Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2025/00007

 

 

*******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          ******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ******* аймаг ******* сум Баатруудын гудамж оршин суух хаягтай “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

*******иуцагч ******* аймгийн ******* сум ******* дугаар багт оршин суух ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******,808,4*******5.29 (зургаан сая найман зуун найман мянга дөрвөн зуун жаран таван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч, танилцаад     

         

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2010111*******52 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2010111*******52 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн

Үндсэн зээлийн төлбөр *******,555,733.34 төгрөг, зээлийн хүү 251,554.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,177.73 төгрөг нийт *******,808,4*******5.29 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү” гэжээ.

 

*******иуцагч ******* ******* овогт ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие *******ны зээлдэгч мөн. Үүний дагуу *******наас *******,808,4*******5.29 төгрөгийн зээлийг сар бүрдээ хугацаа хэтрүүлэхгүй нөхөн төлөх болно. Өмнөх 3 сарын мөнгийг энэ сарын 10-наас 20-ны дотор төлж барагдуулах болно. Тайлбарыг минь хүлээж авна уу.” гэв.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Э.******* холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******,808,4*******5.29 (зургаан сая найман зуун найман мянга дөрвөн зуун жаран таван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч Э. нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******,808,4*******5.29 (зургаан сая найман зуун найман мянга дөрвөн зуун жаран таван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

            4.Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч Э. нар нь цахим зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 7,024,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 45 хоногийн хугацаатайгаар 15 хоногт 1 удаа төлөх давтамжтайгаар байгуулсан, хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,808,4*******5.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

            *******.*******иуцагч Э. нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох *******,808,4*******5.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

7.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,885 төгрөгийн тал хувь болох *******1,942 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *******1,942 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамж *******1,942 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

            1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******,808,4*******5.29 (зургаан сая найман зуун найман мянга дөрвөн зуун жаран таван төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Э. нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,885 төгрөгийн тал хувь болох *******1,942 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *******1,942 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамж *******1,942 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ