| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00039/И |
| Дугаар | 303/ШШ2025/00082 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 303/ШШ2025/00082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 431739 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 912 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар тушаал, түүний хавсралт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШЗ2024/03031 дүгээр шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13/41 дугаартай албан бичиг, ХААТР маягт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Т.*******ийн 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Т.******* нь 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан болох нь түүнийг ажилд орсон болон гарсан тушаалыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 431739 дугаартай дэвтрийн хуулбар, ахуй үйлчилгээний удирдах газраас 1988 онд гарсан баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 912 дугаар архивын лавлагаа, ардын хувьсгалын 67 жилийн ойн баяр наадмын аэробик гимнастикт оролцсон ажилчдад цалин олгох тухай Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Т.*******ийн хөдөлмөрийн 431739 дугаартай дэвтрийг 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдөр НААҮ-ний нэгтгэл нээж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5. Иймд хүсэлт гаргагч Т.*******ийн 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ийн 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА