| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00017/И |
| Дугаар | 303/ШШ2025/00081 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 303/ШШ2025/00081
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: оршин байрлах, *******, /2578697/,
Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 20,386,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.******* нь *******-тай 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2010115392 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,468,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоногт 20.4 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.
Иймд Н.*******ээс зээл 19,468,000 төгрөг, хүү 911,622 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,673 төгрөг, нийт 20,386,295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 1. Хариуцагч Н.******* нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 20,386,295 төгрөгийг дараах байдлаар сар бүр хэсэгчлэн төлж барагдуулах.
д/д Төлбөр төлөх огноо Төлбөр төлөх дүн Үлдэгдэл
1. 2/25/2025 1,700,000.00 18,686,295.00
2. 3/25/2025 1,700,000.00 16,986,295.00
3. 4/25/2025 1,700,000.00 15,286,295.00
4. 5/25/2025 1,700,000.00 13,586,295.00
5. 6/25/2025 1,700,000.00 11,886,295.00
6. 7/25/2025 1,700,000.00 10,186,295.00
7. 8/25/2025 1,700,000.00 8,486,295.00
8. 9/25/2025 1,700,000.00 6,786,295.00
9. 10/25/2025 1,700,000.00 5,086,295.00
10. 11/25/2025 1,700,000.00 3,386,295.00
11. 12/25/2025 1,700,000.00 1,686,295.00
12. 01/25/2026 1,686,295.00 -
2. Зээлийн төлбөрийг ******* ******* 100260000045 тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь Н.******* /РД:*******/ гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа 99018106 дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.
3. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд ******* ******* зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 20,386,295 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч Н.******* нар нь эвлэрлийн гэрээ байгуулан хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүргийн 20,386,295 төгрөгөөс 1,700,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 1,686,295 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгч *******-д нь төлөхөөр тохиролцсон нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 129,941 төгрөг, хариуцагч Н.*******ээс 129,941 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүргийн 20,386,295 төгрөгөөс 1,700,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 1,700,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 1,686,295 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 129,941 төгрөг, хариуцагч Н.*******ээс 129,941 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.