгэн өгсөн. Гэтэл Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Анадаас 800.000 төгрөг гаргуулж Н дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй боллоо. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас группэд байдаг иргэн төр засгаас олгож буй дэмжлэгийг хуулийн дагуу авч, зориулалтаар нь зарцуулсан байхад шүүхээс намайг төлбөр барагдуул гэж шийдвэрлэж байгаа нь шударга ёсонд яаж нийцэж байгааг үнэхээр ойлгосонгүй. Иймд Нийслэлийн Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагч Б.Анадад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Э намайг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн улмаас сонгон шалгаруулалтад тэнцээгүй хасагдсан 5 бүлгийн төслийг тэнцсэн болгож, хурлын тэмдэглэлд өөрчлөлт оруулан санхүүжилт олгосон нь бусдад давуу байдал олгосон хэлбэр бөгөөд зорилтот бүлгийн бусад иргэдийн сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, санхүүжилт авах эрхийг зөрчиж, төрийн үйлчилгээнд хамрагдах боломжид давхар халдсан гэж буруутган ял оногдуулсан. Гэвч надад өөрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгох гэсэн санаа бодол байгаагүй учраас энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар жил бүр Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай, Ахмад настны тухай хуулийн хүрээнд Зорилтот бүлгийн төсөл нь 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд улс орон даяар хэрэгждэг. Энэ ажлын хүрээнд Н дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс батлагдсан төсөвтөө багтааж жил бүр 21-24 бүлгийн төслийг шалгаруулан санхүүжилт олгож, үр дүнд нь жилийн туршид хяналт тавьж ирсэн.

Мэдээлэл гаргасан иргэн буюу уг ажлын хэсгийн гишүүнээр ажилласан ХХҮХ-ийн ЗХА-ны дарга Ж.Рэнцэнханд нь бүлгийн төслийг шалгаруулах үйл явцад сөргөөр нөлөөлж, хавсран гүйцэтгэдэг “Эрх бүхий албан тушаалтан” болох эрх мэдлээрээ ажлын хэсгийн гишүүдийг айлган сүрдүүлж, өөрөө хурлын тэмдэглэлийн хуудас бүр дээр гарын үсэг зурж батлагдсан төсвөөс 5.055.000 төгрөгөөр дутуу 15.600.000 төгрөгийн төслийг шалгаруулсан тэмдэглэлийг нарийн бичгээр ажилласан манай хэлтсийн мэргэжилтэн Ш.Оюунбилэгээр надад танилцуулсан. Мэргэжилтэн Ш.Оюунбилэг надад хэлэхдээ Ж.Рэнцэнханд “бүгдээрээ энэ тэмдэглэлийг өөрчлөхгүй, даргыг дахиж ажилла гэвэл ҮГҮЙ гэж хэлнэ шүү, сонгуулийн дараа дарга яваад өгнө, намар үлдсэнийг нь зохион байгуулна. Дахин хуралдахгүй шүү” гэж хэлээд биднийг айлгаад байна. Бид нар ойлголцож ажиллахад төвөгтэй байна” гэж танилцуулж байсан. Би ...”Яагаад бүлгийн төслийг хоёр хувааж байгаа юм, хэн тийм чиглэл өгсөн юм бэ?, журамд байхгүй шийдвэрийг хэн гаргаад, дутуу төсөл шалгаруулж байгаа юм бэ?, яагаад Рэнцэнханд хэлтсийн даргаас давж хяналтын гарын үсгийг хуудас бүр дээр зурж байгаа юм бэ? ...гэдэг асуудлыг тавихад “Та өөртэй нь ярьж хэлэхгүй бол бид нарт хэцүү байна” гэдэг зүйлийг хэлж байсан.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр ч Ж.Рэнцэнханд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Хөдөлмөр эрхлэлтийн төслүүдийг 70/30 гэж хувааж шалгаруулдаг болохоор бид зориуд санхүүжилтийг хоёр хуваасан, дарга яваад өгөх учир асуудал гарвал бид хамгаалахад хэцүү байна, хурлын тэмдэглэл төслийн хэлбэртэй байсан учир би гарын үсэг зурсан, бид ярилцаж байгаад нэмж 7 төслийг хэлэлцэж, өмнө орсон төслөөс шаардлага хангахгүй 2 төслийг хасаж, 24 төсөл болгосон” гэж мэдүүлж байсан нь ажлын хэсэг 2 дахиа хуралдсан гэдгээ баталж байсан юм.

Түүнээс гадна “Хөдөлмөр эрхлэлтийн төслүүдийг 70/30 гэж хувааж шалгаруулдаг болохоор бид зориуд санхүүжилтийг хоёр хуваасан, хурлын тэмдэглэл төслийн хэлбэртэй байсан учир би гарын үсэг зурсан” гэж мэдүүлж байгаа нь Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын баталсан “Бүлгийн төсөл шалгаруулах удирдамж”-ийг зөрчсөний зэрэгцээ Авлигын эсрэг хуульд заасан “Захиргаа хяналтын албаны дарга”, “Эрх бүхий албан тушаалтан” гэсэн албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрт давуу байдал үүсгэх, өөрөө хэлтсийн дарга болох, даргын нэр хүндийг унагах олон үйлдэл гаргаж байсны нэг нь “хэлтсийн даргаар ажиллаж байсан намайг албан тушаалын давуу байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэдэг” хууль зөрчсөн үйлдэл бүхий хүнд нөхцөл байдал руу түлхсэн “санаатай үйлдэл”-ийг гаргасан гэж үзэж байна.

Ж.Рэнцэнханд энэ “санаатай үйлдэл”-ээ өнгөлөн далдалж, бас намайг ялтан болгохын тулд Захиргаа хяналтын албаны дарга буюу Эрх бүхий албан тушаалтан гэдэг албан тушаалын давуу байдал болон тухайн үед Н дүүргийн 7, 8 дугаар хорооны Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Цэрэндэжидийг өөрийн зорилгод ашигласнаас гадна ажлын хэсгийн гишүүдийг ч мөн тийм нөхцөл байдал руу түлхсэн.

Хэлтсийн даргын санаатай оруулсан гэх 5 төсөл нь анхан шатанд хэлэлцэгдэж тэнцсэн төслүүд байсан болохыг О.Цэрэндэжидийн мэдүүлэг /4хх 91-93/, Г.Сарангэрэлийн мэдүүлэг /4хх 96-98/, шийтгэх тогтоолын 16 дахь хуудас, С.Номин-Эрдэнийн мэдүүлэг /4хх 91-93/ шийтгэх тогтоолын 17 дахь хуудаснуудад тодорхой байгаа. Энд О.Цэрэндэжидийн мэдүүлэг /4хх 91-93/-т хавсаргасан 7, 8 дугаар хорооны Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлын тэмдэглэл нь 1 өдөр болж, 1 цагт эхэлж дууссан байгаа нь хууль бус, санаатай хийсэн үйлдэл болохыг нотлон харуулж байгаагаас гадна 8-р хорооны иргэн Б.Анарын төслийг зориуд санаатайгаар хэлэлцээгүй болохыг нь нотлон харуулж байхад шүүх энэ талаар үнэлж хэлэлцээгүйд гомдолтой байна. Бүлгийн төслийг шалгаруулах явцад төслүүдэд хуваарилдаг санхүүжилт сүүлд нэмсэн гэх 7, онцгойлон авч үзэж байгаа 5 төсөлд хэдэн төгрөг олгохоор шийдвэрлэж байгаад нь би огт оролцоогүй, өмнө жилүүдэд ч оролцож байгаагүй. Мэргэжилтэн Ш.Оюунбилэг “бид ярилцаад шаардлага хангахгүй 19 төслөөс 2-г хасаж 7 төсөл оруулаад үлдсэн санхүүжилтийг хуваарилсан” гэж надад танилцуулсан. Би хэлтсийн даргын хувьд ажлын хэсгийн ажилд оролцдоггүй бөгөөд харин ч тэдэнд төсөлд санхүүжилтийг хуваарилахдаа “хэт бага буюу 500.000 төгрөг байхаар мөнгө хуваарилж иргэдийн төслийг үнэгүйдүүлж болохгүй” гэдгийг анхааруулж байснаас биш “тэр төсөлд тийм төгрөг хуваарил гэдэг үүрэг, чиглэл өгч байсан” удаагүй.

Зорилтот бүлгийн төсөл шалгаруулах ажлын хэсэг 20.655.000 төгрөгийн төсөвт ажлыг 15.600.000 төгрөгт багтааж хэрэгжүүлэхээр танилцуулсан нь төсвийн шууд захирагчийн буюу хэлтсийн даргын төсөв зарцуулах хуулиар хүлээсэн үүрэгт санаатайгаар халдаж зөрчил гаргасны зэрэгцээ би биш харин ажлын хэсгийнхэн “зорилтот бүлгийн бусад иргэдийн сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, санхүүжилт авах эрхийг зөрчиж, төрийн үйлчилгээнд хамрагдах боломжид давхар халдсан байх” зөрчил гаргасан болохыг харуулж байна. Энэ нь ажлын хэсэг үүргээ хангалттай биелүүлээгүйгээс үүдсэн асуудал болохыг харуулж байна. Аль ч төрийн байгууллагын төсвийн захирагч, удирдлагууд нь тухайн ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн дагуу санхүүжилтийг нь баталдаг журмаар л би ажилласан болох нь баримтаар нотлогдоно. Онцгойлон авч үзэж буй 5 төсөл үр дүнтэй хэрэгжсэн үү? Иргэд төслөө хэрэгжүүлсэн тухай, ноогдсон санхүүжилтээ хэрхэн зарцуулсан бэ гэдэг тайлангаа жилийн эцэст буюу 2020 оны 11, 12 дугаар сард ирүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт хавсаргасан байсан. Өөрсдөө ч шүүх хуралд иргэний хариуцагч Б.Алтанхараа, Б.Ү нар тодорхой тайлбарлаж ярьсан. Харамсалтай нь тухайн жилийн 11 дүгээр сараас эхлэн улс орон даяар ковид цар тахлын аюул нүүрлэж 2 жил гаруйн хугацаанд улс орны төдийгүй дэлхий дахинаа эдийн засгийн хямрал бий болсон нь эдгээр төслүүд урт хугацаанд өгөөжтэй хэрэгжихэд хүндрэл учруулсан гэсэн. Мөн төслийн санхүүжилт 755.000-1000.000 төгрөгийн хооронд байсан нь үр дүнтэй, ашигтай байж, байнгын үйл ажиллагаатай болоход нь харин ч хангалтгүй байсан байх. Иргэдийн хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүнд хяналт тавих үүргийг албан тушаалын болон ажлын байрны тодорхойлолтоороо манай хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга М.Мөнх-Оргил, ажил хариуцсан мэргэжилтэн Ш.Оюунбилэг, Захиргаа, хяналтын албаны дарга Ж.Рэнцэнханд, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Нарангарав нар хүлээдэг. Энэ үүргийн хүрээнд төслийн санхүүжилт олгох гэрээнд иргэн авсан төслийн санхүүжилтийн зарцуулалтыг, үйл ажиллагааны үйл явц, үр дүнг тайлагнах үүргийг хүлээдэг бөгөөд хэрэв биелүүлээгүй бол санхүүжилтийг буцааж төлүүлэх хүртэлх арга хэмжээг авах ажлыг дэс дараалан гүйцэтгэх ёстой атал дээрх хүмүүс энэ үүргээ биелүүлсэн үү гэдэгт шүүх анхаарал хандуулаагүй.

Мөрдөн байцаалтын шатанд би энэ талаар тайлбарлан мэдүүлж байснаас гадна өргөдөл хүсэлтээ ч гаргаж байсан. Гагцхүү намайг “албан тушаалын гэмт хэрэгтэн” гэж харж байснаас биш манай хөдөлмөр халамжийн байгууллагын үйл ажиллагаа, дотоод журам, хяналт, хэрэгжилтийн талаар нарийн ойлголтгүйгээс гадна үргэлж намайг Авлигатай тэмцэх газарт өгч, тайван ч ажиллах боломж өгөхгүй шалгуулж байсныг мөрдөгч нар анхаарч үзээгүй. Намайг хэрэгт хийхийн тулд хэрхэн баг болж байсныг нь би мэдэж байсан учраас аль болох алдаа гаргахгүй ажиллахыг хичээж ирсэн. Авлигатай тэмцэх газар ч намайг олон удаа шалгаад “үндэслэлгүй байна гээд асуудлыг” хэрэгсэхгүй болгодог байсан. Гэтэл эцэст нь би шүүгдэгч гэсэн нэрийн дор ял сонсоод зогсож байгаадаа маш их гомдолтой байна. Ямар нэг гэмт хэрэг үйлдэхэд санаатай үйлдэл байх ёстой, хэдэн хүний баримтаар батлагдахгүй байгаа хуурамч мэдүүлгийг үндэслэн надад хүнд зүйл анги сонсгон, ял оноосон нь харамсалтай. Харин миний хувьд хариуцлага алдсан тал байхыг үгүйсгэхгүй. Иймд Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хянан үзэж, надад зүйлчилсэн зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдолдоо: “... Т.Эийг албан үүрэг, албан тушаал, албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна. Харин анхан шатны шүүхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн дүгнэлтийн гол эрх зүйн үндэслэл болгосон Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 18.5-д заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ" гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаярын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр баталсан “Бүлгийн төсөл хэрэгжүүлэх удирдамж’’-ийн 3.1-д “Төсөл нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлж нөөц боломж, чадавхыг үнэлэх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх санаачилгыг нь тусгайлан дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоход чиглэгдэнэ.”, мөн удирдамжийн 3.3-т “Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөл нь ирүүлсэн бүлгийн төслийн материалуудтай танилцаж хурлаар хэлэлцэн дүгнэлт гарган аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүлнэ", 3.8-д “Амьжиргааг дэмжих зөвлөлөөр дэмжигдсэн бүлгийн төслүүдийг Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс нэгтгэн ажлын хэсэг төслүүдэд сонгон шалгаруулалт, үнэлгээ хийж дүгнэлт гарган, шалгарсан төслүүдтэй гэрээ байгуулна.”, 3.9-д “Бүлгийн төслийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд 2020 оны 3 дугаар сарын 05-наас 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зарлаж, төслүүдийг хүлээн авах бөгөөд ажлын 10 хоногт багтаан сонгон шалгаруулалт хийж, гэрээ байгуулан, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.” гэж тус тус заажээ. Ийнхүү Нийгмийн халамжийн тухай хууль болон төрийн захиргааны удирдах дээд байгууллагаас баталсан удирдамжийн холбогдох заалтуудын агуулгаас үзвэл бүлгийн төслүүдийг нэгтгэн хүлээн авах, шалгаруулах, гэрээ байгуулах, санхүүжилт олгох эрхийг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хэрэгжүүлэхээр заасан байх бөгөөд ажлын байрны тодорхойлолт, хуулиар хүлээж байгаа чиг үүргийн дагуу болон хэлтсийг бүрэн төлөөлж байдаг албан тушаалтны хувьд энэ нь гагцхүү дүүргийн ХХҮХдаргын эрх, үүрэг болох нь тодорхой байна. Гэтэл хууль болон удирдамжийн дээрх зүйл, хэсэг, заалтуудын агуулгыг анхан шатны шүүх буруу тайлбарлан миний өмгөөлөлд байгаа Т.Эийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй боллоо гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Удирдамжид заасан хугацаанд сонгон шалгаруулалт хийж, гэрээ төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн ажлын хэсэгт ажлаа хурдан шуурхай, үр дүнтэй хийх, орлого багатай, өндөр настай иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгох зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, энэ үүднээс батлагдсан төсвийн хүрээнд илүү олон иргэдийн бүлгийг хамруулан ажиллахыг үүрэг болгосон хэлтсийн даргын үйлдэлд гэмт хэргийн чухам ямар шинж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх “...Шүүгдэгч Т.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас сонгон шалгаруулалтад тэнцээгүй хасагдсан 5 бүлгийн төслийг тэнцсэн болгож хурлын тэмдэглэлд өөрчлөлт оруулан, санхүүжилт олгосон нь бусдад давуу байдал бий болгож буй хэлбэр мөн бөгөөд зорилтот бүлгийн бусад иргэдийн сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, санхүүжилт авах эрхийг зөрчиж, төрийн үйлчилгээнд хамрагдах боломжид давхар халдсан.” гэж дүгнэжээ. Харин хавтаст хэрэгт авагдсан гэрч Ш.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 40-41/, мөн гэрч Ш.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /3хх 181-182/, гэрч М.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаас ажлын хэсэг өөрсдөө ярилцаад 2 төслийг энэ жилдээ нэн шаардлагатай биш гэж үзэж хасаад нийт 17 төсөл дээр 7 төсөл нэмж, нийт 24 төсөл санхүүжүүлсэн тухай үйл баримт тогтоогддог. Үүнээс үзвэл хороодын Амьжиргаа дэмжих зөвлөлөөс материалыг нь хүлээж аваад шалгаруулан, дүгнэлт гаргаад ирүүлсэн төслүүдээс шаардлага хангаж байгаа 7 төслийг нэмж, батлагдсан төсвийн хүрээнд нийт 24 төсөлд санхүүжилт олгохоор болсон нь харин ч зорилтот бүлгийн иргэдийн төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, санхүүжилт авах эрх, төрийн үйлчилгээнд хамрагдах боломжийг илүү нээсэн шийдвэр, үйл ажиллагаа болжээ гэж дүгнэж болохоор байна. Ийнхүү анхан шатны шүүх Нийгмийн халамжийн тухай хууль болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан удирдамжийн агуулгыг буруу тайлбарлан, улмаар миний үйлчлүүлэгч Т.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн болон мөн хуульд заасан “урвуулан ашиглах” гэх ойлголтын тайлбарт заасан гэмт үйлдлүүдийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдлыг бий болгож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Хоёр. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх талаар.

Иргэний хариуцагч Д.Номиндэлгэр, Б.Алтанхараа, Б.Ү нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаас харахад эдгээр иргэд нь бүлгийн төсөлд хамрагдвал зохих иргэд байхаас гадна төслөө зохих журмын дагуу бичиж, бичиг баримтаа бүрдүүлсэн, авсан санхүүжилтээ төсөлдөө зарцуулж, зориулалтын дагуу ашигласан болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл эдгээр иргэд нь ийнхүү төслийн санхүүжилтэд хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан үндэслэл, журмын дагуу хамрагдсан байхаас гадна энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдож оролцсон бүх иргэд Т.Эийг огт танихгүй, уулзаж байгаагүй, түүнд ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй талаараа мэдүүлсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байхаас гадна, ийнхүү дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тогтоолдоо заагаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1,3-т тус тус заасан үндэслэлд хамаарна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд Нийслэлийн Н дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,3-т тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Т.Эхолбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч Б.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Би төсөлд тусгасан үйл ажиллагааг хийсэн. Би хийсэн зүйлийнхээ талаарх тайланг гаргаж өгч шалгуулсан. Анхан шатны шүүх амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасан. Би давж заалдах гомдол гаргах гэсэн боловч давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан байсан.” гэв.

Прокурор Э.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж үзэн прокуророос 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 20 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргасан. Уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Нийслэлийн Н дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр А17 дугаартай Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах тухай тушаалаар ажлын хэсгийн ахлагчаар Нийгэм халамжийн албаны дарга Мөнх-Оргил, нарийн бичгийн даргаар Оюунбилэг, гишүүдээр Рэнцэнханд, Нарангарав, Баярхүү гэх хүмүүсийг томилсон байдаг. Ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн нийт 80 төсөл ирснээс 15.600.000 төгрөгийн үнийн дүн бүхий 19 төслийг шалгаруулсан. Гэвч Нийслэлийн Н дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А28 дугаартай Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний дэмжигдсэн бүлгийн төслүүдэд санхүүжилт олгох тухай тушаалаар нийт 24 бүлгийн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Ажлын хэсгийн гишүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хуралдааны тэмдэглэл болон мэдүүлгүүдээр нийт 19 төслийг шалгаруулж ажлын хэсгийн ахлагч болон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, хэлтсийн дарга Т.Этанилцуулсан үйл баримт тогтоогдсон. Гэтэл хэлтсийн дарга Т.Эээс ажлын хэсгийн шалгаруулсан 19 төсөл дээр нэмж Нийгмийн халамжийн тухай хууль болон бүлгийн төсөл хэрэгжүүлэх удирдамжид заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэгдэн хасагдсан байдаг. М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Эрүүл хүнс" төсөлд 1.000.000 төгрөг, П.Доосмаа, С.Бадрах нарын “Бүлгийн” төсөлд 755.000 төгрөг, Н.Ядмаа, Б.Ү нарын “Туул” хүлэмжийн төсөлд 900.000 төгрөг. Б.Алтанхараа, Б.Баяраа нарын “газар тариалангийн аж ахуй эрхлэх” төсөлд 800.000 төгрөг, Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” нэртэй 700.000 төгрөгийн санхүүжилттэй төслүүдийг бүлгийн төсөлд шалгарсан мэтээр хурлын тэмдэглэлд нэмж оруулах хууль бус үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ гэж заасан. Гэтэл Т.Э нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөл шалгаруулах ажлын хэсгээс Нийгмийн халамжийн тухай хууль болон бүлгийн төсөл хэрэгжүүлэх удирдамжид заасан шаардлага хангасан 19 төслийг шалгаруулж санхүүжилт олгохоор танилцуулахад албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл буюу сонгон шалгаруулалтад тэнцээгүй 5 төслийг шалгарсан мэтээр хурлын тэмдэглэлд тусгуулсан байдаг. Улмаар Т.Э нь 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А28 дугаартай тушаалаар дээрх 5 төсөлд санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж прокуророос үзэж дээрх яллах дүгнэлтийг үйлдсэн. Мөн иргэний хариуцагч Б.Алтанхараагийн хувьд Б.Алтанхараа, Баяраа нар нь газар тариалангийн аж ахуй эрхлэх төслийг бичиж өгсөн. Б.Ань найз Баяраагийн баримт бичгийг ашиглаж хоёр хүний нэрээр 800.000 төгрөгийн санхүүжилт авч, ганцаараа зарцуулсан талаараа мэдүүлсэн байх тул иргэний хариуцагчаар тогтоосон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Ань өөрөө оролцсон бөгөөд “найз Баяраагийн бичиг баримтыг ашиглаж уг төсөлд оролцож, 800.000 төгрөгийн санхүүжилтийг авсан” гэж мэдүүлсэн. Иймд түүнээс 800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хариуцагч Б.Үгийн хувьд хоёр өндөр настай хүний материал шаардлагатай байсан байдаг. Иргэний хариуцагч Б.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “төсөлд ямар ч оролцоо байхгүй Ядам гэх найзынхаа бичиг баримтыг гуйж авч нэрийг нь оруулсан. Ядамд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Хамт ногоо тарьсан зүйл байхгүй“ гэж мэдүүлсэн байдаг. Иймд иргэний хариуцагч Б.Үгээс 900.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, иргэний хариуцагч Б.Анарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Т.Э нь Нийслэлийн Н дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг тус дүүргийн ХХҮХдаргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, мөн хуулийн 7.1.3 дахь заалтад заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж,

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/17 дугаартай “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөл шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд нэр бүхий 19 төслийг шалгаруулсан байхад сонгон шалгаруулалтад тэнцэлгүй хасагдсан М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Эрүүл хүнс" төсөлд 1.000.000 төгрөг, П.Доосмаа, С.Бадрах нарын “Бүлгийн” төсөлд 755.000 төгрөг, Н.Ядмаа, Б.Ү нарын “Туул” хүлэмжийн төсөлд 900.000 төгрөг. Б.Алтанхараа, Б.Баяраа нарын “газар тариалангийн аж ахуй эрхлэх” төсөлд 800.000 төгрөг, Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” нэртэй 700.000 төгрөгийн санхүүжилттэй төслүүдийг бүлгийн төсөлд шалгарсан мэтээр хурлын тэмдэглэлд нэмж оруулах хууль бус үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгсөн, улмаар 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар дээрх 5 төсөлд санхүүжилтийг олгохоор шийдвэрлэн бусдад давуу байдал бий болгон 4.155.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Г.Нн “...” /1хх 33-36/,

 гэрч Н.Б “....” /1хх 27-30, 3хх 194/,

гэрч Ш.Он “......” /1хх 40-41, 3хх 181-182/,

гэрч Ж.Р “....” /1хх 44-47, 3хх 185-186/,

гэрч М.М “......” /1хх 52-53, 3хх 190/,

иргэний хариуцагч Д.Н “....” /3хх 82-83/,

иргэний хариуцагч С.А “....” /3хх 87-88/,

иргэний хариуцагч Б.Өн “...” /3хх 91-93/,

иргэний хариуцагч Б.А “......” /3хх 98-99/,

иргэний хариуцагч Б.Үгийн “.....” /3хх 103-104/,

иргэний хариуцагч Ж.О “...б.” /3хх 198-199/,

гэрч Х.А “......” /3хх 177-178/,

гэрч О.Ц “...” /4хх 91-93/,

гэрч Г.С “Х.” /4хх 96-98/,

гэрч С.Н “....” /4хх 101-103/ гэх мэдүүлгүүд,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт, мониторингийн газраас Н дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2021 оны 03 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалт, шалгалтаас гарсан дүгнэлт, санал /1хх 93-103/, Нийслэлийн Н дүүргийн ХХҮХдаргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/17 дугаартай “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөл шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /1хх 129/, Нийслэлийн Н дүүргийн ХХҮХдаргын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/28 дугаартай “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний дэмжигдсэн бүлгийн төслүүдэд санхүүжилт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /1хх 130-143/, 2020 оны Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөл шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл /1хх 90-92/, 2020 оны төсөлд шалгарсан иргэдийн нэрсийн жагсаалт /1хх 144-146/, Баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 39-41/, Иргэн Д.Чаминхорлоогийн өргөдөл /2хх 204/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/100 дугаартай “Т.Эийг ажилд томилох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаартай Т.Эийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /2хх 51-57/, Н дүүргийн ХХҮХ2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 538 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /4хх 104-119/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүхээс Т.Эийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Т.Э “...Надад өөрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгох гэсэн санаа бодол байгаагүй. Намайг “албан тушаалын гэмт хэрэгтэн” гэж харж байснаас биш манай хөдөлмөр халамжийн байгууллагын үйл ажиллагаа, дотоод журам, хяналт, хэрэгжилтийн талаар нарийн ойлголтгүйгээс гадна үргэлж намайг Авлигатай тэмцэх газарт өгч, тайван ч ажиллах боломж өгөхгүй шалгуулж байсныг мөрдөгч нар анхаарч үзээгүй. Ямар нэг гэмт хэрэг үйлдэхэд санаатай үйлдэл байх ёстой, хэдэн хүний баримтаар батлагдахгүй байгаа хуурамч мэдүүлгийг үндэслэн надад хүнд зүйл анги сонсгон, ял оноосон нь харамсалтай. Харин миний хувьд хариуцлага алдсан тал байхыг үгүйсгэхгүй. Надад зүйлчилсэн зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан “... Нийгмийн халамжийн тухай хууль болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан удирдамжийн агуулгыг буруу тайлбарлан, улмаар миний үйлчлүүлэгч Т.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн болон мөн хуульд заасан “урвуулан ашиглах” гэх ойлголтын тайлбарт заасан гэмт үйлдлүүдийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдлыг бий болгож байна. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул миний үйлчлүүлэгч Т.Эхолбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн

иргэний хариуцагч Б.А“...Б.Анадаас 800.000 төгрөг гаргуулж Н дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие энэ газарт төмс, манжин, сонгино тариалсан. Үүний тулд дэмжлэг болгож өгсөн 800.000 төгрөг болон өөрийн санхүүгийн эх үүсвэрийг нийлүүлэн газар хагалах, үрийн төмс, манжин сонгинын үр авч суулгах ажлыг хийсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцыг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 3 дугаар зүйл /Конвенцын хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцыг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

Тус конвенцын дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Шүүгдэгч Т.Эийн эрхэлж байсан Н дүүргийн ХХҮХдаргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар нийтийн албан тушаалтанд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, Т.Э нь ажлын хэсгээс Нийгмийн халамжийн тухай хууль болон Бүлгийн төсөл хэрэгжүүлэх удирдамжид заасан шаардлага хангасан гэж үзсэн 19 бүлгийн төсөлд санхүүжилт олгуулахаар танилцуулахад албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл буюу сонгон шалгаруулалтад тэнцээгүй хасагдсан М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Эрүүл хүнс”, П.Доосмаа, С.Бадрах нарын “Бүлгийн”, Н.Ядмаа, Б.Ү нарын “Туул”, Б.Алтанхараа, Б.Баяраа нарын “Газар тариалангийн аж ахуй эрхлэх”, Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” гэсэн 5 бүлгийн төслийг шалгарсан иргэдийн жагсаалтад нэмж оруулах хууль бус үүргийг өгч, ажлын хэсгийн сонгон шалгаруулсан хурлын тэмдэглэлд дээрх 5 төслийг нэмж өөрчлөлт оруулан, улмаар 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар уг 5 төсөлд санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн нь бусдад давуу байдал бий болгосон буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүхээс үзэж, иргэний хариуцагч нар төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, иргэний хариуцагч Б.Анарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, иргэний хариуцагч Б.Анарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                Ж.Т.Э    

 

   

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ