Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 157/ШШ2025/00021

 

                 157/ШШ2025/00021

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хэргийн индекс:157/2025/00020/И

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,713,526.65 (таван сая долоон зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Х.******* нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ТО-СТГ/2023-124354 тоот Барьцаат *******ийн гэрээ байгуулан 3,519,800 /Гурван сая таван зуун арван есөн мянга найман зуун/ төгрөгийн *******ийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч *******дэгч Х.******* нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй *******ийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 07 дугаар сараас эхлэн 550 хоногийн хугацаа хэтрүүлж, *******, *******ийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл *******ийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Х.******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 5,713,526.65 /Таван сая долоон зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан төгрөг жаран таван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Х.******* миний бие хэрэглээний лизинг компанийн нэхэмжилсэн 5,713,526.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-наас хойш хувааж төлж барагдуулъя.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Х.******* холбогдуулан “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,713,526.65 (таван сая долоон зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, *******ийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс ******* олгох гэрээгээр банк, *******ийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид *******дүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, *******дэгчид шилжүүлэх, *******дэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК, хариуцагч Х.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, *******ийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс ******* олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр №ТО-СТГ-2023-124354 дугаартай “*******ийн гэрээ”-г байгуулсан.

Дээрх *******ийн гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 3,519,800 төгрөгийн үнэтэй гар утас, плитк санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж авсан бөгөөд үндсэн *******ийн төлбөр, *******ийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,713,526.65 (таван сая долоон зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,713,526.65 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,713,526.65 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,367 төгрөгийн тал хувь болох 53,183 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 53,183 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамж 53,183 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 5,713,526.65 (таван сая долоон зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг хариуцагч Х.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,367 төгрөгийн тал хувь болох 53,183 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 53,183 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамж 53,183 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ