| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00016/И |
| Дугаар | 303/ШШ2025/00080 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 303/ШШ2025/00080
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: байрлах, регистрийн дугаартай ******* ******* ******* *******
Хариуцагч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 3,947,949.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь Г.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 3,947,949.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн 3,947,949.66 төгрөгөөс 986,987.41 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 986,987.41 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 986,987.41 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 986,987.41 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувааж төлөхийг зөвшөөрсөн нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 39,058.595 төгрөг, хариуцагч аас 39,058.595 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн 3,947,949.66 төгрөгөөс 986,987.415 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 986,987.415 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 986,987.415 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 986,987.415 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувааж төлөхийг зөвшөөрч, харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 39,058.595 төгрөг, хариуцагч аас 39,058.595 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА