Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00083

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдэлд үлийн цагаан оготно утсгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 131/ШШ2024/00925 дугаартай шийдвэрийн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдлийн 1988 оны 05 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Б.*******гийн 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдэлд үлийн цагаан оготно устгах ажлын хэсэгт өгөөш бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Б.******* нь 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдэлд үлийн цагаан оготно устгах ажлын хэсэгт өгөөш бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь өгөөш бэлтгэгчээр ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай тушаал, түүний хавсралт, 5 дугаар сард 845 төгрөгийн цалин бодогдсон Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдлийн 1988 оны 05 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч Б.******* нь 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч Б.*******гийн 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдэлд үлийн цагаан оготно устгах ажлын хэсэгт өгөөш бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******гийн 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдэлд үлийн цагаан оготно устгах ажлын хэсэгт өгөөш бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.БАТЗАЯА