Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2025/00006

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дугаар хороо *******ын талбай *******, ******* *******, *******-р давхарт оршин суух хаягтай “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум ******* дүгээр баг ******* дугаар байрны ************** тоотод оршин суух овогт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******,64*******,675.99 (нэг сая зургаан зуун дөчин найман мянга зургаан зуун далан таван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2*******5 оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, танилцаад     

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь 2*******3.*******0.*******2-ны өдөр ******* ББСБ ХХК-тай №ЗГ2*******3*******0*******200356 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “ ” маркийн гар утсыг нийт *******,53*******,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2*******3.*******0.*******2-2*******5.*******0.20 хүртэл 24 сарын хугацаанд cap бүр 90,569 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2*******4.04.20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ...Нэхэмжлэх нийт дүн *******,64*******,675.99 (нэг сая зургаан зуун дөчин найман мянга зургаан зуун далан таван төгрөг, ерэн есөн мөнгө) төгрөг юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч овогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...******* ББСБ-с нэхэмжилсэн *******,64*******,675.99 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г. холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******,64*******,675.99 (нэг сая зургаан зуун дөчин найман мянга зургаан зуун далан таван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

2.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2*******3 оны *******0 дугаар сарын *******2-ны өдөр №ЗГ2*******3*******0*******200356 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******,64*******,675.99 (нэг сая зургаан зуун дөчин найман мянга зургаан зуун далан таван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

            4.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, *******,53*******,000 төгрөгийг төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар байгуулсан байх тул хариуцагч нь зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,64*******,675.99 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            6.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох *******,64*******,675.99 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

7.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,329 төгрөгийн тал хувь болох 20,664 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,664 төгрөг 50 мөнгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 20,664 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 75*******.*******, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******,64*******,675.99 (нэг сая зургаан зуун дөчин найман мянга зургаан зуун далан таван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,329 төгрөгийн тал хувь болох 20,664 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,664 төгрөг 50 мөнгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 20,664 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******.******* дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ