Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2025/00025

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                     

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг              

хэрэгсэхгүй болгох тухай

 

аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “Улаанбаатар хот ******* дүүрэг, 1-р хороо ******* гудамж ******* ******* ******* ******* тоотод оршин суух, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч аймаг Бор-Өндөр сум дугаар баг -0 тоотод оршин суух, д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 18,444,268.87 (арван найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 202 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч П. нь манай компанитай 202 оны 10 дугаар сарын 1-ны өдөр L6700099 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны дугаар сарын 10-ны өдөр 7801948 зээлийн дансны дугаартай, 4,20,000.00 /дөрвөн сая гурван зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 0 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 9464086 банкны тоот дансанд;

2024 оны дугаар сарын 28-ны өдөр 7100468826 зээлийн дансны дугаартай, 2,00,000.00 /хоёр сая гурван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын .6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 9464086 банкны тоот дансанд;

2024 оны дугаар сарын 28-ны өдөр 7100000064 зээлийн дансны дугаартай, 8,490,000.00 /найман сая дөрвөн зуун ерэн мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын .6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 9464086 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 4,20,000.00 /дөрвөн сая гурван зуун хорин мянган төгрөг/

- Шимтгэл: 80,062.0 /наян мянга жаран хоёр төгрөг гучин мөнгө /

- Үндсэн хүү: 1,2,22.19 /нэг сая хоёр зуун тавин таван мянга таван зуун хорин хоёр төгрөг арван есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 217,017.87 /хоёр зуун арван долоон мянга арван долоон төгрөг наян долоон мөнгө/

- Нийт: ,872,602.6 /таван сая найман зуун далан хоёр мянга зургаан зуун хоёр төгрөг гучин зургаан мөнгө/

2. 2024 оны дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,209,409.7 /хоёр сая хоёр зуун есөн мянга дөрвөн зуун есөн төгрөг далан гурван мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 49,144.24 /таван зуун дөчин есөн мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 14,86.22 /арван дөрвөн мянга найман зуун тавин зургаан төгрөг хорин хоёр мөнгө /

- Нийт: 2,77,410.19 /хоёр сая долоон зуун далан гурван мянга дөрвөн зуун арван төгрөг арван есөн мөнгө/

. 2024 оны дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 7,7,12.9 /долоон сая долоон зуун гучин гурван мянга нэг зуун тавин хоёр төгрөг ерэн таван мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 1,99,280.7 /нэг сая есөн зуун ерэн таван мянга хоёр зуун наян төгрөг тавин долоон мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 61,22.80 /жаран нэгэн мянга гурван зуун хорин хоёр төгрөг наян мөнгө/

- Нийт: 9,789,76.2 /есөн сая долоон зуун наян есөн мянга долоон зуун тавин зургаан төгрөг гучин хоёр мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,00.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч нийт 18,444,268.87 /арван найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...П. миний бие “******* ******* *******” ХХК-аас нэхэмжилсэн 18,444,268,87 төгрөгийг авсан нь үнэн. Уг мөнгийг 202 оны 0 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрч байна.” гэжээ.

 

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.д холбогдуулан 18,444,268,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч П. нь нэхэмжлэлийн үнийн дүнг 202 оны 0 дугаар сарын 20-ны өдрөөс 202 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 444,268,87 төгрөгийг 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон хүсэлтийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч П.д холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 18,444,268.87 (арван найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.    

2.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, хариуцагч П. нарын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч П. нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-с 2024 оны дугаар сарын 10-ны өдөр №7801948 зээлийн дансны дугаартай, 4,20,000.00 (дөрвөн сая гурван зуун хорин мянган) төгрөгийн зээлийг 0 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 9464086 банкны тоот дансанд,

2024 оны дугаар сарын 28-ны өдөр 7100468826 зээлийн дансны дугаартай, 2,00,000.00 (хоёр сая гурван зуун мянган) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын .6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 9464086 банкны тоот дансанд;

2024 оны дугаар сарын 28-ны өдөр 7100000064 зээлийн дансны дугаартай, 8,490,000.00 (найман сая дөрвөн зуун ерэн мянган) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын .6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 9464086 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

 

Дээрх зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагч П. нь нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулж 18,444,268,87 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

охигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 18,444,268,87 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,444,268,87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            .Хариуцагч П. нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 18,444,268,87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,172 төгрөгийн тал хувь болох 12,086 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12,086 төгрөгийг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 12,086 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нэхэмжилсэн 18,444,268.87 (арван найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг хариуцагч П. нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,172 төгрөгийн тал хувь болох 12,086 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12,086 төгрөгийг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 12,086 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ